February 18, 2010

Цэлмэг тэнгэрийн тухай бодол буюу ухамсаргүй төрх


Гадаа дулаарч байгааг хэлхүү, тэнгэр цэлмэж байгааг хараад л зөөлөн салхинд ногоон зүлгэн дээр хэвтэх хүсэл төрөөд. Одоо харамсалтай нь тэгж чадахгүй болхоор салхинд ядаж гарья гэж бодоод гарвоо. Далимаар нь хэдэн газраар орж хэрэг явдлаа бүтээе гэж бодов. Нэрийг нь дурьдаад яахав нэгэн банкнаас бэлэн мөнгө авах гээд орлоо. Бурхан минь та яах гэж яст мэлхийг бүтээв тэрнээс чинь удаан хүмүүн энд байна шүүдээ. Банкны ТЕЛЛЕР гэж юугаа ч мэдэхгүй амьтан байхын. Ганц гүйлгээ хийж чадахгүй байна шүүдээ. Ядаж байхад болоогүй, ажилчидтайгаа дэмий чалчаад л, эрчүүд нь согтуу, эмэгтэйчүүд нь хаданд цууралт гартал тас тас инээгээл, амандаа бохьтой, чихэндээ уртаас урт ээмэгтэй. Ёстой соёл гэдэг юм тэнд лав хайгаад хайгаад олохгүй, гуйгаад гуйгаад өгөхгүй, уйлаад уйлаад ирэхгүй зүйл байд-н байна. Гүйе одоо яааая гэхэв Монгол эр хүнийхаа сайхан гүндүүгүй занг гаргаж, баруун гараараа зүүн гараа барьж байгаад л тэсэв. Заа тэгээд тэр газараас чинь цаг-н дараа л гарав. Ёстой "түү чорт".....Дараагийн зогсоол маань номын их дэлгүүр байлаа. Түрүүхэн авсан хэдэн яанчаагаараа хэдэн ном авч өөртөө хөрөнгө оруулах санаатай уг нь орсийм. Гоё ном их байнөө байна. Ёстой хамаг хорхой хөдөлгөөд шүлс гоожуулахараар номнууд их байна. Нэг ном аваад жаахан гарчиглаад зогсож байсан "ном удаан уншихгүй шүү" гэж ирээд л нэг нөхөр шүүрээд авчлаа. Гүй энэ чинь бас нөгөө авах гэж байгаа номоо тайван шинжиж байж, гүйе яадахнаа оршил-г нь гүйлгээд, гарчиг-г нь хальт харж байж авахгүй бол би ямар далдыг хардаг далай лам байгаа бишдээ ямархуу ном гэдгийг нь яаж мэддийн. Далай лам ч ер нь чадахгүй гэдэгт надтай та нар санал нийлэх байх. Бас муу хэдэн халтар төгрөгөө дэмий юманд үрчээд харамсмааргүй байна шд. Энэ үеэс эхлээд л ном ч тавтай харж болохгүй нэг л ядаргаатай болоод явчлаа. Хэзээ муу авгай ирж бас ном их харлаа гэж загнаад булаагаад авах бол гэж бодоод сайн тогтож ч уншиж чадсангүй. Тэгээд дур ч алга болоод өөртөө хөрөнгө оруулах гэж ирсэн биш өөрийгөө нерв-д оруулаад тархиныхаа хэдэн эсийг алчаад номын дэлгүүрээс гарлаа. ЭЭ хөөрхий....Үргэлжлүүлээд миний аялалын дараагийн зогсоол хотын төвийн хэдэн дэлгүүр байлаа. Их дэлгүүр биш шүү. Зээ тэгээд ороод жаахан ажиглаад л явж байлаа. Ороод би нэг талаас нилээн өрөвдлөө. Хөөрхий их өлсөө юм байхдаа????? Худалдагч нар нь лангууныхаа ард юм идээд л байхын. Гүйе өлсөж болно лдоо. Би ч гэсэн оюутан хүн. Өлсөж үзсэн ч багшийнхаа өмнө юм идэж байсангүй. Тэнд хүн байна гэж тоож байгаа юм алгоо. Идээд л байхын. Нэг хархаар өрөвдмөөр, нэг бодлын инээдтэйн, нөгөө талаас ямар ч ухамсар алга. Ёоох ингээд нэг гэртээ ирлээ. Гархаасаа өмнө бодож байсан сайхан ногоон зүлэг зөөлөн шившээ салхины оронд одоо толгойд ухамсаргүй боловсролгүй хэдэн нөхрийн инээдтэй ч гэхүү дүр төрх эргэлдэж байлаа. Монгол ч болоогүй байнадаа болоогүй байна.

6 comments:

  1. hehe ene ch yostoi unen shuu manai mongold ene ni gaihaj melshreh zuil bish harin heviin uzegdel blson ni tun chig haramsaltai yumdaa ineed ch hureh shig uur ch hureh shig....

    ReplyDelete
  2. хэхэ тэр бурхан яст мэлхий яах гэж бүтээсийн бэ тэрнээс удаан хүмүүс энд байна гэдэг хэсэг таалагдлаа...
    тэр соёл бол яриад ч хэрэг алга хэхэ..
    маньд бас иймэрхүү юм тохиолдсон Интерд ном нэг найзтайгаа ном сайхан суугаад халти эргүүлж байтал сууж уншихгүй гээд сандал аваад явчдын үнэн..... ийм
    гайхах инээд хүрэх шиг юм болдын хэхэ бас л бодмоор юмаа ...

    ReplyDelete
  3. helhiin bishee,,,mglchuudad,yalanguya olon niitiin baiguullga,ajilchidd ni "soyoliin dowtolgoonii lecture"orwol hh,ug ni ch hdn jiliin umnuhu boluul ch owoo l bolood bhiin ghdee l bas l ,,

    ReplyDelete
  4. er n bol ih vnen bijjee mgl ugasaa neg l yawtsgv zaluusaas n ehleed l hamgiin gaigv gdg ih surguuliih n janar muu surj bga hvnvvs n hvrtel arjaagv bhar yaj hogjhiin boloo boo med

    ReplyDelete
  5. хммм, тэр худалдагчид бол өөрсдөд нь юм байгаа болохоор авахаас өөр яадын гэсэн шиг харьцаад байдаг нь жаахан тийм, уул нь надад мөнгө, би үйлчлүүлэгч учраас тэд бидэнд үйлчлэх ёстой л юм шиг...гоё бичжээ, бусад нийтлэлийг нь уншихаас өөр аргагүй болгочихлоо хэхэ

    ReplyDelete
  6. za yostoi unendee bankand bol zarimdaa tellert ni zagnuulah shahan bj munguu avdiishd bas eimr udaan. nomiin delguurt bas yag tgj blaa teed tgj hlher ni yun nom avah hurdan garmaar sanagdaj bga yum chin er ni manaid uilchluuleghcteigee yaj haritsah talar yu ch bhguude yun soyl neg yumnii une asuuh gj buun yum bolj bga yum cin uurlaal yagad bga ni mdgdkuu. bolooguiee boloogui

    ReplyDelete

Related Posts with Thumbnails