Showing posts with label Вроцлав. Show all posts
Showing posts with label Вроцлав. Show all posts

May 3, 2011

…Дотуур байр…

2011-05-02 23.40.37Манай дотуур байр сүнстэй. Ингэж хэлэх блсон нилээдгүй олон шалтгаан байна. Энэ дотуур байранд амьдраад 8 сар бараг блжээ. Уг нь ч зүгээр л дээ энд. Гэхдээ хааяа их зэвүүн эвгүй зүйлс блноо энд чинь.

  1. Энд үнэхээр хаалга нь заримдаа өөрөө хаагдаж бас онгойдог. Мэдээж цонхоо онгойлгосон үед салхинд хаагдах, нугас нь муу учраас жаахан салхинд түлхэгдэж онгойх нтр гээд зүйлс байдаг. Гэхдээ цонх хаалттай, гадаах коридорт байдаг хаалга хаалттай хүн орж ирээгүй байхад хаалга хаагдаж за бүүр онгойж байвал үүнийг энгийн зүйл гэж яахав хэлчий лдаа. Энэ сүнс биш.
  2. Угаалгын өрөөний түлхүүр манайд байж байдаг. (Өөр хүн орох бломжгүй гэсэн үг) Манайх угаах юмаа угаагаад дуусчихсан, угаалгын өрөөний гэрлийг унтраагаад, машинаа унтраагаад, хаалгаа 2 эргүүлж цоожлоод, лацдаж түгжээд, маань мэгзэм бувтанаж арц хүж уйгуулж, сундуйн жүд уншаад, мөрөн дээгүүрээ давс цацаад, цагдаагийн хараа хяналт доор түлхүүрээ өмднийхөө зүүн халаасанд хийгээд, өрөөндөө орж ирээд өрөөнийхөө үүдийг түгжээд унтахаар хэвтэхэд хажуу талд угаалгын машин дугарвал яахуу бас л энгийн шахуу л зүйл шдээ.
  3. Орой шөнийн цагт нойл орхоор бсоод явхад 2давхараас эмэгтэй хүний чанга ярих чимээ гарна. Зүрх гаргаад очоод хархаар чив чимээгүй хэн ч байхгүй байвал энэ мэдкүү энгийндүүрхүү л зүйл.
  4. Эцэст нь бас нэг юм байнаа. Хаалга тогшихоор нь Prosię гээд хэлхээр орж иркүү блхоор нь очоод хаалгаа онгойлгохоор хэн ч байхгүй байна. Буцаагаад хаагаад суунгуут дахиад хаалга тогшивол энэ ёстой энгийн зүйл бишээ.

Юутай ч манай дотуур байр сүнстэй биш юмаа гэхэд…..за ер нь сүнстэй.ХЭХЭ

December 4, 2010

...Around this place....


Эрдмийг сурах гэж энэ алсын нутагт ирээд 2 сар өнгөрчээ. Юутай ч энэ газартаа төөрөхгүй, иргэн тойрноо бас ч гэж андахгүй, арай хэцүүдээд аргаа ядхад замаа асуугаад авдаг, гүйэ яахав овоо болж. Нэгэнт иймийн учир нилээдгүй удаа гадуур алхалж, нэг үгээр аялажээ.
Анхны хэрэгцээ учир хүнсээ цуглуулах гэж дэлгүүр хэсчээ. Бүх л дэлгүүрлүү нь бараг орсондоо. Би гэдэг хүн дэлгүүр бас хэсэх дуртай, хүйтэн кола уугаад дуу сонсох бас дуртай, хажуудаа түүнийгээ суулгаад эрхэлж суух бүүр ч дуртай. За гол сэдэвдээ орье. Тэгээд энд байдаг нилээдгүй хэдэн дэлгүүрээр аяласан нэгэн аялалын тоймоо бичиж бна.

Манай оюутны дотуур байрнаас тун холгүй ПАСАЖ ГРУНВАЛДСКИ гэсэн нэг том худалдааны төв байдаг юм. Бүхий л юм бараг байдаг дэлгүүр. Манайхаар нэг Их Дэлгүүртэй зүйрлэе лдээ. H&M, ZARA гаас эхлээд C&A гаар дайраад PULL and BEAR дээр түр зогсоод ADIDAS, NIKE 2оор өнгийгөөд Espiret ээр цаашлаад явхад Pierre Cardin урд байж байдаг томоо том, том дэлгүүр.


Үргэлжлүүлээд танилцуулая. Дотроо МултиКино гэдэг кино театрай. Манайхаар Өргөө гэе. Гэхдээ нилээн том буюу 12 кино үзвэрийн танхимтай. Орж үзээгүй гэж байгаа гэхдээ. Мөн дотроо усан оргилуур болон тоглолтын тайзтай, том машины зогсоолтой, KFC & McDonald's гээд байхгүй юм байхгүй дээ. За тэгээд энэ дэлгүүрээс гарахдаа номын дэлгүүрээр ороод бусадаар нэг шүргэчээд гарлаа.

Дараагийн маань зогсоол Галери Доминикански байлаа.

Энэ дэлгүүр Pasaż Grunwaldzki-н хажууд жижиг. Гэхдээ л бас дажгүй дэлгүүр. Доороо нилээн том Carrefour гэх хүнсний дэлгүүртэй. За байз манайхаар НОМИН эсүл Миний Дэлгүүр л байх. Бараг номин юм байнадаа. Ер нь эмэгтэй хүний хувцас хунар энэ дэлгүүрт их. За мэдээж тэгээд нилээдгүй их юм бийдээ.


Аа бас энэ дэлгүүр яг хотын төвийнхөө хажууханд байралсан. Сүхбаатарын талбай байлаа гэхэд Сарны титэм л гэсэн үг. Эсүл 3н гал гээд л. Аа дахиад нэг юм хэлхээ мартах гэж байна. Энэ дэлгүүрт аймар дажгүй амттай пицца байдаг.
Нэг иймэрхүү байна даа... бусад дэлгүүрийг нь дараагийн нийтлэлдээ оруулнаа....

October 5, 2010



Finally we arrived in Wroclaw almost 7 days ago. And even tough it is short time, we've done so many things in just 7 days. WOW. isn't it?? So let me introduce about life in Wroclaw. We stayed in dormitory which is near to downtown,(perhaps it is downtown itself)and called T-2. In dormitory rooms have 3 beds , which means it should be 3 people in each rooms. Also all rooms provided with small refrigerator. One of the largest shopping mall, called PASAZ GRUNWALDZKA, is located very close to our Dormi. It's about 100 metre to Shopping mall from Dormi. Oh! by the way, our dormitory is in distict GRUNWALDZKA.
READ REST OF ENTRY TO LEARN ABOUT MORE ABOUS US....


There is lots of bridge in WROCLAW. I heard that someone is telling me (or perhaps i'd read this in WEB )about 128 bridge is located. Who knows..Wroclaw is very old city. Perhaps more than 800 years ago, it was built. Not exact of course. Even tough it is historic city, there is huge development going on around the city. Not just new making up buildings, econimic rating is rising by second by second. Okay that was the brief information about Wroclaw. BEAUTIFUL and ADMIRING CITY.

When we came here, we just wandered around the city and went into every single SHOPPING MALL. Promise! We've finished visiting all the big shopping malls in Wroclaw (by foot. And that was so disapointing). For example: PASAW, ARKADY, PENORAMA, GALERIA etc. All of them. Most fabulious thing was we've done this just for 2 days. What a long trip it was?? haha

All together


Next to PENORAMA Shopping Mall (Nomio, Erkheme and Bayaraa)

Somewhere in Wroclaw

and this is enough for 2day.. I'll post new posts ASAP.

August 26, 2010

...Вроцлавын дүр төрх...


За энэ удаад Вроцлав хотын дүр төрх, үзэсгэлэнт газруудын зургийг оруулж танилцуулж байна.



Вроцлав хотын Town Hall-н цагны зураг




Ариун Загалмайны сүм. Хэнрик Пробус 1288 онд байгуулсан бөгөөд Вроцлав дахь хоёр давхартай сүмний нэг нь юм байна.


Вроцлавын Их сургуулын ургамалын хүрээлэн (цэцэрлэг). Намрын эхэн үед.



Вроцлав дахь Япон цэцэрлэгт хүрээлэн.


Польш, Вроцлав, Үндэсний Музей



Хүүхэлдэйн Театр

Вроцлавын их сургууль

2007 онд нээгдсэн Аркади цогцолбор. 200 гаруй дэлгүүр, кино театр тэр ч бүү хэл аварга загасны аквариумтай том цогцолбор юм.

Aula Leopoldina

Вроцлавын Технилогийн их сургууль (политехникийн)

За тэгээд мэдээж өөр олон сайхан газар байгаа. Зах зухаас нь л орууллаа. Илүү их мэдээлэл болон зураг хөрөг сонирхохыг хүсвэл дараах линкүүдийг ашиглаж болно.

http://en.wikipedia.org/wiki/Wroclaw#
http://wikitravel.org/en/Wroc%C5%82aw
Ритуал Турист
гэх мэт......

August 24, 2010

...Map of Wroclaw...




Here is one more useful thing i suppose. THE MAP...Obviously when we get there we'll travel around the city and enjoy it. But first we must know the location of some important places like shops, cinemas, parks etc... So first thing comes to my mind was map. Undoubtedly this map gonna help us to figure some location up so that we won't waste our precious time when we travel around. OK if u think it will need you then download it...


JUST CLICK ON THE PICS AND DOWNLOAD ENLARGED IMAGE


August 23, 2010

...Polish grammar books...


Well i've found this grammar books and decided to share with my new mates...i think we need to gain some experience in polish before we get there. At least we must know how to read polish so that we won't embarrass ourselves. So i suppose this books will help you out to understand essentials. i hope you guys will figure it out so easily. Enjoy...

oh and by the way...Pic ,in right side, is not the book cover...so don't confuse

Download (mediafire)

...Wroclaw Guide book...


За энэ удахгүй эх орноо орхин САР ШИГ холын оронд сурахаар явахнээ. За магадгүй тийм хол бишэлдээ.хэхэ Тэгээд суралцах хотынхоо тухай бүхнийг агуулсан нэгэн GUIDE BOOK ийг оруулж байна
. Шинэ хэвлэгдсэн сүүлийн үеийн ном болхоор нилээн их зүйлийг агуулсан байгаа гэж бодож байна
. Тиймээс надтай хамт суралцахаар болсон хүүхдүүддээ зориулаад оруулав. Бүгдээрээ татаж аваад сайн судлаад үзээрэй.


DOWNLOAD (MEDIAFIRE)
Related Posts with Thumbnails