February 22, 2010

Урагшаа урагшааа


Хэдэн минут байгаа дээр хэдхээн үсэг тэрлэе гэж бодлоо. Цаг зав байгаа дээр нэтээр жаахан хэсье гэж саналаа. Цөөхөн нийтлэл уншлаа. Бяцхаан бодол төрлөө. Эрт цагт эзэн Чингис хаан энэ дэлхийг доригоосон талаарх энгийн нэгэн постыг эргэцүүлэн байж би гарчиглав. Бууж өгөөгүй ээ тэр урагшаа урагшаа л байсан. Эцэст нь тэр ялсан.

Майкл Жордан гэхээр бүгд л мэднэ. Чамд авъяас алга гэгдээд коллеж-н багт элсэж чадаагүй гэдгийг харин мэдэх үү. Гэвч тэрээр шантралгүй...урагшаа урагшаа..Харин сүүлд нь мэдэж байгаа шүүдээ тиймээ...

Тэгээд би тунгааж үзлээ. Амьдралын туршлагаасаа харлаа. Зарим хүмүүс аймар шантрангуй байхын. Жинхэнэ гутранга үзэл. Өөдрөг үзэлтэй байж гэмээн алдсан дээрээ дахиж алдахгүй, амьдралд тулгарах асар олон саадыг давна шүүдээ. Тунгааж заавал үзэх ёстой юм шүү. Гутранга үзэл гэдэг бол чиний хамгийн том дайснуудын нэг. Юу ч болсон гэгээлэг тал заавал байдаг юм. Инг Янг шиг. Харанхуй дунд заавал гэрэл байдаг. Тэнгэр нураад ирсэн ч нуугдах газар заавал байдаг юм. Үхэл хажууд чинь ирсэн ч амьдрал дэргэд чинь байдаг. Тийм болхоор зөвхөн УРАГШАА УРАГШАА...өөдрөг бай. ЧИ МОНГОЛ ЦУСТАЙ, МОНГОЛ ХҮН, ТЭНГЭРЛЭГ УДАМТАЙ, ХӨХ ТОЛБОТОН...УРАГШАА УРАГШАА

February 21, 2010

The DC Comics Encyclopedia


Миний хувьд өөрөө MARVEL, DC гийн кино, анимешн-г үзэх дуртай. Батман-д дуртайг минь хэлхүү. Бусад супер баатар шиг онцгой хүч чадал түүнд үгүй ч эгэл хүний хүч чадал, оюун ухааныг ашиглан нөгөөх суперүүд-г чинь далаар нь цэвэр тавьдаг нөхөр. Батман байгаагүй бол Супермен хэдэн удаа үхэх байсан бол...хэхэ..

Ерөнхийдөө товчоор бол DCгийн бүх баатруудын талаарх нэвтэрхий толь байна. Гайхалтай...А гаас нь эхлэээд Я хүртэл бүх храктерүүдыг багтаасан бөгөөд түүх, хэддэх комиксоос анх гарсан, ямар багт харяалагддаг гэх мэт бүхий л мэдээлэлийг нь багтаасан байна. За мэдээж Encyclopedia юм чинь шүүдээ. Зураг дизайн нь бол гайхалтай. Яг номоор нь үзвэл бүр илүү кайф авч илүү сайхан байх нь ойлгомжтой ч техник технологийн дэвшил гэж бодоод ком дээрээ уншхад нэг их муудахгүй байхаа. Ямар ч байсан энэ ном надад маш их таалагдлаа. Та бүхэнд хүргэе гэж бодов.

татах парт1

татах парт2

Нээрээ файлын формат нь cbr тул комик ридер-г эндээс татаж авч үзээрэй.

February 18, 2010

Цэлмэг тэнгэрийн тухай бодол буюу ухамсаргүй төрх


Гадаа дулаарч байгааг хэлхүү, тэнгэр цэлмэж байгааг хараад л зөөлөн салхинд ногоон зүлгэн дээр хэвтэх хүсэл төрөөд. Одоо харамсалтай нь тэгж чадахгүй болхоор салхинд ядаж гарья гэж бодоод гарвоо. Далимаар нь хэдэн газраар орж хэрэг явдлаа бүтээе гэж бодов. Нэрийг нь дурьдаад яахав нэгэн банкнаас бэлэн мөнгө авах гээд орлоо. Бурхан минь та яах гэж яст мэлхийг бүтээв тэрнээс чинь удаан хүмүүн энд байна шүүдээ. Банкны ТЕЛЛЕР гэж юугаа ч мэдэхгүй амьтан байхын. Ганц гүйлгээ хийж чадахгүй байна шүүдээ. Ядаж байхад болоогүй, ажилчидтайгаа дэмий чалчаад л, эрчүүд нь согтуу, эмэгтэйчүүд нь хаданд цууралт гартал тас тас инээгээл, амандаа бохьтой, чихэндээ уртаас урт ээмэгтэй. Ёстой соёл гэдэг юм тэнд лав хайгаад хайгаад олохгүй, гуйгаад гуйгаад өгөхгүй, уйлаад уйлаад ирэхгүй зүйл байд-н байна. Гүйе одоо яааая гэхэв Монгол эр хүнийхаа сайхан гүндүүгүй занг гаргаж, баруун гараараа зүүн гараа барьж байгаад л тэсэв. Заа тэгээд тэр газараас чинь цаг-н дараа л гарав. Ёстой "түү чорт".....Дараагийн зогсоол маань номын их дэлгүүр байлаа. Түрүүхэн авсан хэдэн яанчаагаараа хэдэн ном авч өөртөө хөрөнгө оруулах санаатай уг нь орсийм. Гоё ном их байнөө байна. Ёстой хамаг хорхой хөдөлгөөд шүлс гоожуулахараар номнууд их байна. Нэг ном аваад жаахан гарчиглаад зогсож байсан "ном удаан уншихгүй шүү" гэж ирээд л нэг нөхөр шүүрээд авчлаа. Гүй энэ чинь бас нөгөө авах гэж байгаа номоо тайван шинжиж байж, гүйе яадахнаа оршил-г нь гүйлгээд, гарчиг-г нь хальт харж байж авахгүй бол би ямар далдыг хардаг далай лам байгаа бишдээ ямархуу ном гэдгийг нь яаж мэддийн. Далай лам ч ер нь чадахгүй гэдэгт надтай та нар санал нийлэх байх. Бас муу хэдэн халтар төгрөгөө дэмий юманд үрчээд харамсмааргүй байна шд. Энэ үеэс эхлээд л ном ч тавтай харж болохгүй нэг л ядаргаатай болоод явчлаа. Хэзээ муу авгай ирж бас ном их харлаа гэж загнаад булаагаад авах бол гэж бодоод сайн тогтож ч уншиж чадсангүй. Тэгээд дур ч алга болоод өөртөө хөрөнгө оруулах гэж ирсэн биш өөрийгөө нерв-д оруулаад тархиныхаа хэдэн эсийг алчаад номын дэлгүүрээс гарлаа. ЭЭ хөөрхий....Үргэлжлүүлээд миний аялалын дараагийн зогсоол хотын төвийн хэдэн дэлгүүр байлаа. Их дэлгүүр биш шүү. Зээ тэгээд ороод жаахан ажиглаад л явж байлаа. Ороод би нэг талаас нилээн өрөвдлөө. Хөөрхий их өлсөө юм байхдаа????? Худалдагч нар нь лангууныхаа ард юм идээд л байхын. Гүйе өлсөж болно лдоо. Би ч гэсэн оюутан хүн. Өлсөж үзсэн ч багшийнхаа өмнө юм идэж байсангүй. Тэнд хүн байна гэж тоож байгаа юм алгоо. Идээд л байхын. Нэг хархаар өрөвдмөөр, нэг бодлын инээдтэйн, нөгөө талаас ямар ч ухамсар алга. Ёоох ингээд нэг гэртээ ирлээ. Гархаасаа өмнө бодож байсан сайхан ногоон зүлэг зөөлөн шившээ салхины оронд одоо толгойд ухамсаргүй боловсролгүй хэдэн нөхрийн инээдтэй ч гэхүү дүр төрх эргэлдэж байлаа. Монгол ч болоогүй байнадаа болоогүй байна.

February 15, 2010

Зүгээр л нэг нийтлэл



Зүгээр нэг өдөр, зүгээр л сууж байхдаа, зүгээр л нэг юм бичэж байна оо. 2.15 юм байна. 2дахь шинийн нэгэн. Ямар ч байсан амьд явахдаа азтай аавийн хүү гэдгээ баталж 2шинийн нэгэн тэмдэглэж үзэж байна доо. Орсон айлаараа дахин орж ааваас авсан түрүүвчээ овоо зузаалах боломжтой ч юм шиг. Эсвэл double цохилт аваад хөөгдөөд гарч ч магадгүй юм.хэхэ Ямартай ч миний хувьд нэг их алдагдсан өртөг тооцох юм гарахгүй байх гэж бодоод байгаалдаа. Та бүхэн ч гэсэн бодоод нэг үзкү юу. Дахиад айл хэсэх үү яахуу гэдгээ. Бас энэ нэг 2шинийн нэгний талаар.

Зээ тэгээд нэг айлд ороод зурагтыг нь асаагаад үзсэн чинь манай муу хэдэн телевизийн сувгуудаар гарч байгаа юм гэж...за лавдаг надад таалагдах юм алгоо. Манайхны зохиож байгаа, гаргаж байгаа нэвтрүүлэгүүд гэж ёстой...хов живэнд дуртай хэдийнх нь хобби нь харин хөдлөөд байх шиг байгаам шүү. Өө тэр гишүүнийг хараа, энэ гавъяатыг хардаа, ямар ч үнэтэй хөөргөтэйн, муу улсын хөрөнгө идэгч, эхнэр нь гэж нэг юм нтр гээд л...заадаг энийг сонсох гоё ч юм шиг, нөгөө талаас чихэнд чийртэй, зай нь суугаад чахарч байгаа радио шиг сонсогдох-н. Уг нь ЦАГААН САР тэмдэглээд байх шиг байгаан миний ойлгож байгаагаар. Даанч хар яриа нь дэндээд байгаан. Хажууд нь бас бөөн хар юм тавицан. Нэр нь хүртэл хар шүү. Бүр ХАРАА, ХАР ЧИНГИС гээд томоос том бичсэн байхад ХАРаагүй юм шиг аваад тавьцан байгаамоо.хэхэ Заа цаашилбал уг нь энэ сархад чинь ХАР эдээ гэдэг шиг санагдаад байгаан. Бүү мэд. Та нар бас бодоод нэг үзнэ биз тиймээ.

Хар гээд яриад байсан нэг юм хэлхээ мартаж. Энэ муу хар хятадууд байна оо. Нөгөөх муу зурагтаа ширтэж суутал МОНГОЛ ХӨӨМИЙ гарч байна. Ёстой энийгээ алдчихдаг гэж бодхоор толгой өвдөж, зүрх эмтэрч, сэтгэл шимширч байлаа. Ганц үндэснийхээ баяраар ӨВӨР Монголын (Хятадын) урлагыг гуйж хэрэглэж байна гэж хэлүүлбэл ямар байнадаа. Манай муу ХАЛХ Монголчууд маань овсгоо дутаад байна уу эсвэл муусайн жунгаа нарын санаа илүү байна уу. Уг нь нөгөөх муу Чингис өвөөгөө дурсаад яривал ч бидний хэдэн Монголчууд маань Үй-Түмэнгийн хэлдгээр ИЛҮҮ ИЛҮҮ ИЛҮҮ л баймаарсандаа. Ёстой эхний роундад хүнд цохилт өгхөөр, эхний минутанд далаар нь цэвэр шидхээр, анхны буудалтаараа голд нь онохоор Монгол үр сад баймаар. Ер нь Монголын гэх бүх юмаа эртхэн шиг баталгаажуулаад авах нь дээр байх. Цусаа хүртэл шилэн саванд хийж байгаад баталгаажуулмаар...

Баталгаа нтр гэснээс. Баярын ширээн дээрх сайхан зүйлсийг харлаа. Ганган ганган тавган дээр тавьсан гайхалтай олон амттан байхын. Ёстой ходоодоо хоосолж байгаад хусмаар. (за за жаахан хэтрүүлчлээ) Зөө тэгээд иддэг дээрээ. Хажууд суусан хамаатны агаа амаа дараад арын өрөөний хажууд байх 00руу гүйвээ..пааах лала...Ингээд идэх дур хүсэл агаарт замхран одвоо гэж. Хүнсний баталгаа гэж энд нэг юм Монголд ёстой хэцүү байна аа. Яаджаахад манайхан өөрсдөө өөрсдийгөө хорлоод хуураад байхын. Хуурлаа гээд очхоор хуцаа ийм юм байдаг шдээ сүртэйн гээд өөрөө нам загнуулаад гархийн. Энд нэг л юм биш байгааз... бодоод үзэх л хэрэгтэй

За за ер нь нэг иймэрхүү байх шивдээ. Зүгээр сууж байхдаа бичсэн зүгээр нэг нийтлэлийг минь зүгээр л нэг уншиж үзээд зүгээр л бодоод үзээрэй....

February 14, 2010

Cар шинийн мэндийг хүргэе



Монгол түмэндээ цагаан сарын шинийн нэгний мэндийг хүргэе. Төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэе. Мандан гарах алтан нар шиг, бадамлан асах тулгын гал шиг амьдрал чинь өөдөө байг.

February 13, 2010

4н хаалгатай талбай буюу шинийн нэгний эргэцүүлэл


Та бүгдээс нэг юм асууя? хөлбөмгийн талбай 4н хаалгатай байвал яах вэ? Чи гоол оруулах боломж нэмэгдэнэ. Нөгөө талаас чи хожигдох магадлал өснө. Ямар ч байсан чамд алдах юм нэг их байхгүй байх. Сонин байгааз. Харин шинийн нэгэн 2 байхад алинд нь тэмдэглэх вэ? Алдах юм харин ч их шүү. Алинд тэмдэглэснээс шалтгаалаад энэ үны чинь заяа бичигдэнэ. Мэдээж иймэрхүү мухар сүсэг биелэх үгүйг би мэдкү ч үүнийг ойшоож үзэхгүй хүмүүс цөөн болов уу. Ингээд жаахан тунгааж үзье.

2.14 Гэгээн Валентины өдөр. Энэ өдөр шинийн эхний нэгэн. Тэгээд энэ өдөр чинь зүг мөрөө гаргана. За тэгсэн асуудал гарч ирлээ. Төгс буянт гээд манай Монголчуудын ихэнх нь хараад байдан зурхай дээр энэ өдрийг үхэх барилдлагатай гэцэн байна гэхийн. Зүгээ гаргаж байгаад овоон дээрээс хальтарч, машинд дайруулж, зурсан шүдэнзэндээ шатаж, асгасан усандаа хальтарч үхэхийг лав хэн ч хүсэхгүй. Эгээтэй л Final Destination болох вийдээ гэж айлаа. Бас одон орон судлаачид гэх хүмүүс бас л биш гэхийн. Ээ тэгээд од эрхэс нь таагүй, тамийн элч хажууд байхад баярлаад байх нь ч хаашайн. Тэгсэн Гандангаас болохоор энэ өдрөөр нийтээрээ тэмдэглээрээ гэхийн. Төв Гандангаас тэгээд байхад хүн амьтан зөрөөд байх бас нэг хэцүү. Итгэхгүй байх нэг хэцүү. Олон нийтээрээ тэмдэглэж байхад хоцроод яахуу гэж бодхийн. Гандан худлаа хэлэхгүй байх гэж найдах-н.

2.15 Энэ өдөр 2дахь шинийн нэгэн. Ёстой тэмдэглэх ёстой өдөр гэж хэд хэдэн хүмүүс хэлж байна. Арго тэргүүтэй шүү.хэхэ Гандангаас зөрөөд энэ өдөр тэмдэглэсэн тэр жилдээ тэнэг амьдралаа харааж өнгрөөх вий гэж бодлоо. Ээ энэ 2.14нд тэмдэглэдэг байж гэж харамсахгүй баймаар байдаг. Ингээд бодоод байхаар аль өдөр нь тэмдэглэх вэ? Одоо л шийдэхгүй бол өнгөрлөө.

Ванкувер 2010 Олимпийн нээлт


Хүн болгоны хүсэн хүлээж байсан нэгэн зүйл юу вэ? Цагаан сараа? хэн мэдхэв. Гэхдээ хүн бүхний хүлээж байсан нэгэн том зүйл бол Ванкуверын Өвлийн Олимп билээ. Харин энэ гайхалтай мөч хэдхэн цагийн өмнө надад, чамд, бидэнд ирсэн юм.



За тэгээд Олимтийн нээлтийг үзлээ. MNB, UBS,TV25 гээд Монголын бараг бүхий л сувгаар шууд дамжуулав. Энэхүү Олимпийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж найруулсан хүн нь 2000 оны Сиднейн Олимп-г мөн найруулсан Давид Аткинс юм. Тэхлээр энэ Олимпийн нээлт сюрпризээр дүүрэн байна гэдэг нь бараг ойлгомжтой байсан билээ. Үнэхээр ч тийм байлаа. За ингээд тоочийлдоо..


1. Олимтийн бэлэгдэл, таван тивийн эв нэгдэлийг харуулсан 5н цагирган дундуур СкитБоардчин үсрэн гарч ирлээ. Энэ үзүүлбэр циркийн галан дундуур үсэрдэг үзүүлбэрийг надад сануулсан юм. Гэхдээ галны оронд цасан ширхэг.






2. Уугуул оршин суугчид гарч ирэн уламжлалт бүжгээ сонирхуулав. Тэгхэд жаахан бодлоо. Яасан сонин нээлт вэ? яагаад нэг тийм жүжигчилсэн тоглолт байхгүй байнаа гээд...


Дараа нь харин улс орны багууд гараад ирлээ. Ер нь л бол багууд хамгийн сүүлд орж ирдэг. Гэтэл маш хурдан ороод ирлээ. Нөгөө тоглолт нтр нь дараа нь яавах байж л дээ. Бас л гайхалтай шийдэл. Бүхий л улс орны тамирчид тусгайлан зассан суудалд сууж нээлтийн ажиллагааг бүрэн ихээр үзэж чадхаар зохион байгуулжээ. Урьд урьдийн Олимпуудад тамирчид дандаа хамгийн сүүлд орж ирдэг учраас тоглолт дуусчихсан байдаг байсан. Харин одоо тэд тухлан суугаад сайхан тоглолтыг үзэж уусаж болохоор байлаа.





За тэгээд залгуулаад Nelly Furtado,Bryan Adam хамтдаа хоршин дуулж дараа нь ГАЙХАЛТАЙ тоглолт эхэлсэн юм. Тайз бол үнэхээр тасархай байлаа. Тэр чигээрээ том дэлгэц. Тасархай эффектүүд хэрэглэж үнэхэээр үзэчидийн, дэлхий нийтийн нүдийг гайхашруулав.

3. Уугуул иргэд Канад улсад анхлан ирж байгаа түүхийг харуулсан жүжигчилсэн тоглолт яавж эхэллээ. Яг энэ хэсгийг хараад хамгийн түрүүнд надад алдарт Walt Disney-гийн Brother Bear гдг хүүхэлдэйн кино санаанд орж ирсэн юм. Туйлийн онгон байгаль, ан амьтад, онгон сахиус, цагаан баавгай гээд л...

4. Ингээд түүх цааш үргэлжиллээ. Энд нээрээ мөс хэдэн хэсэг бутарч байгаа эффект болон далайн халим гэсэн 2 эффект-г заавал дурьдах хэрэгтэй. Гайхалтай гэхээс өөх юу гэхэв. Одоо түүх маань цааш үргэлжилж ногоон ургамал байгаль эх хүн төрөлхтөнтэй нийлэн буйг харууулсан хэсэг гарав. Канад улсын хамгийн шилдэг балетийн бүжигчид нэг баг болон энэхүү тоглолтонд оролцсон бөгөөд эв нэгдэл, байгаль эхээ хүндэтгэх үзэл санааг гарган үзүүлсэн билээ.

5. Дараа дараагийн хэсгүүдэд төв Европ, Англи, Шотландаас ирж суурьшсан цагаачидыг харуулж, нэгэн хүүгийн бяцхан түүхийг үзүүлж, Канад улсад анх өвлийн спорт яаж үүссэн болон тэд нь яаж Олимпид орсон зэргийг харуулсан хэсгүүд багтжээ. Мөн энэхүү нээлтийн үеэр сонсогсон нэгэн таагүй мэдээлэл бол Гүрж улсын залуу тамирчин Nodar Kumaritashvili бэлтгэлийн үед аймшигтай осол гарч мөнх бусыг үзүүлсэн байна. За ингээд жаахан үсрээд шууд торгон агшин болсон бамбар асаах хэсэгрүү орье.


Рик Хансен (Канадийн параолимп-н тамирчин)бамбар-г стадионд оруулж ирэн Катриона Лимэе Доанд (эмэгтэй тэшүүрчинь олимпийн 2 удааг-н аварга)дамжуулж, түүний дараагаар бидний сайн мэдэх Стив Наш бамбарыг хүлээн авч цааш нь Нанси Гринд (Канадийн 20р зууны шилдэг эмэгтэй тамирчин, цаначин, 1968 оны Олимт-н аварга)бамбарыг гардуулсан юм.Ингээд эцэст нь Вайн Грецки олимп-н бамбарыг гардан авлаа. Тэрээр NHL-н ёстой бүхий рекорд-г эзэмшдэг нэгэн билээ. Алдарт 99 (түүний дугаар бөгөөд түүнээс өөр хүн энэ дуугаарыг NHL-д эзэмших боломжгүй билээ)маань галыг аваад хэсэг хугацааны турш эдгээр 5н хүн зогсов хүмүүсийг сэтгэл догдлол-г илүү ихээр нэмсэн юм. Магадгүй бага зэрэг тактик-н маркетинг-н асуудал.

Эцэст нь хэн нь олимп-н бамбар-г асаах бол гэтэл тэд бүгд зэрэг асаалаа. Гайхалтай шийдэл. Хэн ч бүгдээрээ асаана гэж бодоогүй байх. Грецкиг гэж ихэнх таамаглал байсан юм. Ингээд бамбар аслаа. Энэ бамбар 4н хэсгээс бүрдэж байлаа.Мөсөн хэлбэртэй энэхүү бамбар бас нэг гайхалтай зүйл байлаа. Мөсөн дээр гал асааж чадахгүй гэж ярилцдаг. Уг нь ус л даа. Гэхдээ ялгаа юу байхав. Харин Канадууд чадлаа. Гайхамшиг.... Ингээд 2010 оны ВАНКУВЕР-н Өвлийн Олимп албан ёсоор нээгдэж 17 хоногийн турш эв нэгдэл, эрч хүч, спорт-н гайхамшигуудыг үзүүлэх болно.

Анхны бичлэг


Зээ би гэдэг хүн анхандаа энэ блог гэдэг гайхалтай ертөнцөд үндэснийхээ GOGO гоор анх танилцаж байж билээ. Хөөрхий хүний хэрэгцээ гэж барагдахгүй юм. Gogo маань надад гологдож эхэллээ. Тэгээд л дэлхий дахинд нэгэнт байраа олсон Blogger-г сонговоо гэж. Тэгээд муу тоосонд дарагдсан блогоо цүнхлээд аялалд гарав. Ингээд одоо зорьсон газраа ирж байна гэж.Блогтоо шинэ агаар амьсгалуулж анхныхаа постыг үлдээж байгаа нь энэ ажгуу....
Related Posts with Thumbnails