December 4, 2010

...Around this place....


Эрдмийг сурах гэж энэ алсын нутагт ирээд 2 сар өнгөрчээ. Юутай ч энэ газартаа төөрөхгүй, иргэн тойрноо бас ч гэж андахгүй, арай хэцүүдээд аргаа ядхад замаа асуугаад авдаг, гүйэ яахав овоо болж. Нэгэнт иймийн учир нилээдгүй удаа гадуур алхалж, нэг үгээр аялажээ.
Анхны хэрэгцээ учир хүнсээ цуглуулах гэж дэлгүүр хэсчээ. Бүх л дэлгүүрлүү нь бараг орсондоо. Би гэдэг хүн дэлгүүр бас хэсэх дуртай, хүйтэн кола уугаад дуу сонсох бас дуртай, хажуудаа түүнийгээ суулгаад эрхэлж суух бүүр ч дуртай. За гол сэдэвдээ орье. Тэгээд энд байдаг нилээдгүй хэдэн дэлгүүрээр аяласан нэгэн аялалын тоймоо бичиж бна.

Манай оюутны дотуур байрнаас тун холгүй ПАСАЖ ГРУНВАЛДСКИ гэсэн нэг том худалдааны төв байдаг юм. Бүхий л юм бараг байдаг дэлгүүр. Манайхаар нэг Их Дэлгүүртэй зүйрлэе лдээ. H&M, ZARA гаас эхлээд C&A гаар дайраад PULL and BEAR дээр түр зогсоод ADIDAS, NIKE 2оор өнгийгөөд Espiret ээр цаашлаад явхад Pierre Cardin урд байж байдаг томоо том, том дэлгүүр.


Үргэлжлүүлээд танилцуулая. Дотроо МултиКино гэдэг кино театрай. Манайхаар Өргөө гэе. Гэхдээ нилээн том буюу 12 кино үзвэрийн танхимтай. Орж үзээгүй гэж байгаа гэхдээ. Мөн дотроо усан оргилуур болон тоглолтын тайзтай, том машины зогсоолтой, KFC & McDonald's гээд байхгүй юм байхгүй дээ. За тэгээд энэ дэлгүүрээс гарахдаа номын дэлгүүрээр ороод бусадаар нэг шүргэчээд гарлаа.

Дараагийн маань зогсоол Галери Доминикански байлаа.

Энэ дэлгүүр Pasaż Grunwaldzki-н хажууд жижиг. Гэхдээ л бас дажгүй дэлгүүр. Доороо нилээн том Carrefour гэх хүнсний дэлгүүртэй. За байз манайхаар НОМИН эсүл Миний Дэлгүүр л байх. Бараг номин юм байнадаа. Ер нь эмэгтэй хүний хувцас хунар энэ дэлгүүрт их. За мэдээж тэгээд нилээдгүй их юм бийдээ.


Аа бас энэ дэлгүүр яг хотын төвийнхөө хажууханд байралсан. Сүхбаатарын талбай байлаа гэхэд Сарны титэм л гэсэн үг. Эсүл 3н гал гээд л. Аа дахиад нэг юм хэлхээ мартах гэж байна. Энэ дэлгүүрт аймар дажгүй амттай пицца байдаг.
Нэг иймэрхүү байна даа... бусад дэлгүүрийг нь дараагийн нийтлэлдээ оруулнаа....

2 comments:

  1. Avsan zuragnuud ih goyo yum aa.Wroclawiig ih goyo reklaamdjee ^^

    ReplyDelete

Related Posts with Thumbnails