June 11, 2010

...TO THE GLORY...


Өнөөдөр 2010 оны 6н сарын 11. Энэ өдрийг хүн төрөлхтөн удаан хүлээлээ. Тиймээ энэ өдөр ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА эхэлнэ. Эрч хүч, Сэтгэлийн хөөрөл, баяр хөөр, уйтгар гуниг, нүүр дүүрэн инээмсэглэл, нүд бүрхсэн нулимс, хөлбөмбөгийн гайхамшиг энэ өдрүүдэд биднийг бүрхэн авах болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сайхан агшин, хэзээд мартагдахгүй мөч та бүгдийг, бид бүхнийг хүлээж байна. Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид улс орноо төлөөлөн бүхий л хүчээ дайчлан өнгөрсөн жилүүдэд юуг олж авснаа үзүүлэн АЛДАР НЭРЭЭ дуурсгахын тулд ОРГИЛИЙН ТӨЛӨӨ өрсөлдөх болно.
Энэ жилийн Дэлхийн аваргад Өмнөд Африк, Гана, Нигери, Япон, Солонгос, Герман, Бразил, Англи, Америк, Франц, Итали зэрэг нийт 32 баг оролцож байна. Дэлхийн аварга болж байсан бүх улс энэ удаагийн дэлхийн аваргад багтсан байна. Бразил, Итали, Уругвай, Герман, Аргентина, Англи, Франц бол түүхэнд АЛТАН ДАГИНИЙГ ӨРГӨСӨН 7н улс. Аваргуудын ширүүн тулааны хажуугаар ур чадвараараа огтхон ч дутахгүй маш олон улсын багууд дайран орж ирж байна. Энэ их тэмцэлийн дараа зөвхөн нэг л баг Алдарын оргилд зогсож Дэлхий дахины хүндэтгэлийг хүлээн Алтан дагинаа ТЭНГЭРТ тултал өргөх болно. Аваргууд аваргаа нотолж тэдний дундаас ялагч тодрох болов уу...Италичууд аваргын цомоо хамгаалах болов уу..Эсвэл Францууд өнгөрсөн аваргын өшөөгөө авах уу...Бразилчууд гайхамшигт цувралаа нэгээр нэмэх үү...Англичууд хөлбөмбөг Английнх гэдгээ харуулах уу...Германчууд эсвэл энэ бүгдийн хариулт нь байх юм болов уу...Магадгүй шинэ аварга төрөх үү...Бид энэ бүхнийг одоо зөвхөн таамаглах л болно...Цус хөөргөж сэтгэл хөдөлгөсөн нэг сарын дараа бид энэ бүхний хариултыг олох болно..ТИЙМЭЭ АЛДРЫН ОРГИЛ ӨӨД ЦУГТАА....

Цааш даран үзвэл миний өөрийн бодсон таамаглал байгаа тан нар үзээд сэтгэгдэлээ үлдээнэ бизээ...

А хэсэг.
Энэ хэсэгт Өмнөд Африк, Франц, Уругвай, Мексик гэсэн багууд хамт орсон. Зохион байгуулагч орон юм байна Өмнөд Африк хэсгээс бол найдлагтай гарна гэж үзье. Тэгвэл дараагийн сонголт нь Франц байх нь гарцаагүй. Уругвайн шигшээ хэдийн аварга болж байсан эхдий энэ удаа миний бодлоор найдлага байхгүй болов уу..гэхдээ ямар ч сэнсаци гарч магад..юутай миний бодлоор А хэсгээс......Аа нээрээ Франц миний бодлоор нэгээр гарах байх.

Таамаглал: А1 Франц, А2 ӨАБНУ

B хэсэг
2004-оны Европийн аварга Грек миний бодлоор сэнсаци дэгдээж магад л юм. Гэхдээ хөлбөмбөгийн бурхан тэнгэр байгаа цагт энэ хэсгээс Аргентин мөн Солонгос гарна гэж бууж байгаа юм.

Таамаглал: B1 Аргентин, В2 Өмнөд Солонгос

С хэсэг

1966 онд нутаг дээрээ хожил авсан Англи, Алжир, Словен, АНУ зэрэг улсууд С хэсэгт багтсан. Английг хэсгээ тэргүүлнэ гэдэгтэй олон хүн зөрөхгүй байх. Хоёрдугаар байраар бүрэлдэхүүнийг нь харсан ч тэр АНУ шалгарах болов уу. Донован гэдэг нэг зэвсэг тэнэд бий учраас Америк гарна гэж үзэж байна.

Таамаглал: С1 Англи, С2 АНУ

Заа элдэв юм бичилгүй одоо шууд таамаглауудаа бичээд явчиии



D хэсэг

Герман, Серби, Австрали, Гана энэ хэсэгт багтсан.
Таамаглал: D1 Герман, D2 Австрали


E хэсэг
Голланд, Япон, Камерун Дани.
Таамаглал: Е1 Голланд, Е2 Япон


F хэсэг
Итали, Шинэ-Зеланд, Словак, Парагвай

Таамаглал: F1 Итали, F2 Словак

G хэсэг
За энэ хэсэг дээр тайлбар бичихгүй байж чадсангүй....Бразил, Португал, ЗЯЭ, Хойд Солонгосын шигшээ багууд багтсан. Үхлийн хэсэг гэдэг нь ойлгомжтой. Кристиана Роналдугаар удирдуулсан Португал, Дидие Дрогбатай Зааны ясан эрэг. Тэгээд мөн хойд солонгос. Ёо зүгээр толгой өвдөж байна. Дрогба саяхан бэртэл аваад одоо гэхдээ тоголно гэсэн..Гэсэн хэдий ч энэ их контактийг тэсэх болов уу...Харин сая Нани бэртэл авчихлаа...Энэ чинь юу болоод байнаа...Гэхдээ миний бодлоор ийм байна

Таамаглал: G1 Бразил, G2 Зааны Ясан Эрэг


Н хэсэг
Испани, Чили, Гондурас, Швейцар

Таамаглал: Н1 Испани, Н2 Чили


Цаашлаад тэгэхээр ийм болно....16д


А1 Франц - В2 Өмнөд Солонгос

С1 Англи - D2 Австрали

D1 Герман - С2 АНУ

B1 Аргентин - А2 ӨАБНУ

Е1 Голланд - F2 Словак

G1 Бразил - Н2 Чили

F1 Итали - Е2 Япон

Н1 Испани - G2 ЗЯЭ



Шөвгийн наймд

1. Франц

2. Англи

3. Герман

4. Аргентин

5. Голланд

6. Бразил

7. Итали

8. Испани

Шөвгийн наймын оноолт

Голланд - Бразил
Франц - Англи
Герман - Аргентин
Итали - Испани

Шөвгийн дөрөв.

1. Бразил

2. Англи

3. Герман

4. Испани



Энгээд
Бразил - Англи
Герман - Испани
Түүнээс Англи Испан үлдэж....АНГЛИЧУУД цомоо өргөх болнооо

1 comment:

  1. hehehe, germanyg semi finald uldeesn bshd hehe, yr n bol boldog ym boldgooro boluul iimerhu dur zurag haragdaj bn l da, danch bumbug buurunhii bolhor yu ch bolj magadgu l ym, ghde bumbug uruu gazra l unhurdug shude hehe, goy nitlel bna!

    ReplyDelete

Related Posts with Thumbnails