May 3, 2011

…Дотуур байр…

2011-05-02 23.40.37Манай дотуур байр сүнстэй. Ингэж хэлэх блсон нилээдгүй олон шалтгаан байна. Энэ дотуур байранд амьдраад 8 сар бараг блжээ. Уг нь ч зүгээр л дээ энд. Гэхдээ хааяа их зэвүүн эвгүй зүйлс блноо энд чинь.

  1. Энд үнэхээр хаалга нь заримдаа өөрөө хаагдаж бас онгойдог. Мэдээж цонхоо онгойлгосон үед салхинд хаагдах, нугас нь муу учраас жаахан салхинд түлхэгдэж онгойх нтр гээд зүйлс байдаг. Гэхдээ цонх хаалттай, гадаах коридорт байдаг хаалга хаалттай хүн орж ирээгүй байхад хаалга хаагдаж за бүүр онгойж байвал үүнийг энгийн зүйл гэж яахав хэлчий лдаа. Энэ сүнс биш.
  2. Угаалгын өрөөний түлхүүр манайд байж байдаг. (Өөр хүн орох бломжгүй гэсэн үг) Манайх угаах юмаа угаагаад дуусчихсан, угаалгын өрөөний гэрлийг унтраагаад, машинаа унтраагаад, хаалгаа 2 эргүүлж цоожлоод, лацдаж түгжээд, маань мэгзэм бувтанаж арц хүж уйгуулж, сундуйн жүд уншаад, мөрөн дээгүүрээ давс цацаад, цагдаагийн хараа хяналт доор түлхүүрээ өмднийхөө зүүн халаасанд хийгээд, өрөөндөө орж ирээд өрөөнийхөө үүдийг түгжээд унтахаар хэвтэхэд хажуу талд угаалгын машин дугарвал яахуу бас л энгийн шахуу л зүйл шдээ.
  3. Орой шөнийн цагт нойл орхоор бсоод явхад 2давхараас эмэгтэй хүний чанга ярих чимээ гарна. Зүрх гаргаад очоод хархаар чив чимээгүй хэн ч байхгүй байвал энэ мэдкүү энгийндүүрхүү л зүйл.
  4. Эцэст нь бас нэг юм байнаа. Хаалга тогшихоор нь Prosię гээд хэлхээр орж иркүү блхоор нь очоод хаалгаа онгойлгохоор хэн ч байхгүй байна. Буцаагаад хаагаад суунгуут дахиад хаалга тогшивол энэ ёстой энгийн зүйл бишээ.

Юутай ч манай дотуур байр сүнстэй биш юмаа гэхэд…..за ер нь сүнстэй.ХЭХЭ

5 comments:

  1. Чи Windows Live Writer хэрэглээд байна уу?

    ReplyDelete
  2. Анхаа...Windows Live Writer 2011...

    ReplyDelete
  3. хэхэ юу л гэд байна даа гэхдээ энгийн л зүйл байна шүү дээ

    ReplyDelete
  4. Хэхэ...харин энгийн л сүнстэй гээд байхад нтр..хэхэ

    ReplyDelete
  5. Za hor hunuulgui bol yamai daa bas....Herev barij avaad baruun zuungui savchdag TERMINATOR sunsnuud bol hetsuushd haha....

    ReplyDelete

Related Posts with Thumbnails