2011.01.31 ны өдөр. Польш улс Вроцлав хот. Одоо шөнийн 11 цаг өнгөрч байна. Намайш энэ нийтлэлээ бичиж дуусах тэр л мөчид цаг 12 өнгөрч, дахиад л нэг шинэ өдөр эхлэсэн байх блно. Уйтгар гэдэг энэ зүйл надад одоо дэндүү их мэдрэгдэж байна. Бүх зүйл сайн явж байгаа мэт санагдах ч яагаад ч юм би гэдэг хүн уйтгарласаар. Ямар нэг зүйл үгүйлэгдсээр л. Нэг л дутуу нэг л хоосон санагдана. Нүүрэн дээр минь инээмсэглэл тодрохгүй нүдэнд минь нулимс үзэгдэнэ. Нүдээ анин нулимсаа нууж, гүнзгий амисгаагаар өөрийгөө тайтгарлуулж суухад цаг хугацаа дэндүү удаан өнгөрч харанхуй дунд гацсан мэт. Нэгэн хүнийг би санаж байна. Дэндүү ихээр санаж байна. Миний мэдэрч байгааг чи бас мэдэрч байгаа блов уу? Санаж байна гэхээс би өөр үг хэлж чадахгүй нь. Чи ч бас намайг санаж байгаа тиймүү? Тийм гэж чи минь хэлээч. Өөрийгөө хэдий ингэж аргацаах ч чи минь алга. Хайрлан чамайг үнсэхийг хүссэн ч чи минь алга. Намайг хүлээн суугааг чинь мэдэх ч ...
Хашгирч дуудаад чи минь ирэхгүй. Хайртай гэж хичнээн орилоод чи минь сонсохгүй. Хажуудаа байна хэмээн төсөөлөх авч нүдээ нээх тэр үед чи замхран одох юм. Өглөө сэрэх үед чи дахиад л алга блно.
Надад хайртай гээд дахиад нэг хэлээч. Хайрт минь чамайгаа ямар их санаж байнаа гээд надад нэг хэлээч. Чамаас минь илүү байхгүй гэж надад нэг шивнээч. Хурдан ирээч чи минь, үгүйлж байна чамайгаа гэхийг чинь сонсмоор.
Хажуугаар өнгрөх хос бүхнийг би хараад атаархана. Дургүй хүрч орилмоор, гараа зангидаж, шүдээ зууна. Жаргалтай байгаа тэднийг би үзэн ядна. Өөрөө ийм байж чадахгүй байгаадаа гутармаар.
Надруу хараад инээхийг чинь хармаар. Тэр л нэг инээдийг би санана. Хэний ч өмнө хараагүй тэр л нэг харцийг би ширтмээр. Булбарай тэр биеийг дахиад энхрийлмээр. Зөөлөн тэр л уруулийг ахин амталмаар байна. Бяцхан тэр хурууг чинь би санаж байна. Чамайгаа дэндүү их санаж байна.
Увидас гэж байдагийг би ойлгосон. Хэзээ ч гарч чадахгүй ШИД доор би орсон. Хэзээ ч мэдрээгүй тэр зүйлийг би чамаас л мэдэрсэн. Чамайг юугаар ч би солихгүй.
Хамтдаа өнгрүүлсэн мөч бүхнээ чи минь санаж байна уу? Бидний нүүрэнд инээмсэглэл тодорч байсныг чи минь санаж байна уу? Жаргалтай бүх мөчөө чи минь санаж байна уу? Энгэрт минь тэврүүлээд тайтгарч байснаа чи минь бддог уу? Миний хажууд чи тайвширч байснаа бдож байна уу? гараас минь атгаад инээж байснаа, энгэрт минь налаад уйлж байснаа санаж байна уу?
Чамайгаа тэврээд уйламаар. Бүхий л сэтгэлээ чамдаа дэлгэн үзүүлмээр.
Чи минь намайгаа хүлээж байгаараа... Удахгүй...Удахгүйеээээ.... Чамдаа нисээд очнооо...
Хайрт минь. Чамдаа би Хайртай.
gaaaaihaltai bas aimshigtai :) setgel hudulgum blaa hehe, aylald n amjilt danda orjiinaa ho, bolgoomjtoi yavaarai!!
ReplyDeleteThx hugshuun...Za amjilt..ireed tuhtai holbgdonoo...
ReplyDeleteGoi bichsen beesht...
ReplyDelete