May 31, 2017

ИНФОГРАФИК–ЭКСПОРТ гэж юу вэ?

Artboard 12_DG

Хүндэтгэсэн,

Г.Дөлгөөн

May 23, 2017

ИНФОГРАФИК - Кредит картны зохистой хэрэглээ

A link to a larger picture: Here 

rsz_artboard_12

May 16, 2017

Өдөр тутмын эдийн засаг: Кредит карт ашигтай юу?

0Яг хэрэг болоод байхад алга болоод байдаг нэг зүйл бол МӨНГӨ. Бидний амьдралд мөнгөний нэн даруй чухал шаардлага гарах үе маш их тохиолддог. Харин энэхүү санхүүгийн асуудал бидэнд тулгархад ЗЭЭЛ гэсэн ойлголт дагаад гараад ирэх нь олонтой. Энэ үед бид найз нөхөд, эцэг эх, банк болон бусад санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэх сонголттой тулгардаг. Эдгээр бүх сонголт чамайг зээлийн бодит дарамтанд оруулж санхүүгийн тогтвортой байдалд чинь аюул учруулах нь элбэг. Түүнчлэн найз нөхөд, эцэг эх чинь яг чиний хүссэн хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй байхад харин банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл хүсэмжлэхэд гутлын улны зардал буюу нааш цааш явах зардлаас авахуулаад бүрдүүлэх бичиг баримт гээд л бөөн төвөг болж болох юм.

Харин эдгээр асуудлыг хялбархан шийдсэн нэгэн санхүүгийн хэрэгсэл бол КРЕДИТ карт. Тэгэхээр кредит карт гэж юу вэ?

1

Энгийнээр илэрхийлбэл карт эзэмшигч нь хүссэн үедээ картаасаа мөнгө зээлж, худалдан авалтаа хийсний дараа нь тодорхой хугацааны дотор хэрэглэсэн зээлээ төлөх нөхцөлтэй зээлийн карт юм.

За тэгвэл Кредит карт ашигтай юу?

Давуу тал:

  • Хурд буюу таатай байдал – Мөнгөний хэрэгцээ гарсан үед маш хурднаар шийдэх боломж.
  • Үнэгүй зээл буюу эргэн төлөлтийн хугацаа – Монголд хэрэглэгдэж байгаа зарим кредит картууд бэлэн бус гүйлгээний хүүг боломжийн багаар тавьдаг бөгөөд дунджаар 2 хувь байх нь олонтой. Түүнчлэн ихэнх кредит карт нь тодорхой хугацаанд зээлийн хүүг тэглэдэг бөгөөд тухайн хугацаанд эргэн төлөлтөө хийвэл ямарваа нэгэн хүү огт төлөхгүй. Мөн эргэн төлөлтийн хугацаа дунджаар сар байх бөгөөд 45-с 50 байх нь ч энгийн үзэгдэл болжээ.
  • Кредит картын урамшуулал – кредит картаар гүйлгээ хийхэд өгөх урамшуулал их байдаг. Хөнгөлөлт, урамшуулал, бэлэг гээд л кредит картаар гүйлгээ хийх давуу талууд байдаг.
  • Универсал – Кредит картууд нь бүх улсын мөнгөн тэмдэгтэд хувирах боломжтой буюу олон улсын эрхтэй байдаг.

Сул тал:

  • Хэт их зарцуулалт – Кредит карт нь хэрэглэгчийг хэт их зарцуулалт хийхэд нөлөөлдөг. Ямар нэгэн санхүүгийн хязгаарлалт байхгүй тул хэрэглэгчид өөрийн хэрэглэвэл зохих хэмжээнээсээ илүү их хэрэглэх нь элбэг байдаг.
  • Хүү – Энэ бол зээл. Төлбөр төлөх хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүү тооцогдож, торгууль төлөх цаашлаад хувь хүний зээлжих ретинг тань буурах өндөр эрсдэлтэй.
  • Жилийн хураамж – Зарим картны хувьд жилийн хураамж нилээдгүй өндөр байх тохиолдол байдаг. 150$-300$ байхад та нэг их битгий гайхаарай.
2

Эндээс хамгийн их аюултай нь хэт их зарцуулалт болж таардаг. Өөрийн орлого буюу нөхөн төлбөр хийх чадвараас давсан хэмжээний зарцуулалт гаргах нь таныг зээлийн нүсэр дарамтанд оруулах болно.

Кредит карт ашигтай эсэх нь хувь хүний санхүүгийн дэг журамаас хамгийн их хамаарна. Кредит карт санхүүгийн илүү чөлөөтэй байдлыг санал болгодог нь үнэн ч санхүүгийн хариуцлагагүй хэн нэгэнд тохирохгүй эд гэдэг нь маргаангүй. Харин хэрэглээгээ сайтар хянадаг бол кредит карт таньд тусаа хүргэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Г.Дөлгөөн

Related Posts with Thumbnails