Улаанбаатар хот маань 4,704.4 км² талбайг эзлэн, 9 дүүрэгт хуваагдан сүндэрлэх бөгөөд Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь буюу сая 2 зуу хол давсан иргэд оршин сууж байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж хотыг зорьсон хөдөлгөөн тасрахгүй байна. Улс орныхоо нийслэл хотод амьдрахыг хүн болгон л хүсэх тул Хотын маань аль дүүрэгт оршин суувал хамгийн тохиромжтой болохыг шинжлэн үзэе.
ЖИЧ: Зөвхөн статистик үзүүлэлт болон баримт дээр тулгуурлаж байгаа бөгөөд хувийн ямар нэг нөлөө ороогүй болно.
Энэхүү шинжилгээгээ хийхдээ хэдэн хэдэн түлхүүр үзүүлэлтэнд тулгуурласан бөгөөд эдгээрт хүн амын нягтаршил, орон сууцны үнэ, үзвэр үйлчилгээний томоохон газрууд, гэмт хэргийн үзүүлэлт, бага дунд сургууль болон эмнэлэг түргэн тусламжийн байгуулгуудын байршил ба хэмжээ гэх мэт үзүүлэлтүүдийг хамруулсан болно.
Түүнчлэн Демографикийн үзүүлэлтүүдийг багтаахыг зорьсон ба дүүрэгийн ерөнхий үзүүлэлт сөрөг байхад тухайн дүүргийн ямар нэг хэсэг заавал сөрөг байна гэсэн үг биш болохыг сайн ойлгоорой.
1. Ерөнхий үзүүлэлтүүд
- {2} http://www.eruulmendinfo.mn/
- {3} Боловсролын салбарын мэдээлэлийн эмхэтгэл http://demo.edub.edu.mn/modules/cms/read/article.aspx?id=1413
- {4} ХҮН АМЫН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН НӨХЦӨЛ , Ubstat.mn (2013 оны сүүлчээр)
() Хаалтан доторх мэдээлэл нь хувийн хэвшилийн тоог харуулж байгаа бөгөөд бага дунд сургууль 42(25) гэвэл нийт 42 сургуулийн 25 нь хувийн сургууль байгааг харуулж байна.
Хувийн орон сууц худалдаж авхад хамгийн үнэтэй дүүрэг мэдээж Хан-Уул , Сүхбаатар болон Баянзүрх дүүргүүд байгаа бол Хотын хамгийн бага гэмт хэргийн бүртгэлтэй дүүрэг бол Баганхангай болж байна. Харин хотын төвийн буюу голлох 6 дүүргээс хамгийн аюулгүй дүүрэг Хан-Уул байгаа бол удаах байранд Чингэлтэй болон Сүхбаатар орж байна.
- А Хотын төвтэй ойрхон, зам харилцаа дэд бүтэц сайтай. Гол замаас 2 болон 3-р эгнээнд байрлах бүс
- АА хотын төвд, нийгмийн дэд бүтэц зам харилцаа сайтай. Шинэ суурьшлийн бүс буюу стандартаас дээгүүр барилгууд ихээр баригдаж байгаа бүс
- ААА УБ хотын төв бизнесийн гол бүс. Зайсан бол УБ хотын тансаг ангиллыг тодорхойлогч, амьдрах орчин таатай, жишиг хорооллын бүс
- В зэрэглэл нь хотын төвийн бүсээс зайтай, ихэвчлэн гэр хороололтой хил залгаж оршдог орон сууцны хорооллын бүс
- ВВ зэрэглэл үнийн мэдрэмжтэй, А зэрэглэлтэй хил залгадаг.
- С зэрэглэл нь УБ хотын баруун болон зүүн чиглэлд хотын төвөөс зайдуу орших орон сууц болон гэр хороолол холилдсон бүс юм.
Нийгмийн дэд бүтэц сайн биш ч гэсэн барилгажих бүрэн боломжтой цаашдаа УБ хотын барилгажих дараагийн фазууд гэж харж болно.
Түүнчлэн хотын А бүсүүдэд худалдаа үйлчилгээний томоохон төвүүд бөөгнөрсөн ба ресторан пабууд, кино театр, тоглоомын төвүүд болон шөнийн цэнгээний газрууд ихээр тархсан байдаг. Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд А бүсүүдэд харъяалагдах бөгөөд хотын хамгийн тээвэрлэлт комуникац сайтай бүсэдоршиж байна.
Ерөнхий үзүүлэлтүүд, суурьшилийн бүсүүд болон ерөнхий үзүүлэлтийн хүн амтай харьцах харьцаанаас хархад Сүхбаатар дүүрэгт бага дунд сургууль , цэцэрлэг болон эмнэлэгэ хамгийн их олдоцтой нь харагдаж байна. Хэрэв Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа бол үр хүүхдэд чинь сургууль цэцэрлэгийн олдоц хамгийн их байхнээ. Мөн Хан-Уул болон Баянгол дүүргүүд лист-н 2,3 байрт орж байна.
Ийнхүү эцсийн дүгнэлтээ гаргавал:
Оноог харгалзуулан өгөхдөө, 1-9 хүртэлх оноог хамгийн хямд үнэтэй, гэмт хэргийн тоо багатай, хотын төвийн бүсэд байрлах гэх мэтээр хувиарлаж өгөв. Их оноо харгалзах тусам хамгийн сайн гэсэн үг.
1. Сүхбаатар
2.Баянгол
3. Хан-Уул ….
Эдгээрх Дүүргүүд хамгийн амьдрах тохиромжтой дүүргүүд болж таарч байна. Эдгээр дүүргүүд хамгийн комуникац сайтай бүсэд оршихоос гадна, томоохон худалдааны төвүүд зонхилсон, ресторан пабууд, кино театр, тоглоомын төвүүд болон шөнийн цэнгээний газрууд тархсан бөгөөд гэмт хэргийн тоо хамгийн бага. Түүнчлэн сургууль цэцэрлэг эмнэлэгийн олдоц ихтэй болж таарч байна.
Жич: Энэхүү шинжилгээг хийхдээ энгийн статистик баримт дээр тулгуурласан бөгөөд дэвшилтэт шатны нэмэлт факторуудыг хамруулаагүй болно.
Дөлгөөн.Г
Goe medeelel baina
ReplyDeleteБаярлалаа!
ReplyDelete