February 13, 2010
4н хаалгатай талбай буюу шинийн нэгний эргэцүүлэл
Та бүгдээс нэг юм асууя? хөлбөмгийн талбай 4н хаалгатай байвал яах вэ? Чи гоол оруулах боломж нэмэгдэнэ. Нөгөө талаас чи хожигдох магадлал өснө. Ямар ч байсан чамд алдах юм нэг их байхгүй байх. Сонин байгааз. Харин шинийн нэгэн 2 байхад алинд нь тэмдэглэх вэ? Алдах юм харин ч их шүү. Алинд тэмдэглэснээс шалтгаалаад энэ үны чинь заяа бичигдэнэ. Мэдээж иймэрхүү мухар сүсэг биелэх үгүйг би мэдкү ч үүнийг ойшоож үзэхгүй хүмүүс цөөн болов уу. Ингээд жаахан тунгааж үзье.
2.14 Гэгээн Валентины өдөр. Энэ өдөр шинийн эхний нэгэн. Тэгээд энэ өдөр чинь зүг мөрөө гаргана. За тэгсэн асуудал гарч ирлээ. Төгс буянт гээд манай Монголчуудын ихэнх нь хараад байдан зурхай дээр энэ өдрийг үхэх барилдлагатай гэцэн байна гэхийн. Зүгээ гаргаж байгаад овоон дээрээс хальтарч, машинд дайруулж, зурсан шүдэнзэндээ шатаж, асгасан усандаа хальтарч үхэхийг лав хэн ч хүсэхгүй. Эгээтэй л Final Destination болох вийдээ гэж айлаа. Бас одон орон судлаачид гэх хүмүүс бас л биш гэхийн. Ээ тэгээд од эрхэс нь таагүй, тамийн элч хажууд байхад баярлаад байх нь ч хаашайн. Тэгсэн Гандангаас болохоор энэ өдрөөр нийтээрээ тэмдэглээрээ гэхийн. Төв Гандангаас тэгээд байхад хүн амьтан зөрөөд байх бас нэг хэцүү. Итгэхгүй байх нэг хэцүү. Олон нийтээрээ тэмдэглэж байхад хоцроод яахуу гэж бодхийн. Гандан худлаа хэлэхгүй байх гэж найдах-н.
2.15 Энэ өдөр 2дахь шинийн нэгэн. Ёстой тэмдэглэх ёстой өдөр гэж хэд хэдэн хүмүүс хэлж байна. Арго тэргүүтэй шүү.хэхэ Гандангаас зөрөөд энэ өдөр тэмдэглэсэн тэр жилдээ тэнэг амьдралаа харааж өнгрөөх вий гэж бодлоо. Ээ энэ 2.14нд тэмдэглэдэг байж гэж харамсахгүй баймаар байдаг. Ингээд бодоод байхаар аль өдөр нь тэмдэглэх вэ? Одоо л шийдэхгүй бол өнгөрлөө.
Төрөл:
Эргэцүүлэл
Subscribe to:
Post Comments (Atom)
яаяа, зүйрлэл бол л бас тас болсон байнашд хэхэ..гоё нийтлэл байнаа!!
ReplyDeletemm harin tiimee eniig anh sonsood gaihsn shuu,olon merge tologch bolohoro humuse toorolduuled sonin yum bolchihiin,ghde anh yarisn ni 14 bolohor margaash oglo bosood l moroo gargadg bhdaa hh,
ReplyDeleteхэхэ нэг талаар ийм ч бас нөгөө талаар харвал ...
ReplyDeleteминий л мэдэхээр анхны double шинийн нэгэнтэй сонин гэхү гоё гэхү юутай ч сонин л учрал болоод байгаад баяртай гэхүү инээдтэй гэхүү л болж байна хэхэ..
за тэгээд энэ бар жил маань бүгдээрээ хамгийн гол нь гоё байна шүү гэмээр байна даа ккк...