July 18, 2011

…Польш улсад сурах зөвлөгөө…(Хэсэг 2)

Сайн байцгаана уу? Та бүхэндээ цуврал зөвлөгөөнийхөө 2дахь хэсгийг хүргэж байна. Энэ удаагийн сэдэв “Оюутны хот ба эхний сар” байх блно.

Бүх зүйл шийдэгдэж хариугаа авах тэр үед та нарыг 2 хотод салган хувиарлах блно. Миний бдлоор бидний жилийнхэнтэй адил буюу ВРОЦЛАВ мөн КРАКОВ гэсэн 2 хотод салган хувиарлах блуу. Би өөрөө ВРОЦЛАВ хотод хувиарлагдаж ВРОЦЛАВ-н Политехникийн гадаад хэлний факултэтэд хэлний бэлтгэлд суралцаж төгссөн. Тийм учир КРАКОВ хотын тийм ч сайн мэдэхгүй. Гэсэн хэдий ч та бүхэнд аль аль хотын талаар чадлаараа мэдээлэл хүргэх блно.

Хамгийн түрүүнд монголын засгийн газрын тэтгэлэг ба өрийн буюу польш-н талаас гэсэн 2 тэтгэлэг-н ялгааг танилцуулая. Польш-н талаас тэтгэлэг нь сарын 400 доллар, харин монголын талийн тэтгэлэг 200 доллар байдаг юм.

ВРОЦЛАВ

herb_wroc1990

http://en.wikipedia.org/wiki/Wroc%C5%82aw

http://www.wroclaw.pl/index.dhtml

Хэрэв та энэ хотод хувиарлагдсан бл хувийн зүгээс баяр хүргэе. Польш улсын хамгийн гоё хотод та хувиарлагджээ. Доод Сланск-н төв юм. (Доод Сланск нь Польш улсын нэг аймаг юм)“Германтай хэл залгадаг хэсэгт байрладаг ба Берлин уруу хэдхэн цагийн дотор машинаар ордог. Герман соёл нилээдгүй нэвтэрсэн ба дэлхийн 2-р дайны үед Адолф Гитлер энэ хотод байрлаж байсан байдаг. Түүхийг нь харвал дундад зууны үеэс эхлээд л дайны хөлд дарагдан өөр улсын харъяанд байнга орж байсан байдаг. Гэхдээ түүний азаар байшин барилга гэх мэт зүйлс нь маш олон улсын хандлага хийц загвартай бөгөөд бүхий л Европын улсыг эндээс харж блно. Чингис хааны ач нар блох Орд (Зүчийн ахмад хөвүүн), Байдар (Цагадайн 2дахь хөвүүн), Хадан (Өгөдэй их хааны 2дахь хөвүүн) нарийн удирдсан их цэрэг Доод Сланск-н Ван Хенри-н удирдсан цэрэгтэй байлдан хүйс тэмтэрсэн байдаг. Монгол цэргийн тоо 8000-20000 байсан бхад Хенри-н удирдсан цэргийн тоо 60000 хүрч байсан гэж байдаг. Эндээс дэлгэрэнгүйг.

Одоо харин энэ хот Оюутны хот хэмээн нэрлэгддэг бөгөөд учир нь хүн амынх нь ихэнх хэсэг нь оюутнууд байдаг.

Та бүхэн хэлний бэлтгэлээ ВРОЦЛАВ-н Политехникийн гадаад хэлний факултэтэд суралцаж дуусгах блно. Хэлний бэлтгэлийн сайтруу Эндээс орж сонирхоорой. (Studium Języka Polskiego dla Cudzoziemców гэсэн хэсгийг дарж үзнэ үү.)

Харин дотуур байрны тухайд гэвэл ВРОЦЛАВ-н Политехникийн дотуур байранд орох бөгөөд Студиум-с холгүй байрлах T-2, T-3, T-4 гэсэн 3н байрны аль нэгэнд оруулах блов уу. Дотуур байрны байршилын талаар Эндээс үзнэ үү. Мөн Google Earth эсвэл Google Maps  ашиглан дээрх сайтууд дээр бичсэн хаяг-н дагуу илүү сайн харах-г санал блгож байна.

mapa_campus

H4 – Та нарын сурах гадаад хэлний сургууль юм.

Дотуур байрны хувьд гэвэл нэг өрөөнд 3лаа ордог. Нойл нийтийнх ч санаа зовох хэрэггүй огт муухай биш. Өглөө бүр цэвэрлэгч ирж цэвэрлэгээ хийдэг. Гал тогоо мөн нийтийнх ба нэг их хүн бужигнаад байдаггүй. Учир л Польшчууд нэг их хоол хийж идээд байдаггүй хүмүүс юм байна лээ нтр.хэхэ. Хувцас хунараа угаах буюу угаалгын өрөө нь мөн нийтийн ба долоо хоногт нэг удаа цаг авч угаалга хийдэг. Би өөрөө T-2 дотуур байранд байсан учир энэ дотуур байран дээр тулгуурлан бичиж байгаа ба T-3 байр яг ижилхэн мөн T-4 байр нэг их зөрөөгүй юм. Ганц ялгаа гэвэл T-2 байрны нэт тасархай хурдтай. Бүр энэ хотдох хамгийн хурдтай нэтүүдийн нэг нь. 6Gb тоглоомыг торрент ашиглан татхад 30аас 50 минут зарцуулдаг. Мөн мэдээж нэт нь үнэгүй. Байрны төлбөрт сарын 295 злот төлдөг ба энэнд бүх төлбөр нь багтана. Анх очоод мөн тодорхой хэмжээний злот төлж байрандаа ордог бөгөөд байрнаас гарахдаа энэ мөнгөө буцаан авах эсвэл сүүлийн сарын төлбөрөөс хасаж тооцдог.

Та нарыг очход тэнд амьдарч сурч байгаа монгол оюутнууд тосч аваад байранд чинь оруулж өгдөг. Байрныхаа төлбөрийг төлөхдөө зарлаг-н падан маяг-н юм бөглөдөг ба тэрнийхаа зургийг аваад хадгалчихсан байхад дараа хэдэн сар шууд хуулаад сарыг нь солиод бичхэд хангалттай. Ер нь ямар нэг бичиг баримтныхаа зураг-г авч, өөртөө илүү хэд хэдэн хувь авч үлдэх гэх зэргээр хийж байх хэрэгтэй.

Миний блогоос Вроцлав хотын тухай хийж байсан бусад нийтлэлийг уншина уу….

Мөн оюутны үнэмлэхээ ирсэн даруйдаа авдаг ба 35х45 хэмжээтэй цээж зураг нэхдэг. Тиймээс цээж зурагаа Монголдоо авхуулаад явбал их зүгээр. 35х45 хэмжээтэй, урдаас харсан, (хэрэв нүдний шил зүүдэг бл нүдний шилтэй шилгүй 2 авхуулбал дээр байх) нилээд олон хувь угаалгаад авчрах хэрэгтэй. Цаашид маш их зураг авхуулах ажил гардаг учир ингэж хийлгэж ирсэн нь наад зах нь санхүүгийн байдалд тустай. Мөн зурагнуудаа ДИЖИТАЛ хэлбэрээр буюу СD дээр хуулж өгөхийг шаарддаг ба үүнийг бас бэлдэж ирэх хэрэгтэй. Ер нь нэг хоосон CD аваад ирвэл зүгээр. Хэрэв тэнд зургаа авхуулая гэвэл СD дээр бичээд өгдөг ба хамт ирсэн бүх хүүхдүүдээрээ зургаа авхуулаад нэг СD дээр бичүүлээд авах хэрэгтэй ба зурагны төлбөрт 25 злот төлдөг.

За ингээд хэрэв оюутны үнэмлэхээ авсан бл бүх газруудад 50хувийн хөнгөлөлт бараг идлэнэ. Кино театр, музей, нийтийн тээвэр, галт тэрэг, бусад үзвэр үйлчилгээ, зарим ресторан  гээд бараг л бүх газарт чамгүй хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлдэг.

Эхний хэдэн сар мэдээж хэл ус сайн мэдэхгүй тул жаахан ядаргаатай байдаг. Англиар хүмүүс нь нэг их сайн ярихгүй ч юутай ч KFC нтр-с торохгүй юм хумаа захиалчина. Бас банк нтр-д данс нээлгэхэд банкны ажилчид нь англиар ярьдаг. Аа бас мэдээж бусад улсын хүүхдүүдтэй англиар л ярьж ойлголцоно. Бусдаар ч нэг их англиар яриад байх нь юу л бл.

Мөн очоод монгол оюутнуудаар хүнсний дэлгүүр энээ тэрээ сайн асуугаад шалгаагаад авах хэрэгтэй. Асуух бүх юмаа бичиж байгаад гаргаж ирээд уншсан ч яадаг юм.

КРАКОВ

Krakow_Herb

http://en.wikipedia.org/wiki/Krak%C3%B3w

http://www.krakow.pl/

Дээр дурьдсанчлан энэ хотын талаар Вроцлавтай харьцуулахад бага зүйл мэдэх байх.

Польш улсын нийслэл байсан нэн эртний түүхт 2дахь том хот юм. Хаадын шилтгээн, аймшигт лууны домог гээд л жинхэнэ үлгэр домгийн хот гэж хүмүүс нэрлэх нь бий. Миний хувьд ч гэсэн таалагдсан.

Дотуур байр зэрэгийн хувьд гэвэл мөн 3лаа ордог ба сургуультайгаа бараг нэг хашаанд байдаг тул хичээлээсээ хоцроно л гэж байхгүй.Хэхэ. Миний жилийн Краков хотод хувиарлагдсан хүүхдүүд бүгд энэ байранд орсон бөгөөд гаднаа теннис сагсны талбайтай их дажгүй газар байсан. 

http://www.educentre.info/ ---Энэ нь хэлний бэтгэлийн хаяг

http://www.pk.edu.pl/index.php?option=com_content&task=view&id=12&Itemid=41  --- Краков-н Политехникийн кампус-н байршил хаяг

Мөн бусад зөвлөмж нь энд ч гэсэн адил учир дахин бичихийг хүссэнгүй. Хэрэв илүү асууж лавлах зүйл байвал комментээр бичиж үлдээнэ үү?

Бүх асуултанд хариулах блно.

Дарааг-н сэдэв Польш хэл байх блно.

22 comments:

  1. oroondoo noiltoi tm oroo bhgui yu?

    ReplyDelete
  2. oroondoo noiltoi uruu bhguie...busad dotuur bairand ymr bdag yum ghees..gehdee l yer n bhgui bhada

    ReplyDelete
  3. sain bnuu chinii zuvluguug unshlaa ih taalagdlaa bayarlaa asuuh zuil bna ugaalgiin uruu bolon dush ni yamar ve uruunduu bdguu niitiih yumuu

    ReplyDelete
  4. @ehnjin...bayarlalaa...ugaalgiin uruu n yahvee gaiguie..niitiinh..gehdee sanaa zovoltgui tm muuhai ntr bish...anh bas mdehgui bhda shijeglej l bailaa..gehdee zgree..ug n uruunduu dush ntr-tei bl zgr lde..gehdee uuruu tseverleh gej bas gai shd..hehe

    ReplyDelete
  5. chi neeree elchingiin yariltslagand orj bsan bizdee yamar yamar asuultuud irdgii ni heleed ug tehuu

    ReplyDelete
  6. Elchingiin yarltsaalgand asuult asuudaggui yumdoo..zgr tsaraig chine tulgaj neg harchad bloo gdiin..minii jiliihnees barag ihenhees n yu ch asuugagui..zarimas n zgr n engiin yum asusan gesen..hudlaa yariltslaga ntr gdg bhgui yu...

    ReplyDelete
  7. Польш оюутнуудтайгаа хамт нэг байранд байдаг уу эсвэл тусгай гадаад оюутнууд гээд зөвхөн гадаадуудаараа нэг байранд байдаг юмуу?

    ReplyDelete
  8. Тэгэлгүй яахав...олон орныхон бүгд хамт байдаг

    ReplyDelete
  9. Тэгвэл их зүгээр юм байна ш дээ Олон хүмүүстэй уулзаж олон соёлтой танилцах нь ээ. Тэгэхээр яваад байж дээ :) Харилцааны тал дээр бөөн бөөн туршлага өвөртөлж ирээд хойч үедээ үлгэвэрлэх л үлдэж...

    ReplyDelete
  10. очоод мэргэжлээ сүльж болдог юм бол уу

    ReplyDelete
  11. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  12. Chuhal medeelel ugsund talarhalaa. Ene zun mongold ireh uu? Herev irvel zuvulguu avah gesen yum.

    ReplyDelete
  13. Hi. Medeleeleld chin bayrlalaa. Asuuh ym bna.
    helnii beltgeliin ued helnees gadna ymr ymr hicheel oroh ve? Math ntr ymarhuu tuvshind uzuh uu?

    ReplyDelete
  14. Sain u Warsaw hotod bairlah surah bolomjtoi surguuliuud baiwal helj ugch tus bolooch? bayrlalaa

    ReplyDelete
  15. Сайн байна уу...Ямар чиглэл, мэргэжилээр сурах гэж байгаагаас хамаараад олон сургууль бий. Эдийн засаг бол SGH Szkola Glowna Handlowa буюу Warsaw School of Economics, инженер талдаа бол Politechnika Warszawska буюу Warsaw University of Technology, хөдөө аж ахуйн болон мөн хими гэх мэт бол Szkoła Główna Gospodarstwa Wiejskiego буюу Warsaw University of Life Sciences, мөн түүнчлэн Uniwersytet Warszawski буюу University of Warsaw-д маш олон чиглэлээр суралцах боломжтой. Мэдээж олон тооны хувийн сургуулиуд байгаа.

    ReplyDelete
  16. Сайн бна уу? Би энэ жил краков хотын политехникийн сургуульд явж байгаа юм л даа…тэгээд таны.зөвлөгөөг уншлаа маш их таалагдлаа :) …тэгээд бас бус зүйлс асууя эндээс олон улсын карт нээлгээд хэрэглээний мөнгө төгрөгөө зохицуулж болох болов уу? тэгээд истепент нь улиралаар ордог гэсэн яаж авдаг вэ? бас тэндээ виза карт нээж өгөх үү? истепентээсээ байрны төлбөр рүү оруулдаг гэж сонссон автоматаар оруулдаг уу? эсвэл өөрийн биеэр үү? Мөн эхний жилдээ хэлний бэлтгэлээс гадна өөр хичээл ордог уу?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу... Олон улсын карт нээлгэх нь ер нь зөв болов уу. Монголоос мөнгө төгрөг шилжүүлэх зэрэгт хэрэгтэй байдаг. Гэхдээ мэдээж тэндээ Банк-д данс нээлгэж карттай болох хэрэгтэй. 12 сарын үед нэг талыг, 3-4 сард нэг талыг буюу бөөнөөр нь авдаг. Байрны мөнгөө өөрөө мөнгөнөөсөө авч төлнө. Зөвхөн хэлнээс гадна мэргэжилтэй чинь холбогдуулаад бас бус ганц 2 хичээл нэмэгдэх байх.

      Delete
  17. сайн байна уу. засгийн газрын тэтгэлэг амьжиргаанд хангалттай юу. бас гэр бүлээ авч явах боломж хэр вэ.

    ReplyDelete
  18. тэтгэлэгт тэнцсэн болохоор Польшийн талаар их сонирхож байна.Хурдан явах юмсан. Гэхдээ тэтгэлэг нь арай бага юм шиг. байрны мөнгөө бас тэтгэлэгээсээ өгөхөөр хоолонд хүрэхгүй юм шиг санагдаад байгаа юм даа. Хичээл нь хэр шахуу вэ.

    ReplyDelete
  19. Сайн байна уу? Хэрэгтэй гоё мэдээлэл байна. Ойрд европын талаар ялангуяа Польшийн талаар нэлээд сонирхох болсон. Нэг асуух юм байна. Польшийн засгийн газрийн тэтгэлгийг харсан чинь анагаахаас бусад чиглэлээр гэсэн байх юм. Анагаахад нь яаж ордог юм болоо? Энэ талаар мэдээж егч болох уу :)) ххэ

    ReplyDelete
    Replies
    1. Сайн бну таны звлөгөө маш их таалагдлла ххэ уламжлалт анагаахын чиглэлр сурлцх болмжтой юу💫

      Delete
  20. Thanks and that i have a neat offer you: Who Repair House Windows remodeling and renovation

    ReplyDelete

Related Posts with Thumbnails