June 12, 2010

England...To the Glory


Нэгэн будант өдөр ширэн бөмбөгийг нээж олжээ. Тэгээд л Хөлбөмбөг гэдэг зүйл одоо дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Та нар магадгүй ойлгосон байх БУДАНТ өдөр бөмбөгийг нээсэн гэхээр...Англи...Англид анх хөлбөмбөг гэдэг спорт үүссэн гэдэг.
Миний хувьд Английн Фанат. Энэ удаагын дэлхийн аваргад Англи маш хүчтэй байгаа. Бүрэлдэхүүний хувьд ч тэр бүх л одууд нь маш сайн формтой, багийн тоглолт нь ч маш нягт, ер нь жинхэнэ аварга авдаг дээрээ л байгаа гэхэд хэлсдэхгүй. Хэдий АНГЛИ дэлхийн аварга дээр азгүй гэгддэг ч энэ удаа аз биш ур чадвар, авъяас, эв нэгдэл, эрч хүч тэднийг ОРГИЛД гаргана гэдэгт итгэлтэй байна. Н ФАКТ, одоогийн байдлаас хархад энэ нь батлагдаад байна. 6.13ны 02.00 цагт тэд дэлхийн аваргын эхний тоглолтоо АНУ-н шигшээ багтай хийх болно. Ингээд тэдний танилцуулгыг сонирхуулая..Английн бүх Фанатууд наашаа...



Англичууд түүхэндээ Алтан дагиныг 66 онд нутаг дээрээ болсон Дэлхийн аварга дээр авч байсан. Түүнээс хойш тэдний азгүй цуврал үргэлжилсээр байсан юм. Харин энэ жил тэд огт өөр байх нь мэдрэгдэж байлаа. Тэд дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын тоглолтуудаа үнэхээр бишэрмээр дуусгасан. Европын сонгон шалгаруулалтын хүрээнд тэд 6-р группд Украйн, Хорват, Беларус, Казакстан, Андортой хамт орсон. Анхны сонгоны тоглолтоо нутаг дээрээ буюу Лондонд Беларустай хийсэн бөгөөд энэ тоглолтонд Тоттенхамын 2давхарын довтлогч Петр Кроуч Дубл хийсэн ба Шаун Врайт Филлипс бас нэгийг нэмрлэж тоглолт 3:0 харьцаатай дууссан байна. Ийнхүү гараа амжилттай эхэлсэн Англичууд энэ эрчээ огт алдаагүй юм. Хэдийгээр 2дахь шалгаруулалтын тоглолтоо Украйнд 1:0 харьцаатайгаар дуусгасан ч үлдсэн бүх тоглолтондоо хожил авч зүгээр бүгдийг нь шүүрдээд гарч ирсэн юм. Хорватыг 5:1 , Андорыг 6:0 гэх мэтчилэн гоолын бороог оруулж байлаа. Ийнхүү сонгон шалгаруулалтын 10тоглолт дууссаны дараа өөрийн хэсгээ 27 оноотойгоор тэргүүлж ДЭЛХИЙН АВАРГАД орох эрхээ авсан юм. Эдгээр тоглолтуудад Супер Франки 5н удаа гоолдож, Жерард 3, Руни 9н гоол оруулсан байна.
Ингээд Дэлхийн аваргын хэсгүүдийг зарлахад АНГЛИЧУУД АНУ,Алжир8 Словентай хамт С зоонд орсон билээ.

Тэд дасгалжуулагч Фабио Капелогийн удирлаган доор:
Хаалгач: David James, Robert Green, Joe Hart

Хамгаалагчид: Glen Johnson, Ashley Cole, Micheal Dawson, John Terry, Stephen Warnock, Matt Upson, Jamie Carragher,Ledley King

Хагасууд: Steven Gerrard, Aaron Lennon, Frank Lampard, Joe Cole, Gareth Barry, James Milner, Shaun Wright Phillips, Micheal Carrick

Довтлогид: Petr Crouch, Wayne Roony, Jermain Defoe, Emile Heskey
Гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна.


No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails