Showing posts with label Хөлбөмбөг. Show all posts
Showing posts with label Хөлбөмбөг. Show all posts

June 6, 2012

…УЕФА 2012–Анализ…

Euro-2012Өнөөдөр 2012 оны 6н сарын 05. Тун удахгүй буюу 3хан хоногийн дараа энэ зуны хамгийн том баяр наадам-н нэг блох хөлбөмбөгийн ЕВРОП-н аварга эхлэх гэж байна. Ёстой л өнгө зүс нь бүрэлдсэн гэдэг шиг хамгийн шилдэг 16н бага ЕВРОП-н АВАРГА хэмээх эрхэм алдарын төлөө гал халуун, цус хөөрүүлсэн гайхалтай тэмцэлийг өрнүүлэх билээ. Энэ өдрүүдээр ФАНАТ бидний дуу хоолой тэнгэрт тулж, Сэтгэлийн хөөрөл, баяр хөөр, уйтгар гуниг, нүүр дүүрэн инээмсэглэл, нүд бүрхсэн нулимс, хөлбөмбөгийн гайхамшиг энэ өдрүүдэд биднийг бүрхэн авч ХӨЛБӨМБӨГИЙН БУРХАН ТЭНГЭР бидэнд өөрийн ид шидээ харуулах блно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сайхан агшин, хэзээд мартагдахгүй мөч та бүгдийг, бид бүхнийг хүлээж байна. Хөгшин тивийн шилдэг-н шилдэг хөлбөмбөгчид улс орноо төлөөлөн бүхий л хүчээ дайчлан өнгөрсөн жилүүдэд юуг олж авснаа үзүүлэн АЛДАР НЭРЭЭ дуурсгахын тулд ОРГИЛИЙН ТӨЛӨӨ өрсөлдөх болно.
Энэ жилийн ЕВРОП-н  Польш, Украйн, Герман, Англи, Франц, Итали зэрэг нийт 16 баг оролцож байна. ЕВРОП-н аварга болж байсан бүх улс энэ удаагийн ЕВРОП-н аваргад багтсан ба Герман, Испани, Франц, Орос, Чех, Итали, Голланд, Дани, Грек бол түүхэнд цом өргөсөн 9н улс. Аваргуудын ширүүн тулааны хажуугаар ур чадвараараа огтхон ч дутахгүй маш олон улсын багууд дайран орж ирж байна. Энэ их тэмцэлийн дараа зөвхөн нэг л баг Алдарын оргилд зогсох болно. Аваргууд аваргаа нотолж тэдний дундаас ялагч тодрох болов уу...Англичууд хөлбөмбөг Английнх гэдгээ харуулах уу...Германчууд эсвэл энэ бүгдийн хариулт нь байх юм болов уу...Магадгүй шинэ аварга төрөх үү...Бид энэ бүхнийг одоо зөвхөн таамаглах л болно...Цус хөөргөж сэтгэл хөдөлгөсөн нэг сарын дараа бид энэ бүхний хариултыг олох болно..ТИЙМЭЭ АЛДРЫН ОРГИЛ ӨӨД ЦУГТАА....

А хэсэг:

ПОЛЬШ, ОРОС, ЧЕХ, ГРЕК

6н сарын 8:  Польш Vs Грек  (Варшав, Польш. 18:00) – Монголын цагаар 12.00

                     Орос Vs Чех  (Вроцлав, Польш. 20:45) – Монголын цагаар 02.45

6н сарын 12: Грек Vs Чех  (Вроцлав, Польш. 18:00) – Монголын цагаар 12.00

                      Польш Vs Орос  (Варшав, Польш. 20:45) – Монголын цагаар 02.45

6н сарын 16: Грек Vs Орос  (Варшав, Польш. 20:45) – Монголын цагаар 02.45

                      Чех Vs Польш  (Вроцлав, Польш. 20:45) – Монголын цагаар 02.45

120px-Polish_Football_Association_logo.svgПольш: Энэ удаагийн Европийн аварг-г зохион байгуулж буй хост улс. Түүхэндээ нэг ч удаа Европ-н аваргад оролцож байгаагүй бөгөөд энэ удаа тэдний анхны гараа байх блно. Дэлхийн аваргад 1974 блон 1982 онд хүрэл медаль, 1972 онд Олимп-н алт, 1976 блон 1992 онд Олимп-н мөнгө хүртэж байсан. Бүрэлдэхүүнд нь Арсенал-н хаалгач Wojciech Szczęsny, Германы Дортмунд багийн довтлогч Robert Lewandowski блон Eugen Polanski гэх төвийн супер од хэмжээний тоглогчид байдаг. Түүнчлэн ихэнх тоглогчид нь Германий Бундеслигт тоголдог учир тоглолтийн хэв маяг нь Герман стилтай байдаг. Фифа-гн гаргасан ранкаар 65д бичигдсэн ба маш залуу бага юм. Сүүлчийн 4н нөхөрсөг тоглолтноос 3н хожил блон 1 тэнцээ авсан бөгөөд ерөнхий дасгалжуулагчаар нь Франчек Смуда гэх польш дасгалжуулагч ажилдаг. Тоглолт-н хувьд паас сайтай ч довтолгоо бус хамгаалалтандаа анхаарлаа хандуулж сөрөг довтолгоогоор оноо салгаж тоголдог баг. Энэ удаагийн тэмцээнд цахиур хагалах баг гэж олон хүмүүс харж найдаж байгаа.

ХАРАХ ТОГЛОГЧ:  Роберт Левандовски – Довтлогч (42тоглолтонд 14н гоал)

Форм:
Сүүлийн 5н тоглолт: 

Огноо

Төрөл

Эсрэг баг

Home\Away

Дүн

2012.06.02

Нөхөрсөг

Андор

Гэр

W (4-0)

2012.05.26

Нөхөрсөг

Словак

Гэр

W (1-0)

2012.05.22

Нөхөрсөг

Латви

Гэр

W (1-0)

2012.02.29

Нөхөрсөг

Португаль

Гэр

D (0-0)

2011.12.16

Нөхөрсөг

Босниа

Гэр

W (1-0)


                                        

April 23, 2012

…Euro 2012 Trophy Tour…(Warsaw)

The “UEFA EURO 2012 Follow the Trophy” tour just passed through WARSAW during 21-22nd of April. Fortunately I’ve witnessed this great event.


 
EURO 2012 (Teams)
paghhkjkephkjhkjage

1.Palace of Culture and Science.

Official Partner of EURO2012:Coca-Cola

Official Mascots Slavek I Slavko

 

2.Coca cola spot

UEFA2012 trophy

Trophy tour camp


 

 

April 7, 2012

Euro 2012: Цомын аялал

DSC02222

Yesterday I was walking around downtown Warsaw , and suddenly I saw huge  and completely new billboard in middle of the way. It was COUNTDOWN to UEFA EURO Trophy Tour

The full schedule of the UEFA EURO Trophy Tour 2012 is as follows:

• Warsaw 20 - 22 AprilDSC02220

• Gdansk 24 – 26 April

• Poznan 28 – 30 April

• Wroclaw 4 – 6 May

• Lodz 7 May

• Krakow 9 May

• Katowice 10 May

• Kyiv 11 – 13 May

• Ivano-Frankivsk 14 May

• Kharkiv 15 – 17 May

• Donetsk 18 – 20 May

• Dnipropetrovsk 21 May

• Lviv 23 – 25 May

• Odessa 26 May

 

EURO 2012 is on the way…PEACE!

November 26, 2011

…Chelsea Poster Unbxing…

Just yesterday I bought new Chelsea 3D poster from EMPIK(Biggest bookshop in Poland)…So I decided to make a unbxing video…

BLUE IS THE COLOUR…….

June 16, 2010

...Analysis of World Cup...(2)


Өмнө хэлж байснаараа бусад хэсгийн тоглолтуудын анализ хийснээ нийтлэж байна. Өмнөх нийтлэлээ хийснээс хойш 4н тоглолт явагдсан буюу Ф ба Ж хэсгүүдийн тоглолт явагдаад дууслаа.

Ф.ХЭСЭГ
Энэ хэсэгт ЦОМЫГ хамгаалан тоголж буй Италийн шигшээ баг хуваарилагдсан. Тэдний анхны учраа нь Парагвайн шигшээ байсан бөгөөд Парагвай маань түүхэндээ шөвгийн 16аас цаашилж үзээгүй. Харин тэд энэ удаа энэ удаа амжилтаа урагшлуулах зорилготой байгаа бөгөөд одоогийн байдлаар тэд ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД 31т жагсаж байна. Харин эсрэгээрээ Италичууд маань цомоо хамгаалж Юниформ дээрээ дахиад нэг таван хошуу нэмэх гэж үзэж байна. Энэ 2 багийн тоглолт Италичуудын ялалтаар өндөрлөнө гэсэн таамаг байсан ч ЭНЭ ЖИЛИЙН ДЭЛХИЙН АВАРГАД илүүдээд байгаа тэнцэлээр л өндөрлөлөө. Тоглолтын эхний хагаст Парагвайчууд гоол оруулж, тоглолтыг тэргүүлж эхэлсэн ба дараагийн хагаст Италичууд 2 гоол оруулах даалгавартай болсон. Мэдээж Италийн хувьд тэнцээ бол тийм ч сайхан зүйл биш байсан. Хэдийгээр хэсгээс гарах магадлал нэг их багасахгүй ч тэд бол ЦОМ хамгаалж байгаа, тийм учраас нэр хүндийн улмаас ялалт авах шаардлагатай байсан юм. Ийнхүү ургашаагаа нилэээн орж тоглосон ба түүний ачаар 63 минутанд ДеРосси тэнцээний оноог хийсэн. Гэвч дахин гоол орохгүй байсаар Итали ба Парагвай аль аль нь нэг оноотой эхний тоглолтоо дуусгалаа. Парагвайн хувьд хэсгийнхээ Тэргүүлэгч багтай тэнцэж нэг оноо зулгааж чадсан нь муугүй зүйл. Тэд ШинэЗеланд ба Словактой тоглох дутуу байгаа бөгөөд ШинэЗеландыг буулгаж авах магадлал өндөр. Түүгээр зогсохгүй Словакыг өвдөг сөгдүүлэх боломж тэдэнд өндөр. Тиймээс Парагвайд маш өндөр боломж гарч ирж байгаа юм.
Харин ШинэЗеланд ба Словакын тоглолт санаанд оромгүйгээр өндөрлөсөн. Хэдийгээр нөгөө л нэг уйтгартай тэнцэл байсан ч маш гайхалтай тэнцэлийг ШинэЗеландчууд хийж чадлаа. Тоглолтын 50минутанд Словакууд гоолдаж тэргүүлэгчийн байр суурьтай болж эхэлсэн. Тоглолтын өнгө аясаас хархад ч тоглолт энэ чигээрээ дуусах магадлал өндөр байлаа. Бүр Словакийн Дасгалжуулагч Владимар Вэсс байраа тэмдэглээд эхэлчихсэн байсан гэхэд хэлсдэхгүй. Гэтэл шүүгч 3минут сунгалаа. Нэмэлт цаг ч дуусхад 30аад сек дутуу байхад ШинэЗеландын тоглогч Винстон Рэйд 16 дотор орж ирсэн бөмбөгийг чулуу болгосоноор ТЭНЦЭЛ авч чадсан юм. Энэ нь тэднийг өрсөлдөөнөөс хасахгүй байх хангалттай шалтгаан өгсөн. Одоо энэ хэсгийн бүх баг 1 оноотойгоор тэнцүү жагсаж байгаа.


Дараагийн тоглолтууд нь:
Парагвай-ШинэЗеланд
Итали-Словак
гэж явагдах болно. Итали зоолттой нэгээр гарна гэж үзвэл 2ор гарах баг нь Парагвай ШинэЗеландын Аль Нэг нь байх нь бараг ойлгомжтой болов уу. Хэрэв Парагвай энэ тоглолтоос хожил авч чадвал хэсгээс бараг гарчихна. Хэрэв ШинэЗеланд хожвол Парагвай Словактай тоглох тоглолтонд Парагвай хожиж мөн ШинэЗеландын гоолын тоо их байсан үед л гарна. Харин Словак хэсгээс гарах хэцүү. Гэхдээ бөмбөг бөөрөнхий л гэдэг. Тэр тусмаа энэ ЖАБУЛАНИ бөмбөг.....

Миний таамаг: Итали, Парагвай

Ж.ХЭСЭГ
Энэ бол ҮХЛИЙН ХЭСЭГ...ЭНЭ ХЭСЭГТ "MORTAL KOMBAT" болно гэж ойлгож болно. Бразилчууд СКОРПИОН гэвэл Зааны ясан эргийнхан СЕКТОР, Португалчууд ЛЮКЭНГ, Солонгосчууд ЭРМАК гэж болох л юм. За гэхдээ мэдээж энэ бол ЖОКЕ....
Эхний тоглолт нь Португал-З.Я.Э хооронд болж өнгөрлөө. Тоглолт 0.0 хэмээн хэлхээс залхаж байгаа ч ТЭНЦЭГЭЭР өндөрлөлөө. Тоглолтоос ажхад З.Я.Э арай илүү юм шиг санагдсан. Тэдний хамгаалат нь маш сайн. Бөмбөг таслалт бол ПЕРФЕКТ. Довтолгоо ч хурдан, шууруулсан, стратектэй, гэрийн даалгавар сайн байлаа. Португалчууд ч гэсэн дутахгүй байсан ч тоглолтын сүүл хэсгүүдэд үнэхээр З.Я.Э илүү нь элт мэдрэгдсэн. 2 баг их шатаж тоглож байснаас К.Роналду шар картаар мялалгав. З.Я.Э-с тоглогчидийн шөрмөс нь татаж байлаа. Тоглолтын 2дугаар хагасын дундаас ДРОГБА орж ирсэн ба тоглолтын өнгө аясыг өөрчилж ГООЛ оруулахаар орж ирсэн нь ойлгомжтой. Анхнаасаа гаргасан бол тоглолтын дүн өөр байж болх байсан. Гэхдээ ХАЙРАН тоглогчоо ХАЙРАЛСАН нь ойлгомжтой. Тийм эрсдэл хийсэнгүй нилээн орой оруулсанаар тоглолтын дүнд арай л нөлөөлж чадсангүй. Ийнхүү шүүгчийн шүгэлийн дуунаар тоглолт өндөрлөсөн юм.
Бразил-Хойд Солонгосын тоглолт Бразил хожино гэсэн таамаглалаа баталж Бразилчууд 2.1ээр хожсон ч Х.Солонгосчууд зүгээр тоохгүй орхих баг биш гэдгээ үнэхээр баталсан. Гэхдээ АНГЛИЙН ГООЛ сайтанд таамагласнаар БРАЗИЛЧУУД 4.0 ээр бут ниргэнэ гэж таамаглаж байсан ч тэд ганц гоолын зөрүүтэйгээрл Солонгосчуудыг буулгаж авсан юм. Солонгосчууд Бразилчуудаас тийм ч хол муу тоглолтыг үзүүлээгүй бөгөөд харин ч бүр эсрэгээрээ ана мана үзэж байлаа. 89дөх минутанд оруулсан Х.Солонгосчуудын ГООЛ үнэхээр гайхалтай байлаа. За ингээд тоглолтууд явж дууссаны дараа энэ хэсгийн Бразил 3 оноотойгоор тэргүүлж З.Я.Э ба Португалчууд 1 оноотойгоор удаалж, Х.Солонгос сүүл мушгиж байна.
Дараагийн тоглолтууд:
Бразил-З.Я.Э
Португал-Х.Солонгос
Энэ тоглолтуудаас хархад тэр нь хожчихно гэж хэлхийн арга үнэхээр алга. Аргагүй үхлийн хэсэг байна. КАСТРОЛЫН придекшиноор бол Бразил хожих магадлал 71 хувь гэсэн байна. Гэхдээ бодит байдал дээр З.Я.Э хожчихоод гүйж явхад хэн ч гайхахгүй бөгөөд хэн ч түүнийг үгүйсгэхгүй. Харин Португал Х.Солонгосын тоглолт Португалын хожилоор өндөрлөх магадлал их гэсэн байвч Х.Солонгосчууд шиг өндөр диктатуртай улс багийн тоглолт гэдгийн жинхэнэ цэвэр үзүүлнэ. Мөн Португалчуудад гэнтийн бэлэг барих гэрийн даалгавараа сайн бэлдсэн гэдэг нь ойлгомжтой тэхээр бас л хэцүү.

Миний таамаглал: Бразил, З.Я.Э
Н.ХЭСЭГ
Одоогийн байдлаар дэлхийн чансааг тэргүүлж байгаа Испани. Тэд энэ хэсгээс гарах нь ойлгомжтой гээд хэлчихэд нэг их буруутахгүй болов уу. Учир тэд нилээн сул багуудтай нэг хэсэгт орсон. Гондурас Чили гэх мэт багуудаас хожилыг тэд салгаж дөнгөж гэж үзэж байгаа. Тэд эхний тоглотоо Швицартай хийх бөгөөд тэднийг 3.0ээр хожилыг авна гэж ГООЛ сайт таамаг дэвшүүлжээ. Энэ таамаг ч зөрчигдөхгүй болов уу гэж бодож байгаа. Учир нь Испаничууп Швицартай нийт 18 тоглолт хийж байснаас 15хожил 3н тэнцэл авч байсан. Харин нөгөө тоглолт нь Гондурас гэх дэлхийн чансаан 38д бичигдэх нэгэн битүү морь Чилитэй тоглоно. Чили бол Гондурасын хажууд туршлага ихтэй хатуу самар. Энэ тоглолт 2.0 ээр Чили хожно гэжээ. Харин миний таамгаар 2.1 байх болов уу.

June 14, 2010

...Analysis of World Cup...


Хөлбөмбөгийн их баяр цэнгэл наадам эхлээд 4 хоночихлоо. Нилээдгүй хэдэн тоглолтууд яваад дуусч байна. Одоо дахин F*G*H гэсэн 3 хэсгийн тоглолтууд дутуу байна. Эхний хэсгүүдийн тоглолтууд санасныг бодход гоол муутай тоглолтууд болж өнгөрлөлөө.

А.ХЭСЭГ
Өмнөд Африк ба Мексик
Энэ тоглолт 1,1 ийн харьцаатайгаар тэнцэж өндөрлөсөн. Бафана Бафана гэгдэх Өмнөд Африкийн шигшээ багийнхан нутаг дээрээ тоглож байгаа тул хэсгээсээ гарна гэсэн таамаглал нилээдгүй хийгдсэн байсан. Мөн энэ хэсгийн нөгөө тоглолт болох Франц Уругвайн тоглолт хөлбөмбөгийн хамгийн уйтгартай оноо болох 0.0 ээр дуусаж энэ хэсгийн бүх баг 1 оноотойгоор хамтдаа жагсаж байна.
Дараагийн тоглолтуудын хувьд Өмнөд Африк болон Мексик аль аль нь Франц, Уругвайтай тоглолт хийнэ. Энэ тоглолтуудаас хархад группын Лидер Франц гарах нь бараг гарцаагүй байх. Харин хэсгийн 2р байрны төлөө 3н баг ширүүн өрсөлдөх нь ойлгомжтой. 16нд Өмнөд Африк Уругвайтай тоглох бөгөөд хэрэв тэд энэ тоглолтонд хожиж чадахгүй бол тэдний найдвар их бүдгэрнэ. Харин хожиж эсвэл дор хаяж тэнцвэл 17нд Мексик Францтай тоглох ба Францууд хожих магадлал өндөр учраас тэдэнд бага зэрэг болж гарч ирэх юм. Гэхдээ Уругвай Мексикт хожигдоосой гэж найдах бас үлдэнэ. Ингээд үзхээр энэ хэсгээс Африк ба Мексик хэсгээс гарах магадлал муу болж байна.



В.ХЭСЭГ
Манай монголчуудын ихэнх нь үздэг савангийн дуурын гол үйлдвэрлэгчид болох Солонгосчууд хүчтэй байгаагаа харуулсан. Тэд хэсгийн эхний тоглолтоо европын аварга Гректэй хийсэн бөгөөд тэднийг 2.0 оор хожиж чадсан юм. Тэдний тоглолтыг ажиглахад хурд сайтайгаас гадна багийн тоглолт маш сайн нягт байсан. Тоглогчид нь хоорондоо маш сайн ойлголцож гайхалтай пассуудыг гаргаж өгч байлаа. Харин эсрэгээрээ Грекийн хувьд хэсгээс гарах магадлал ФҮҮН гээд уначихлаа.
Хэсгийн нөгөө тоглолт Аргентин ба Нигер байлаа. Тэдний тоглолт ГООЛ ихтэй болох болов уу гэсэн найдлага талаар өнгөрч 1.0 ээр юутай ч Аргентин хожсон юм.Нигер энэ жил нилээн хүчтэй байгаа гэж мэргэжилтэнгүд хэлж байгаа бөгөөд хэсгээс гаргахд гайхах зүйлгүй гэлцэж байсан.
Энэ хэсгээс Аргентин бол гарна гэдэг нь ойлгомжтой байх. Харин Нигерийн хувьд дараагийн тоглолтоо 17нд Гректэй хийнэ. Энд Нигер хожих магадлал 33% харин Грек хожих магадлал 36% гэж Фифагийн албан ёсны нэг сйатуудын нэг болох КАСТРОЛ ФҮҮТБАЛЛ хэлж байна. Ингэхээр энэ тоглолт маш чухал. Учир нь Нөгөө тоглолт Аргентин Солонгосын хооронд явагдах учраас Солонгос хожигдох магадлал арай өндөр юм. Тиймээс Нигер болон Грект бололмж олдож магад.
Гэхдээ миний бодлоор болох юм энэ хэсэгт болдгоороо болж Аргентин Солонгос хэсгээс гарах байх.

С.ХЭСЭГ
Англи Америкийн тоглолт нэг нэгээр тэнцэж дууссан нь энэ хэсгээс гарах багуудын магадлалд нэг их өөрчлөлт оруулсангүй. Учир нь Англи Америк энэ хэсгийн Лидерүүд ба тэдний хоорондын тэнцээ бусад багуудад ямарч боломж гаргахгүй юм. Англичууд дараагийн тоглолтоо Алжертай хийх бол Америкчууд Словентай хийнэ. Эндээс ялагчид нь АНУ Англи 2 гэвэл тэд хэсгээ 4н оноотой тэргүүлж эхлэх нь ойлгомжтой. Хэрэв тэд дараагийнхаа тоглолтуудад мөн ялалт байгууллаа гэж үзхэд хэсгийн 1 эсхүл 2оор гарахаа бөмбөг тоолох болно. Харин АНУ ба Словен тэнцэх боломж гарч ирж магадгүй тул АНУ шууд 2дугаар байранд орж болно.
Энэ хэсгээс Англи ба АНУ гарна гэсэн магадлал би өмнө хийсэн болно.

Д.ХЭСЭГ
Өчигдөр шөнө Германчууд хөлбөмбөгийн хичээлийг Австраличуудад зааж өглөө. Тэд 4.0оор Австраличуудыг бут нэргэсэн ба гоолуудыг Подолски, Клозе зэрэг шилдэг тоглогчид хийжээ. Хэсгийн нөгөө тоглолт Гана Сербийн хооронд болсон ба Ганачууд илүү байж 3н оноо авлаа. Гана ба Австрали өмнө нь таван удаа тоглоход 4т нь Австраличууд илүүрхэж байсан бөгөөд тэдний хожих магадлалыг 46% гэжээ. Тэгүүл Гана-г хождог баг Сербийг хожиж болох л юм. Мөн Сербүүдийн дараагийн учраа нь Германчууд тул тэдний хувьд найдвар муу. Энэ үед л Австраличууд хожил авах ёстой эс бөгөөс энэ хэсгээс ГЕРМАН ба ГАНА гарах болно.

Е.ХЭСЭГ
Энэ хэсгээс миний хийсэн таамгаар Голланд, Япон гарна. Голландууд Данийн шигшээг 2.0ээр хожсон. Харин Япон Камерунтай тоглолтоо намайг энэ нийтлэлээ хийж байхтай зэрэгцүүлэн хийж байна. Тэд Камеруныг Хондогийн хийсэн гоолын ачаар тэргүүлж явна. Тоглолтын байдлаас ажхад Япончуудын тоглолт сайн байгаа төдийгүй бүр Камеруны тоглогчидоос хүчний тоглолтон дээр хүртэл илүүрхэж байна. Эндээс дүгнэхэд Япончууд хожих болно.
Хэсгээс Голланд ба Япон гарна.

Бусад хэсгүүдийн тоглолтын анализыг тоглолт явагдсаны дараа хамтатган нийтлэх болно.

June 13, 2010

Disaster of England..BUT GATE OF THE GLORY...


Өнгөрсөн шөнө удаан өнгөрлөө. Зурагтаа асаан хүлээж байлаа. Ороо засалгүй сэрүүн бйалаа. зөвхөн АНГЛИА дэмжих гэж тэр шүүдээ. Хүсч байсан тоглолт эхэлж зурагтаа шимтэн үзлээ. Тоглолт ч сайхан өрнөж эхний ГООЛ-н салхийг Английн шигшээн ахлагч Ливерпүүл багийн домог Стивен Жерард оруулж бэлэг барисан юм. Тоглолт ч дажгүй үргэлжилж байсан ч Англичуудын хамгаалалтын шугам нэг л болохгүй байсан бөгөөд АНУ-н довтолгоонууд Англичуудыг нилээдгүй сандаргаж байсан. РИО хичнээн хэрэгтэй хүн байсан нь харагдаж байлаа. Итгэл найдвар нилээдгүй хүлээлгэж байсан шилдэг довтлогч Рүни маань ихэнхдээ хойш татаж тоголж байсан ба тийм ч сайн тоглолт үзүүлж чадсангүй. Ийнүү тоглолтын 40 дахь минутанд АНУ-н хагас Демпсэй хаалганаас 17 гаруй метрийн зайнаас нилээн хүчтэй цохилт хийлээ. Гэтэл урдаас нь ирж байсан бөмбөгийг АНГЛИЙН ХААЛГАЧ "Роберт Грийн" ойлгож алдсанаар өөрийгөө гутамшигт биш юмаа гэхэд нилээдгүй эвгүй байдалд оруулж өөрөө ч гэсэн шоконд орсон тул тоглолтонд нь нөлөөлж магадгүй байдалд орсон юм. Хэдий энэхүү алдааны ихэнх хэсэг нь хаалгачийн алдаа байсан хэдий ч санаандгүй тохиолдол ч гэсэн байсан юм. Барьж авна гэж итгэлтэй бодож байтал гарнаас нь хальтраад явчина гэж хэн бодох вэ дээ. За ингээд гоолын харьцаа 1:1 болж эхний хагас өндөрлөсөн юм. Эхний хагасын байдлаас хархад ийм дүгнэлтүүд хийж болохоор байлаа.
1. Английн хамгаалалтын шугам эмх замбраагүй тааруу байв
2. Английн хамгаалагчид болон хагасууд хоорондоо жаахан муу хосолж байсан гэхэд хэлсдэхгүй
3. АНУ-н тоглолт Англиас огт дутахгүй байсан
4. Донован, Демпсэй зэрэг тоглогчид Английн хамгаалалтын шугамыг задалж дөнгөөд байсан
5. Англичууд зүүн жигүүрээрээ хүн алдаж оруулаад байсан
6. Английн довтолгоо муугүй байсан ч гүйцэтгэл нь дутуу байв
7. Рүнигийн тоглолт орохгүй байсан гэж үзэж болно
8. Хэскэйг эрт солих ёстой байсан эсвэл Анхнаасаа гараанд түүний оронд Кроуч байх ёстой байсан.......

ГАРНААС НЬ МУЛТАРЧ БАЙГАА БӨМБӨГӨӨ ХАРААД АЛДАЖ БАЙГАА НЬ ХЭХЭ


Эдгээр дүгнэлтүүдийг миний зүгээс хийж болохоор байлаа. Ингээд 2 дахь хагас эхлэхэд Английн довтолгоо элт ширүүсэж эхэлсэн. Хэдий санасныг хүртэл сайн болоогүй ч мэдрэгдэхүйцээр хүчтэй довтолж байлаа. Гэсэн хэдий ч гүйцэтгэл дээр нэг л болж өгөхгүй байсн бөгөөд АНУ-н хаалгач Ховард-н чадварлаг СЭЙВ-үүд үүнд нөлөөлж байлаа. Тоглолт ерөнхийдөө удаашралттай буюу ТЕМП нь нэг л тийм удаан болчихсон байлаа. Англичуудын хувьд эдвэх муу байсан гэж шууд хэлж чадахгүй ч түүнээс илүү зүтгэл гаргаж болох байсан гэдэг нь эргэлзээгүй. Америкчүүдийн бөмбөг эзэмшилт элт буурсан ч сөрөг довтолгоонийг үе үе өрнүүлж сандаргаж байлаа. За нэг ёсондоо тоглолт энэхүү темпээ хадгалсаар 1:1
харьцаатайгаар өндөрлөсөн6
Тоглолтыг бүтнээр нь дүгнэхэд:
АНГЛИ
САЙН
1. Довтолгооний тал дээр Ангичууд сайн байсан бөгөөд өөрсдөдөө нилээн боломж олж чадаж байсан
2. Корридороор паасыг маш сайн дамжуулж байсан ба холын дамжуулалт сайн байсан
3. Бөмбөг эзэмшилт тоглолтын сүүл хэсгээр эрс сайжирсан
МУУ
1. Найдвар тавьж байсан тоглогчид санснаар тоглолт үзүүлж чадсангүй
2. Хамгаалалт тааруу байв
3. Хэскэйг эрт солих ёстой байсан ба Кроучыг 78дахь минутанд гаргасан нь оройтсон сэлгээ байсан

АМЕРИК
САЙН
1. Ангичуудтай адил түвшинд тоглож байгаагаас хархад тэд сайн бэлтгэлтэй байгаа нь харагдсан
2. Хамгаалалт нь нягт байсан бөгөөд Хаалгач Ховардыг магтах хэрэгтэй

МУУ
1. Тоглолтын сүүл хэсгээр сууж байгаа тал ажиглагдсан
2. Довтолгооний тал дээр 16 дотор орж чадахгүй байсан ба ихэнхдээ 16 гаднаас цохиж байсан
3. Холын паас тааруу байсан ба паасыг хүлээж авч чадахгүй байлаа

Ингээд хэдийгээр ХӨЛБӨМБӨГИЙН ЭХ ОРОН ГЭГДДЭГ АНГЛИЧУУД бэйсбалл, сагсандаа сайн АМЕРИКЧУДТАЙ тэнцэж анхны нэг сэнсэцыг дэгдээсэн ч...ЮМ ГЭДЭГ ЧИНЬ ЯВАН ЧАНГАРДАГ...ХЭДИЙ тэнцээгээр эхэлж байгаа ч тэд өөрсдийгөө одоо хурцалж байна...
ӨӨРСӨДДӨӨ ТЭД АЛДРЫН ХААЛГЫГ НЭЭЖ БАЙНА....ЗҮТГЭЛЭЭ НЭМЖ БАЙНА..АНГЛИЧУУД ЦОМОО ӨРГӨХ БОЛНОООО

June 12, 2010

England...To the Glory


Нэгэн будант өдөр ширэн бөмбөгийг нээж олжээ. Тэгээд л Хөлбөмбөг гэдэг зүйл одоо дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Та нар магадгүй ойлгосон байх БУДАНТ өдөр бөмбөгийг нээсэн гэхээр...Англи...Англид анх хөлбөмбөг гэдэг спорт үүссэн гэдэг.
Миний хувьд Английн Фанат. Энэ удаагын дэлхийн аваргад Англи маш хүчтэй байгаа. Бүрэлдэхүүний хувьд ч тэр бүх л одууд нь маш сайн формтой, багийн тоглолт нь ч маш нягт, ер нь жинхэнэ аварга авдаг дээрээ л байгаа гэхэд хэлсдэхгүй. Хэдий АНГЛИ дэлхийн аварга дээр азгүй гэгддэг ч энэ удаа аз биш ур чадвар, авъяас, эв нэгдэл, эрч хүч тэднийг ОРГИЛД гаргана гэдэгт итгэлтэй байна. Н ФАКТ, одоогийн байдлаас хархад энэ нь батлагдаад байна. 6.13ны 02.00 цагт тэд дэлхийн аваргын эхний тоглолтоо АНУ-н шигшээ багтай хийх болно. Ингээд тэдний танилцуулгыг сонирхуулая..Английн бүх Фанатууд наашаа...



Англичууд түүхэндээ Алтан дагиныг 66 онд нутаг дээрээ болсон Дэлхийн аварга дээр авч байсан. Түүнээс хойш тэдний азгүй цуврал үргэлжилсээр байсан юм. Харин энэ жил тэд огт өөр байх нь мэдрэгдэж байлаа. Тэд дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын тоглолтуудаа үнэхээр бишэрмээр дуусгасан. Европын сонгон шалгаруулалтын хүрээнд тэд 6-р группд Украйн, Хорват, Беларус, Казакстан, Андортой хамт орсон. Анхны сонгоны тоглолтоо нутаг дээрээ буюу Лондонд Беларустай хийсэн бөгөөд энэ тоглолтонд Тоттенхамын 2давхарын довтлогч Петр Кроуч Дубл хийсэн ба Шаун Врайт Филлипс бас нэгийг нэмрлэж тоглолт 3:0 харьцаатай дууссан байна. Ийнхүү гараа амжилттай эхэлсэн Англичууд энэ эрчээ огт алдаагүй юм. Хэдийгээр 2дахь шалгаруулалтын тоглолтоо Украйнд 1:0 харьцаатайгаар дуусгасан ч үлдсэн бүх тоглолтондоо хожил авч зүгээр бүгдийг нь шүүрдээд гарч ирсэн юм. Хорватыг 5:1 , Андорыг 6:0 гэх мэтчилэн гоолын бороог оруулж байлаа. Ийнхүү сонгон шалгаруулалтын 10тоглолт дууссаны дараа өөрийн хэсгээ 27 оноотойгоор тэргүүлж ДЭЛХИЙН АВАРГАД орох эрхээ авсан юм. Эдгээр тоглолтуудад Супер Франки 5н удаа гоолдож, Жерард 3, Руни 9н гоол оруулсан байна.
Ингээд Дэлхийн аваргын хэсгүүдийг зарлахад АНГЛИЧУУД АНУ,Алжир8 Словентай хамт С зоонд орсон билээ.

Тэд дасгалжуулагч Фабио Капелогийн удирлаган доор:
Хаалгач: David James, Robert Green, Joe Hart

Хамгаалагчид: Glen Johnson, Ashley Cole, Micheal Dawson, John Terry, Stephen Warnock, Matt Upson, Jamie Carragher,Ledley King

Хагасууд: Steven Gerrard, Aaron Lennon, Frank Lampard, Joe Cole, Gareth Barry, James Milner, Shaun Wright Phillips, Micheal Carrick

Довтлогид: Petr Crouch, Wayne Roony, Jermain Defoe, Emile Heskey
Гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна.


June 11, 2010

...TO THE GLORY...


Өнөөдөр 2010 оны 6н сарын 11. Энэ өдрийг хүн төрөлхтөн удаан хүлээлээ. Тиймээ энэ өдөр ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА эхэлнэ. Эрч хүч, Сэтгэлийн хөөрөл, баяр хөөр, уйтгар гуниг, нүүр дүүрэн инээмсэглэл, нүд бүрхсэн нулимс, хөлбөмбөгийн гайхамшиг энэ өдрүүдэд биднийг бүрхэн авах болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сайхан агшин, хэзээд мартагдахгүй мөч та бүгдийг, бид бүхнийг хүлээж байна. Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид улс орноо төлөөлөн бүхий л хүчээ дайчлан өнгөрсөн жилүүдэд юуг олж авснаа үзүүлэн АЛДАР НЭРЭЭ дуурсгахын тулд ОРГИЛИЙН ТӨЛӨӨ өрсөлдөх болно.
Энэ жилийн Дэлхийн аваргад Өмнөд Африк, Гана, Нигери, Япон, Солонгос, Герман, Бразил, Англи, Америк, Франц, Итали зэрэг нийт 32 баг оролцож байна. Дэлхийн аварга болж байсан бүх улс энэ удаагийн дэлхийн аваргад багтсан байна. Бразил, Итали, Уругвай, Герман, Аргентина, Англи, Франц бол түүхэнд АЛТАН ДАГИНИЙГ ӨРГӨСӨН 7н улс. Аваргуудын ширүүн тулааны хажуугаар ур чадвараараа огтхон ч дутахгүй маш олон улсын багууд дайран орж ирж байна. Энэ их тэмцэлийн дараа зөвхөн нэг л баг Алдарын оргилд зогсож Дэлхий дахины хүндэтгэлийг хүлээн Алтан дагинаа ТЭНГЭРТ тултал өргөх болно. Аваргууд аваргаа нотолж тэдний дундаас ялагч тодрох болов уу...Италичууд аваргын цомоо хамгаалах болов уу..Эсвэл Францууд өнгөрсөн аваргын өшөөгөө авах уу...Бразилчууд гайхамшигт цувралаа нэгээр нэмэх үү...Англичууд хөлбөмбөг Английнх гэдгээ харуулах уу...Германчууд эсвэл энэ бүгдийн хариулт нь байх юм болов уу...Магадгүй шинэ аварга төрөх үү...Бид энэ бүхнийг одоо зөвхөн таамаглах л болно...Цус хөөргөж сэтгэл хөдөлгөсөн нэг сарын дараа бид энэ бүхний хариултыг олох болно..ТИЙМЭЭ АЛДРЫН ОРГИЛ ӨӨД ЦУГТАА....

Цааш даран үзвэл миний өөрийн бодсон таамаглал байгаа тан нар үзээд сэтгэгдэлээ үлдээнэ бизээ...

А хэсэг.
Энэ хэсэгт Өмнөд Африк, Франц, Уругвай, Мексик гэсэн багууд хамт орсон. Зохион байгуулагч орон юм байна Өмнөд Африк хэсгээс бол найдлагтай гарна гэж үзье. Тэгвэл дараагийн сонголт нь Франц байх нь гарцаагүй. Уругвайн шигшээ хэдийн аварга болж байсан эхдий энэ удаа миний бодлоор найдлага байхгүй болов уу..гэхдээ ямар ч сэнсаци гарч магад..юутай миний бодлоор А хэсгээс......Аа нээрээ Франц миний бодлоор нэгээр гарах байх.

Таамаглал: А1 Франц, А2 ӨАБНУ

B хэсэг
2004-оны Европийн аварга Грек миний бодлоор сэнсаци дэгдээж магад л юм. Гэхдээ хөлбөмбөгийн бурхан тэнгэр байгаа цагт энэ хэсгээс Аргентин мөн Солонгос гарна гэж бууж байгаа юм.

Таамаглал: B1 Аргентин, В2 Өмнөд Солонгос

С хэсэг

1966 онд нутаг дээрээ хожил авсан Англи, Алжир, Словен, АНУ зэрэг улсууд С хэсэгт багтсан. Английг хэсгээ тэргүүлнэ гэдэгтэй олон хүн зөрөхгүй байх. Хоёрдугаар байраар бүрэлдэхүүнийг нь харсан ч тэр АНУ шалгарах болов уу. Донован гэдэг нэг зэвсэг тэнэд бий учраас Америк гарна гэж үзэж байна.

Таамаглал: С1 Англи, С2 АНУ

Заа элдэв юм бичилгүй одоо шууд таамаглауудаа бичээд явчиии



D хэсэг

Герман, Серби, Австрали, Гана энэ хэсэгт багтсан.
Таамаглал: D1 Герман, D2 Австрали


E хэсэг
Голланд, Япон, Камерун Дани.
Таамаглал: Е1 Голланд, Е2 Япон


F хэсэг
Итали, Шинэ-Зеланд, Словак, Парагвай

Таамаглал: F1 Итали, F2 Словак

G хэсэг
За энэ хэсэг дээр тайлбар бичихгүй байж чадсангүй....Бразил, Португал, ЗЯЭ, Хойд Солонгосын шигшээ багууд багтсан. Үхлийн хэсэг гэдэг нь ойлгомжтой. Кристиана Роналдугаар удирдуулсан Португал, Дидие Дрогбатай Зааны ясан эрэг. Тэгээд мөн хойд солонгос. Ёо зүгээр толгой өвдөж байна. Дрогба саяхан бэртэл аваад одоо гэхдээ тоголно гэсэн..Гэсэн хэдий ч энэ их контактийг тэсэх болов уу...Харин сая Нани бэртэл авчихлаа...Энэ чинь юу болоод байнаа...Гэхдээ миний бодлоор ийм байна

Таамаглал: G1 Бразил, G2 Зааны Ясан Эрэг


Н хэсэг
Испани, Чили, Гондурас, Швейцар

Таамаглал: Н1 Испани, Н2 Чили


Цаашлаад тэгэхээр ийм болно....16д


А1 Франц - В2 Өмнөд Солонгос

С1 Англи - D2 Австрали

D1 Герман - С2 АНУ

B1 Аргентин - А2 ӨАБНУ

Е1 Голланд - F2 Словак

G1 Бразил - Н2 Чили

F1 Итали - Е2 Япон

Н1 Испани - G2 ЗЯЭ



Шөвгийн наймд

1. Франц

2. Англи

3. Герман

4. Аргентин

5. Голланд

6. Бразил

7. Итали

8. Испани

Шөвгийн наймын оноолт

Голланд - Бразил
Франц - Англи
Герман - Аргентин
Итали - Испани

Шөвгийн дөрөв.

1. Бразил

2. Англи

3. Герман

4. Испани



Энгээд
Бразил - Англи
Герман - Испани
Түүнээс Англи Испан үлдэж....АНГЛИЧУУД цомоо өргөх болнооо

May 30, 2010

Реклам гэж үүнийг хэлдэг юм. Хөлбөмбөг гэж үүнийг хэлдэг юм.

Youtube-р бичлэг үзэж байгаад үүнийг олж үзэв. Та нарийн зарим аль эрт үзчихсэн байхаа. Гэхдээ үзээгүй хэсэгт нь үзэг гээд оруулав. Саяхан гарсан сурталчилгаа бололтой. Үнэхээр гайхалтай сурталчилгаа. 12хон хоногийн дараа болох ДЭЛХИЙН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА сайхан болох болтугай.......

Мөн цааш нь ЛИНКЭН дээр дараад татаж авч болно. Сэтгэгдэлээ үлдээгээрэй
DOWNLOAD(MEDIAFIRE)


May 16, 2010

Холбооны Цом Биднийх "ЧЕЛСИ"



Премиер лигийн аварга болоод удаагүй байсан Челсичүүдэд дахин нэг цом авах тоглолт дутуу байсан юм. Энэ бол Холбооны Цом байлаа. Тэд аваргын төлөө Портсмоттой шалгарч үлдээд байсан юм. Премиер лигийн аварга авсан бүрэлдэхүүнээрээ гарсан тэд холбооны цомыг 2жил дараалан авна гэдэгтээ итгэлтэй байсан гэхэд хэлсдэхгүй. Тиймдээ ч тоглолтын эхнээс ширүүн довтолж байлаа. Зааны ясан эргийн довтлогч Саламон Калу, Дидиер Дрогба, английн шигшээ багийн ахлагч Жон Терри нарийн ээлж дараалсан довтолгоо амжилтгүй болж шон, хөндлөвч шон онож байлаа.Портсмотын хаалгийг шон хангалттай аварч байснаас болж Премиер лигийн шилдэг довтлогч Дрогба маань уурандаа Портсмотын хаалгийг цохиж авч байлаа. Гэтэл Портсмот 11-н цохилтоор шагнуулж тоглолтын хэв маяг өөрчлөгдөх боломж гарч ирсэн боловч шилдэг хаалгач Петр Чех цохилтыг хааж тоглолтын баатар болсон юм. Удалгүй хаалттай цохилтноос Дрогба гайхалтай нарийн цохиол хийж 1-0. Тоглолтын төгсгөлд Лампард пеналт цохисон боловч хаалганы хажуугаар хальт цохилоо. Тэгсэн хэдий ч Чехийн гайхалтай хаалт, Дрогбагийн гайхимшигтай цохилтын ачаар Лондонгийн угсаатнууд Холбооны Цомыг 2жил дараалан авч, энэ жилдээ английн хамгийн нэр хүндтэй 2 цомыг авч АНГЛИЙН ШИЛДЭГ БАГ гэдгээ харууллаа.


May 10, 2010

Челси "Жинхэнэ Аваргууд"


Өчигдөр дэлхийн хамгийн гайхалтай, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн сонирхолтой Английн Премиер Лиг өндөрлөлөө. Цус хөөргөж сэтгэл догдлуулсан 37 тойргийн дараа аваргийн цомыг Челси эсвэл Ману өргөх нь нэгэнт ойлгомжтой байсан юм. Гэхдээ Челси илүү их боломжтой байсан ба Карло Анчелоти "бид ялах ЁСТОЙ" гэж ярилцлага өгсөн байснаас хархад тэд бүхий хүчээрээ тоглох нь тодорхой байв. Ийнхүү энэ улиралын хамгийн сүүлчийн тойрог эхэлсэн билээ.

Талбай дээрээ Уиган Атлетиког хүлээн авч тоглож байгаа Челсичүүд давамгай байдал өөрсдөд нь байгааг мэдэж байсан бөгөөд тоглолтын эхнээс довтолгоондоо анхаарлаа хандуулж ширүүн дайрч байлаа. Үүний хажуугаар Челсигийн тоглолттой нэгэн зэрэг Ману талбай дээрээ Стоке Сититэй боломжоо алдахгүйн төлөө тоглож байв.

Тоглолтын 7 дахь минутанд Баллакын толгойгоороо хөөргөж өгсөн бөмбөг 16 дотор Францын шигшээ багийн довтлогч Николас Анелка гуядаж анхны гоолыг айлийн хаалганд хийж гоолын бороо шивэрч эхэлсэн юм. Тооны харьцаа 1-0. Тоглолт үргэлжилсээр 37 дахь минутанд Уиганы Гари 16 дотор Франки дээр алдаа гаргаж, бүүр улаан картаах шагнуулсанаар Супер Франки 21 дахь гоолоо хийлээ. Ийнхүү тоглолтын эхний хагас өндөрлөлсөн юм.
Дараагийн хагаст гоолын бороо жинхэнэ аадар мэт орсон. 54 мин-д Калу голдож, түүнээс удалгүй 3мин дараа Анелка дүбл хийж, үргэлжлээд 63, 68, 80 дахь минутанд зааны ясан эргийн довтлогч Дидие Дрогба хиттрик хийн мэргэн буучын жагсаалтыг 29 гоолтойгоор тэргүүллээ. Ингээд ч дууссангүй 90 минутанд Ашли Коли зүүн хөлийн хүчтэй цохилтоор аянга цахилуулан тоглолтонд цэг тавилаа. Тоглолтын харьцаа 8-0.Энэ үед Ману хэдийгээр 4-0 ээр Стокийг буулган авсан тэдний найдвар нэгэнт үгүй болсон.

Английн Премиер Лигийн цомыг Лондонгийн Цэнхэрүүд нэр хүндтэйгээр 4дөх удаагаа гардан авч өргөлөө. Баяр хүргэе!!! Челсичүүд урагшаа!!!!


Related Posts with Thumbnails