September 4, 2014

Building an ARMA or ARIMA time series model

 

Well, Nowadays it is quite common to use time series data to analyze or forecast the future value of the given variables (commonly such models used for forecasting the FX rate ) So let me share what I know about building such models.

As suggested in the Box-Jenkins Methodology in 1976, it is common to follow essential stages to build an ARMA, (it goes same with the ARIMA models) models. There are three essential stages including :

1. Identification
2. Estimation
3.Diagnostic and Checking

1. In identification stage, stationarity is very essential and really important.

The first step is always to check stationarity for the underlying series. But, before rush into that, you should look for outliers, trends and seasonal components in your time series data. Such outliers, trends and seasonal components have negative effect on the quality of the forecast as well as estimation of analysis. Also they hide some important features of time series. So if there are some observable outliers then you have to remove it before checking the stationarity for the underlying series.

As for the stationarity, a brief idea can be obtained by looking at the time series graph (sometimes called time series plot) and correlogram. For instance, time series graph could show you some deterministic trends which suggesting non-stationarity. Moreover, if correlogram has a few significant spikes at very small lags, and cuts off drastically or dies down quickly then it shows in time series. Otherwise, it is non-stationary.

correlogram(ACF&PACF)

 

 

To be sure, Augmented Dickey Fuller (ADF) test can be used to identify the stationarity of the time series. From the result of ADF test, we might get non-stationary time series data. In that case, we can use first difference, seasonal difference or natural logarithm difference to make it stationary.  (There are many other ways to make the non-stationary time series data into stationary )

Once you got the stationary form of the time series, then you have to look at the autocorrelation function and partial autocorrelation function to determine possible numbers for orders of ARMA(p,q) model.

2. From identification stage, it may not lead to single model, hence you have to examine several models. The main approach for fitted Box-Jenkins models are non-linear least squares and most preferably, maximum likelihood estimation.

3. Diagnostic and Checking

In this stage, you must check whether residuals are white noise or not. Unless residuals are white noise, model is not fitted and can’t be used to forecast the future value. So, after eliminating several models, you may still get a few good fitted models. So the question is how to choose the best model among the chosen ones. Now, we use Akaike information criterion or Schwarz information criterion to decide which one is the most accurate and can be used for forecasting.

 

Personally, I use Eviews and Gretl (quite good and 100% free software, download from here)

August 19, 2014

100% буюу Люси

 

lucy-movie-wallpaper-1Цаг гучин минутын турш үргэлжлэх SCIENCE FICTION төрлийн, Люси хэмээх уран сайхны кино дэлхийн бөгөөд Монголын box office-д дээгүүр байр эзэлж, бидний мэлмийг мялааж хэсэг хугацаанд ч болтугай нэгийг бодогдуулж буй билээ. Цөөнгүй тооны хүмүүс энэ киног үзсэн гэдэгт итгэлтэй байгаагаар барахгүй бидний олонхи маань өөрсөддөө хэд хэдэн асуулт тавьж, киноны цаадах утга санаа бүр гүнзгийрвэл философийг ойлгохыг хүссэн гэдэгт итгэлтэй байна.

Хүн тархиныхаа 10 хувийг ашиглаж чаддаг бөгөөд энэ үзүүлэлт нэмэгдэхийн хэрээр гайхалтай өвөрмөч чадваруудыг хөгжүүлэх боломжтой хэмээсээр киноны үйл явдал үргэлжлэх юм. Гол дүр болох Люси хэмээх шаргалт үст бүсгүй маань азгүй тохиолын үрээр Солонгосын мафын гарт орох бөгөөд хүчээр хар тамхи зөөвөрлөх ажилд түлхэгдэн ордог. Түүний гэдсэнд CPH4 хэмээх химийн нэршилтэй шинэ төрлийн DRUG буюу хар тамхи хийх бөгөөд хувь тавилан түүнээр тохуурхан гэдсэн дотор нь дээрх бодис задарч орхино. Уг бодис нь атомын бөмбөгний хэмжээтэй энерги ялгаруулах чадвартай бөгөөд ямар нэгэн тайлагдашгүй тохиолоор энэхүү бодис Люси-гн биед урвалд орж түүнд тархиныхаа үлдсэн бүх хувийг ашиглах боломж олгож манай гол дүрийн баатар маань эгээл төгс бие организм (бурханлаг) хэлбэрт шилжих болно. Өөрийн тархийг 100% ашигладаг болсныхоо дараа, Люси тэр чигээрээ цэвэр энерги буюу махан бус хэлбэрт шилжин, өөрийн махан биеийг хаяж уусан алга болох бөгөөд Би хаа сайгүй байна хэмээн мэдэгддэг. Үүгээрээ, тэрээр (гэгээрэлд хүрч сахиус болон хувилах гэж Буддизм-н талаас үзэж болох л юм) бүхий амьд организмд нөлөөлөх цэвэр энерги болж байна.

 

Цаад утгаараа бид хэрэв тархиныхаа бүхий л боломжийг нээж, бүтнээр нь ашиглах аваас гайхалтай зүйлс энгийн болж ид шид, эрдэмт хүч чадал гээч нэр томъёо устан алга болох ажээ. Мөн хүн үхэж ҮГҮЙ болдоггүй гэх ухагдахуун гаргаж ирсэн бөгөөд, яг үнэндээ бид нэг том энерги бүхий бөмбөлөг (махан бие) гэх бөгөөд энерги устан үгүй болдоггүй зөвхөн дамжидаг гэх хууль буй нь бид үнэн хэргээсээ үхдэггүй гэх энэ үзлийг дэмжих мэт.   Түүнчлэн сайн бодоод үзвэл, Люси-д боломж олгосон тэрхүү бэлдмэлийг бид 10%-н тархиний чадавхийн хэмжээнд гаргаж авсан гэдгийг санавал, үнэндээ бид хангалттай хэмжээнд хөгжчихсөн (хүрэлцэхүйц нөхцөл) гэж үзэж болхоор байна.

 

Киноны талаас нь авч үзвэл, алдаа их бөгөөд удахгүй CINEMASINS-р орно бизээ. Уг киноны эхлэл хэсэг буюу суурь хэсэг болох хүн  тархиныхаа 10%-г ашигладаг гэх  ишлэл маань угаас алдаатай буюу MYTH гэх бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хүн тархиныхаа 32% хүртэлх хэсгийг ашигласан гэж мэдэгдсэн байдаг. Гар буу барьсан, шаргал үстэй хүүхэн эмнэлэг дотуур хэнд ч анзаарагдахгүй явсаар мэс засалын өрөөнд орох магадлал тийм ч их гэж бодохгүй байна. Гэвч тухайн үед Люси маань гайхамшигт чадвараа нэгэнт олсон байсан тул хэнд ч харагдахгүй бултаж явж чадсан байх. Сэтгэлд тод үлдсэн тэнэглэл буюу алдаа бол киноны төгсгөл хэсэгт гарах, Солонгос-н мафууд болон Францын цагдаа нарын хэсэг байлаа. Францын цагдаагийнхан нүүлэглэн ирэх тухайн цэгээс 20 метрийн ямар ч саадгүй зайд маф-н тас хар 5 гаруй машин, мөн дан хараар жигдэрсэн 25 гаруй солонгосчууд их хэмжээний зэвсэг цүнхлэн зогсож байхад цагдаа нар юу ч анзаарсангүй. Солонгосийн мафууд ч гэсэн, Люси-гн гайхалтай бүр дийлдэшгүй чадварыг харж  мэдэрч ПЯТ НОЙЛдуулсаны дараа дахин дайрах хүсэлтэй байх нь гайхалтай. Тэнэг л биш бол зугтмаар. Онгоцны буудал дээр, хар тамхи болон бусад ноцтой мэдээлэл-г чангаар ярих бүсгүйг урд нь суух шалгагч сонсохгүй байгаа нь гайхам. Бас л Люси-гн чадвар байж болох.

August 11, 2014

Алтан цаг буюу түргэн хоол

 

Монголчууд бид их махсаг улс. Хоол хүнс элбэг дэлбэг  байхад сэтгэл ханаж, ёстой дахин нэмэж, тавга дүүргэн идэх дуртай хүмүүс. Идэж уух юм байваас сэтгэл татан буцах Монгол ховор ч гэж хэлхэд эндүү ташаа зүйл болохгүй л болов уу.

Бууз хуушуур гээд л Монгол үндэстнийхээ сайхан хоолноос авхуулаад Хятад, Солонгос, Япон, Итали, Орос, Украйн гээд л олон ч улс үндэстэний хоол идээнд нугасгүй.    Сүүлийн үед пицца, бургер тэргүүтэй түргэн хоол ч хүч түрэн орж ирж байгааг та бид тодоос тод харж бүр амталж байгаа билээ. Өнгөрсөн жилийн хугацаанд Дэлхийд алдартай Yum! брэндийн KFC манайд нээлтээ хийж түүгээр зогсохгүй саяхнаас  Pizza Hut хаалгаа нээлээ. Зөвхөн эдгээр алдартай түргэн хоолны мангасуудаар ч зогсохгүй Ноён Пицца, Мистер Пицца гээд л түргэн хоолны газрууд манайд аль эрт хүчээ аваад байсан юм. (Бууз хуушуурны газрууд болон жижиг цайны газруудыг ч түргэн хоол гэсэн ангилалд оруулж болох юм) За ер нь тэгээд, Дэлхий даяар л энэ түргэн хоол гэдэг зүйл маш их байгааг та бүхэн мэдэж байгаа биз. Мэдээж бидний хооронд сошиал ертөнцийн хүрээнд түргэн хоол зөв үү буруу юу гэх зөндөө л хэлэлцүүлгэ маргаан явсан. Яг ямар сул тал бас ямар давуу тал эдгээр түргэн хоол буюу чанар тааруу хоол (JUNK FOOD) агуулж буйг авч үзье.

СУЛ ТАЛ

    1. Таргалалт – Жишээ нь гэхэд KFC-н нэг твистер нь ойролцоогоор 550кл, зингер бургер нь 430кл ба харин алдарт тахиан мөч хйхйхйхмаань 170кл (ширхэг) агуулдаг байна. Тэгэхээр нэг бүтэн зингер сет авч идлээ гэж бодход 430кл+430кл(Том шарсан төмс)+250кл=1110кл болж байна. Дундажаар хүн өдөрт 2000-2300 калори авах ёстой байдаг. Тэгвэл нэг удаа KFC авч идхэд өдрийнхөө нормын тал хувийг хангачихлаа гэсэн үг. Мөн түргэн хоол ихээр хэрэглэх нь зөв хооллолтын дэглэмийг алдагдуулж жимс жимсгэнэ гэх мэт амин дэмтэй хүнс хэрэглэх дур хүсэлийг унтараах магадлал их байдаг байна. Нилээдгүй олон тооны судалгаа түргэн хоол ба таргалалтын хооронд харилцан хамаарал байгааг тэмдэглэсэн байдаг. ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ТОМООР ҮЗЭЭРЭЙ
    2. Стресс – Түргэн хоол нь ихэвчлэн өөх тос их агуулдаг тул зүрхний судасны өвчлөлтийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх ба их өөх тостой хоол идэх нь стресс-д шууд нөлөөлдөг гэх судалгаа мөн хийгдсэн байдаг. Сайн бодоод үзвэл энэ нь оргүй биш бөгөөд наад зах нь гэхэд урт хугацаанд буюу хоцролттойгоор илрэх илүүдэл жин хүнд стресс болж болно.
    3. Мөнгө – Гэртээ хоол бэлдэх нь эдийн засгийн талаас хамаагүй хэмнэлттэй байх бөгөөд тогтмол түргэх хоолны газраар үйлчлүүлэх нь эдийн засгийн байдалд тань муугаар нөлөөлөх болно.

Гэх мэт бас бус хэд хэдэн сул талууд байх бөгөөд, хүн болгоны хувьд зарим сул талууд өөр өөр байх учир ийнхүү гол гэсэн 3н сул талыг авч үзэв.

2011 онд, Америкт 100000 хүн тутамд 7.52, Канадад 100000 хүн тутамд 7.43 ширхэг түргэн хоолны ресторан оногдож байсан ба тухайн үед Америкт насанд хүрэгчидийн 34.9% нь таргалалттай гэсэн статистик үзүүлэлт гарч байжээ. Харин тухайн үед Япон улсад 100000 хүн тутамд 0.13 ширхэг түргэн хоолны газар оногдож байсан байдаг. (Энэхүү үзүүлэлт тодорхой хэмжээнд нэмэгдсэн нь гарцаагүй)

Улаанбаатар хотын хувьд бяцхан тооцоо хийж үзвэл:

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хүн ам барагцаагаар 1,350,000 гэж үзээд ойрын хэдэн жилдээ энэ тоо 1,450,000 болно гэж тооцоолоё. (2012оны сүүлчээр 1,318.1 мянга байсан байна.) КFC анхны салбараа хотод нээхдээ ойрын 5 жилдээ нийт 15 ресторан нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа заралсан ба одоогийн байдлаар 4 KFC болон нэг Pizza Hut нээгдээд байгаа билээ. Ойрын ирээдүйд McDonalds, Burger King гэх мэт бусад алдартай сүлжээнүүд орж ирэх нь бараг эргэлзээгүй юм. Мөн үүн дээр, Ноён Пицца, Мистер Пицца  гэх мэт локал түргэн хоолны сүлжээнүүдийг нэмбэл зөвхөн Улаанбаатарт ойрын хэдэн жилд барагцаагаар 40-50 түргэн хоолны сүлжээ баталгаатай нээгдэх юм. (Үүнээс ч их байж болох юм)

Тэгвэл, Улаанбаатар хотод 100000 хүн болгонд 3,33 ресторан ноогдох ба энэ Японы үзүүлэлтээс даруй 25 дахин их байна. Угийн өөх тос их хэрэглэдэг бидний хувьд энэхүү үзүүлэлт маш их байж болох. Та өөрөө тунгааж үзнэ биз.

ДАВУУ ТАЛ

Түргэн хоол гэх нэрнээсээ шууд ойлгогдож болохоор давуу тал бол цаг хэмнэсэн үйлчилгээ юм. Алт мэт цагаа хэмнэх нь хүн болгоны хүсэл бөгөөд үүнтэй нийцсэн үйлчилгээг түргэн хоолны газрууд санал болгож байгаа юм. 

Хэн нэгний гаргасан зардал өөр хэн нэгний орлого болож байдаг. Тиймээс ч ДНБ-г тооцоонд зардал ордог. Тиймээс бид түргэн хоолонд хэдий чинээ мөнгө зарцуулна төдий чинээ эдийн засгийг дэмжинэ гэж ойлгоход нэг их хэлсдэхгүй. Хамгийн их түргэн хоолны газартай 10 орны жагсаалтнаас хархад бүгд эдийн засгийн хувьд хүчирхэг буюу баян орнууд байдаг. Лист-г эндээс үзээрэй.

KFC манайд орж ирэхэд нөлөөлсөн томоохон нөлөөлөл бол Монголын эдийн засаг KFC-н бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хангалттай түвшинд хүрсэн явдал яалтачгүй мөн.  Мэдээж YUM! корпораци манай зах зээл дээрээс ашиг олж болно гэсэн үзсэний үүдэн дээрээс манайд Фрайнцайзинг эрх олгосон. (Хэдий Фрайнцайзинг-н төлбөрийг төлсөн байсан ч огт ашиггүй газар тэр болгон эрхээ худалдадгүй) 

Ингээд та бүхэн бидний амьдралд нэвтэрч буй энэхүү түргэн хоол гэх зүйл бидэнд хэр их нөлөөтэй байхыг та бүгд бодож үзээрэй.

 

Г.Дөлгөөн

August 9, 2014

Нартай өдрийн бодрол буюу 50000н цаас

 

Сүүлийн хэдэн өдөр, Нийслэлчүүдийн уур бухимдал-г хүргэж стресс нэмсэн бас нэгэн үйл явдал болсон нь хотын "ТӨВ ЗАМ”-р хөдөлгөөнд оролцохын тулд сар болгоны 50000 төгрөг төлж байх санаачлага гаргасан явдал байлаа.  Энэхүү санаачлагадаа өгч байгаа тайлбар нь ДЭМИЙ СЭЛГҮҮЦЭЛ-г зогсоох гэсэн дээд удирдлаг-н амнаас гархад арай л жул мэдэгдэл хийв.

Энэхүү төсөл хэрэгжиж эхэлвэл бидэнд ач тустай юу гэдэг нь хамгийн гол асуудал бөгөөд олон нийтийн тусийн тулд хэрэгтэй бол батлагдах нь зөв билээ.

Төсөлд тусгагдаад байгаа энэхүү татвар нь гадаадын цөөн тооны улс оронд нэвтрэн орж тухайн улс орондоо хэрэгжсээр байгаа юм. Ийм төрлийн татвар-г Road Congestion Pricing (Road Congestion Charges) гэж нэрлэдэг ба анх Лондон болон Сингапур-т хэрэгжиж эхэлсэн бөгөөд улмаар дээрх хоёр-н туршлага дээр тулгуурлан Нью-Йорк зэрэг хотууд авч хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Мэдээж, энэхүү татвар нь ихэвчлэн замын ачаалал их байдаг хотын төв хэсэгт төвлөрдөг.

Практик дээр, хэдхэн хот энэхүү татварыг авч ашигладаг бөгөөд тухайн ашиглаж байгаа хотоос хархад зөвхөн Дэлхийн томоохон хотууд авч хэрэгжүүлж байна.

congestion_chart

 

 

   Энэхүү татвар-г авч хэрэгжүүлснээр, чөлөөтэй буюу цөөн тооны машин  зорчих замыг хэрэглэхийн тулд тодорхой хэмжээний татвар (Бидний хувьд 50000төг) төлөх ба ингэснээр бид цаг зав хэмнэж татвараас олсон орлого нь хотийн эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. Эдийн засгийн үүндээс авч үзвэл онолын хувьд нийгмийн сайн сайхан байдал нэмэгдэх боломжтой юм.

 

 

 

 

Untitlesssd

 

Босоо тэнхлэг дээр зам хэрэглэхэд зарцуулах зардал, харин хэвтээ тэнхлэг дээр хөдөлгөөний байдал буюу хэр их машин тухайн замаар зорчих эрэлт-г тэмдэглэсэн болно. Нэг үгээр хэлвэл, зам ашиглах зардал хэр их байна төдий чинээ тухайн зам дээрх машины тоо бага байна гэсэн үг юм. Энэ нь ЭРЭЛТ-н муруй болж байна. Тухайн зам дээрх машин тус бүр замын хөдөлгөөнд саад учируулж байгаа учир Ахиу Нийгмийн зардал(MSC) нь  Ахиу Хувийн Зардалаас(MPC) их байна. Хэрэв зам ашиглах татвар байхгүй байсан бол Эрэлт болон Ахиу Хувийн Зардал 2-н огтолцол дээр тэнцвэр тогтох байсан бөгөөд N(0) тооны машин тухайн зам-г ашиглах ба энэ нь нийгмийн хувьд хамаагүй их зардал байдаг. Үүнээс үүдэж тухайн зам-г ашиглаж буй хүн болгоны хувьд илүү их түгжрэл мэдрэгдэнэ гэсэн үг. Иймээс үүнийг шийдэхийн тулд, хэмжээний татвар авах бөгөөд ингэснээр анхны тэнцвэр зүүн гар тийш шилжиж одоо N* тооны машин тухайн замаар зорчих бөгөөд энэ нийгмийн сайн сайхан байдал сүүдэрлэгдсэн гурвалжины хэмжээгээр нэмэгдэх болно.

 

Онолын үүднээс цухас хархад Нийгмийн сайн сайхан байдал дээшлэх давуу талтай байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ бодит Практик дээр хэрхэн нийцэж бол гэдэг нь бидний дараагийн асуудал болж байна.

Бусад улс орнуудын ижил төстэй татваруудыг харьцуулан үзье.

Лондон – Хотын төв бүсээр зорчиход тухайн өдөртөө хураамжаа төлвөл £10, дараагийн өдөртөө төлвөл £12 буюу сард £300 (Өдөр болгон тухайн замаар зорчино гэж үзвэл) Төгрөгний ханшаар шилжүүлэн бодвол өдөрт 31600₮ буюу сард 948,000₮ (Монгол Банкны 2014.08.09ны зарласан ханшаар тооцоолов)

Нэг хүнд оногдох ДНБ (UK/2012) - 38,649$ (Сард 3220$/ойролцоогоор сарын дундаж орлого гэж барагцаалж болно) бөгөөд сарын £300 нь ойролцоогоор 500$ бөгөөд энэ нь нэг хүнд оногдох ДНБ-н 1.3хувь байгаа юм.

Нью-Йорк – Татварын бүсд орход болон мөн гархад өдөрт $8 буюу сард $240 (Өдөр болгон тухайн замаар зорчино гэж үзвэл) Төгрөгний ханшаар шилжүүлэн бодвол өдөрт 15040₮ буюу сард 451200₮ (Монгол Банкны 2014.08.09ны зарласан ханшаар тооцоолов)

Нэг хүнд оногдох ДНБ (USA/2012) - 51,755$ (Сард 4312$/ойролцоогоор сарын дундаж орлого гэж барагцаалж болно) бөгөөд сарын $240-н энэ нь нэг хүнд оногдох ДНБ-н 0.46хувь юм.

Сингапур –  Өдөрт Сингапур $150 буюу 225150₮ сарын 4500 Сингапур доллар.

Нэг хүнд оногдох ДНБ (SINGAPORE/2012) - 54,007$ (Сард 4500$/ойролцоогоор сарын дундаж орлого гэж барагцаалж болно) бөгөөд сарын 4500 Сингапур доллар нь 3600$ буюу ДНБ-н 6.6 хувь юм.

 

Милан – Татварын бүсээр зорчиход өдөрт 2.00 буюу сард 60 (Өдөр болгон тухайн замаар зорчино гэж үзвэл) Төгрөгний ханшаар шилжүүлэн бодвол өдөрт 5032₮ буюу сард 150600₮ (Монгол Банкны 2014.08.09ны зарласан ханшаар тооцоолов)

Hэг хүнд оногдох ДНБ (ITALY/2012) - 33,814$ (Сард 2817$/ойролцоогоор сарын дундаж орлого гэж барагцаалж болно) бөгөөд сарын 60 евро нь 80 доллар бөгөөд энэ нь ДНБ-н 0.2 хувийг эзэлж байна.

 

Улаанбаатар -  Татварын бүсээр зорчиход өдөрт 1665₮ буюу сард 50000₮ (Сарын хураамж шууд авна.) Долларын ханшаар шилжүүлэн бодвол өдөрт 0.88$ буюу сард 26.6$ (Монгол Банкны 2014.08.09ны зарласан ханшаар тооцоолов)

Hэг хүнд оногдох ДНБ (MONGOLIA/2012) - 3,672$ (Сард 306$) бөгөөд сарын 26.6$ нь ДНБ-н 0.72 хувийг эзэлж байна.

dundaj-tsalin-163109-1567871426

2014 оны эхний улирлын байдлаар Улаанбаатар хот дахь, сарын дундаж цалин нь 834.3 төгрөг байгаа бөгөөд сарын 50.0төгрөг нь цалин-гн 6%-г эзлэж байна. Гэтэл нэг өрхийн дундаж зарлага 881.5төгрөг болож нэмэгдсэн гэсэн мэдээлэл статистик-н албанаас өгсөн байна.

Хэдий сарын 50.0 төгрөг нь нийт цалинг-н хэмжээний 6хувь ч гэсэн угаас зарлага нь орлогоосоо давж буй энэ үеийн нөхцөлд цөөнгүй хүнд том дарамт болох н гарцаагүй байна.

 

 

 

ДҮГНЭЛТ

Дээрх төрлийн татвар-г хэрэгжүүлж буй улс орнууд буюу хотууд нь эдийн засаг бөгөөд оршин суугчидын орлого-н түвшин нь Улаанбаатартай харьцуулхад хамаагүй илүү байгаа нь ойлгомжтой. Мөн бусад том хотууд ийм төрлийн татварыг авч хэрэгжүүлэхгүй байгааг мөн анхаарч үзэх хэрэгтэй. Ямар ч байсан манай хот энэхүү татварыг авч ашиглахад одоогийн нөхцөл байдал-г авч үзвэл шалгуурт тэнцхээргүй байгааг анхаарах нь зүй.

Энэхүү татварын эсрэг хэд хэдэн хүчтэй шүүмжлэл байдаг. Аж ахуй болон бизнесс эрхлэгчдэд энэ нь тодорхой хэмжээний дарамт учруулах бөгөөд бизнесс эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй. Орлого муутай буюу амжиргааны түвшин тааруу хүмүүст илүү хүчтэй эдийн засгийн дарамт хэлбэрээр мэдрэгдэнэ. Улс төрийн амиа хорлолт (нийгэмд улс төрийн ретингээ алдах) болж болох магадлалтай. Татвараас олсон мөнгийг эргүүлэн зам тээвэрт шууд хөрөнгө оруулах хэрэгтэй.

 

За ингээд ИРГЭН та өөрийнхөө оюун ухаанд дахин тунгаан үзээрэй. Таны бодлоор энэ төсөл батлагдах хэрэгтэй юу.

Related Posts with Thumbnails