Бид өдөр болгон ямарваа нэгэн шийдвэрийг гаргаж байдаг. Энэхүү олон шийдвэрүүд маань зөв байх нь олонтой ч буруу буюу алдаатай байх нь бас л элбэг билээ. Тэгвэл хүмүүс бид ямар төөрөгдөлд орж буруу шийдвэр гаргадаг талаар өнөөдөр сонирхоцгооё.
1. Бэхжүүлэх төөрөгдөл (Anchoring bias)
Ихэнх хүмүүс анхны олж авсан мэдээлэл дээрээ хэтэрхий их тулгуурладаг. Жишээ нь цалингийн санал хэлэлцэх асуудал дээр анхны хэлсэн цалингийн санал нь аль аль талд боломжит хэмжээний хязгаарыг хэлээд өгдөг. Манай байгууллага танд нэг сая төгрөгийн цалингийн санал болгож байна гэвэл нэг сая төгрөгөөс дээшээ доошоо нэг их хэлбэлзэхгүй л болов уу.
Энэхүү төөрөгдөлөөс болж анхны олж авсан бүтээгдэхүүн эсвэл анхны олж авсан үнийн санал дээрээ хэт их тулгуурлаж бусад хямд боломжуудыг анхааралгүй орхигдуулж орхидог байх нь.
2. Бэлэн байгаа мэдээллийн төөрөгдөл (Availability Heuristic)
Хүмүүс өөрт байгаа мэдээллийнхээ үнэ цэнийг хэтэрхий өндрөөр үнэлэх нь тэдний гаргах шийдвэрт сөргөөр нөлөөлж байдаг. Жишээ нь, та тамхи насаараа татсан ч цоо эрүүл хүн мэддэг тул тамхины хор уршиг-г багаар үнэлэх буюу тоохгүй байх тал байдаг. Энэхүү төөрөгдлийн хамгийн том жишээ бол цонхоор хараад цаг агаарыг таамаглах юм. Бид нар гийсэн байгааг хараад гадаа дулаан байна гэсэн мэдээлэл аваад түүн дээрээ тулгуурлаж хувцаслалтаа сонгох нь олонтаа. Гэвч яг гадаа гарахад их салхитай эсвэл жиндүү байдгаас бидний гаргасан шийдвэр буруу байх нь элбэг юм.
Санхүү, эдийн засгийн тал дээр энэхүү төөрөгдөл бидэнд буруу худалдан авалт гаргахад нэлээдгүй нөлөө үзүүлдэг. Ихэнх хүмүүс өдөр тутмын худалдан авалт хийхдээ өөрийн үйлчлүүлж сурсан дэлгүүрээр ордог. Энэ нь бидэнд бэлэн байгаа мэдээлэл бөгөөд үүнээс болж өөр дэлгүүрээс хямдаар авч болох барааг бид илүү өндөр үнээр авах тохиолдол үүсдэг байх нь.
3. Олны эффект (Bandwagon effect)
Энэ шинээр гарсан барааг чиний мэдэх олон хүмүүс хэрэглэж байна уу? Энэ нь таны тэрхүү барааг хэрэглэх сонирхлыг улам нэмсээр та нэг мэдэхэд л тэр барааг худалдаж авах гээд зогсож байна. Нэг үгээр хэр их түгээмэл байна тэр чинээгээр таны сонголтод нөлөөлнө. Бидний дунд энэ жишээ маш ихээр илэрч байгаа бөгөөд хамгийн ойрын жишээ бол Хүннү орж ХҮН болох гэх мэт. Хамгийн сүүлд харах нээ УУБулант гэх трэндүүсээд байгаа билээ.
Санхүү, эдийн засгийн тал дээр энэхүү төөрөгдөл бидэнд мөн л буруу сонголт хийх нэг шалтгаан болж өгдөг. Заавал энэ л барааг авахгүй бол болохгүй мэтээр хүний сэтгэхүйд буудаг тул тухайн хувь хүн өөрийн хэрэгцээнд ямар ч хэрэггүй зүйл худалдаж авах нь элбэг.
4. Мэдэхгүйн төөрөгдөл (Blind-spot bias)
Дээр дурдаж буй төөрөгдөл-үүдээ мэдэхгүй байх нь өөрөө бас нэгэн төөрөгдөл юм. Хэрэв ийм олон янзын зүйлс бидний шийдвэрт нөлөөлдөг болохыг мэдэж байсан бол бидэнд арай тустай байх байсан ч мэдэхгүйгээс болж төөрөгдлийн энэ их будлиан дунд уусан алга болдог.
5. Өөрийн сонголтод итгэх төөрөгдөл (Choice-supportive bias)
Өөрийн нэгэнт гаргасан шийдвэрт хэт их итгэх буюу найдвар тавих нь дараагийн нэгэн төөрөгдлийн хэлбэр байдаг. Жишээ нь IPhone хэрэглэгч өөрийн утсыг бусад ухаалаг утаснаас илүү гэж үздэг байхад Android утас хэрэглэгчид өөрсдийн утсаа хамаагүй илүү гэж үздэг бөгөөд бусад боломжит сонголтуудын давуу талуудыг эрс үгүйсгэх тал ажиглагддаг.
Г.Дөлгөөн
No comments:
Post a Comment