August 9, 2014

Нартай өдрийн бодрол буюу 50000н цаас

 

Сүүлийн хэдэн өдөр, Нийслэлчүүдийн уур бухимдал-г хүргэж стресс нэмсэн бас нэгэн үйл явдал болсон нь хотын "ТӨВ ЗАМ”-р хөдөлгөөнд оролцохын тулд сар болгоны 50000 төгрөг төлж байх санаачлага гаргасан явдал байлаа.  Энэхүү санаачлагадаа өгч байгаа тайлбар нь ДЭМИЙ СЭЛГҮҮЦЭЛ-г зогсоох гэсэн дээд удирдлаг-н амнаас гархад арай л жул мэдэгдэл хийв.

Энэхүү төсөл хэрэгжиж эхэлвэл бидэнд ач тустай юу гэдэг нь хамгийн гол асуудал бөгөөд олон нийтийн тусийн тулд хэрэгтэй бол батлагдах нь зөв билээ.

Төсөлд тусгагдаад байгаа энэхүү татвар нь гадаадын цөөн тооны улс оронд нэвтрэн орж тухайн улс орондоо хэрэгжсээр байгаа юм. Ийм төрлийн татвар-г Road Congestion Pricing (Road Congestion Charges) гэж нэрлэдэг ба анх Лондон болон Сингапур-т хэрэгжиж эхэлсэн бөгөөд улмаар дээрх хоёр-н туршлага дээр тулгуурлан Нью-Йорк зэрэг хотууд авч хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Мэдээж, энэхүү татвар нь ихэвчлэн замын ачаалал их байдаг хотын төв хэсэгт төвлөрдөг.

Практик дээр, хэдхэн хот энэхүү татварыг авч ашигладаг бөгөөд тухайн ашиглаж байгаа хотоос хархад зөвхөн Дэлхийн томоохон хотууд авч хэрэгжүүлж байна.

congestion_chart

 

 

   Энэхүү татвар-г авч хэрэгжүүлснээр, чөлөөтэй буюу цөөн тооны машин  зорчих замыг хэрэглэхийн тулд тодорхой хэмжээний татвар (Бидний хувьд 50000төг) төлөх ба ингэснээр бид цаг зав хэмнэж татвараас олсон орлого нь хотийн эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. Эдийн засгийн үүндээс авч үзвэл онолын хувьд нийгмийн сайн сайхан байдал нэмэгдэх боломжтой юм.

 

 

 

 

Untitlesssd

 

Босоо тэнхлэг дээр зам хэрэглэхэд зарцуулах зардал, харин хэвтээ тэнхлэг дээр хөдөлгөөний байдал буюу хэр их машин тухайн замаар зорчих эрэлт-г тэмдэглэсэн болно. Нэг үгээр хэлвэл, зам ашиглах зардал хэр их байна төдий чинээ тухайн зам дээрх машины тоо бага байна гэсэн үг юм. Энэ нь ЭРЭЛТ-н муруй болж байна. Тухайн зам дээрх машин тус бүр замын хөдөлгөөнд саад учируулж байгаа учир Ахиу Нийгмийн зардал(MSC) нь  Ахиу Хувийн Зардалаас(MPC) их байна. Хэрэв зам ашиглах татвар байхгүй байсан бол Эрэлт болон Ахиу Хувийн Зардал 2-н огтолцол дээр тэнцвэр тогтох байсан бөгөөд N(0) тооны машин тухайн зам-г ашиглах ба энэ нь нийгмийн хувьд хамаагүй их зардал байдаг. Үүнээс үүдэж тухайн зам-г ашиглаж буй хүн болгоны хувьд илүү их түгжрэл мэдрэгдэнэ гэсэн үг. Иймээс үүнийг шийдэхийн тулд, хэмжээний татвар авах бөгөөд ингэснээр анхны тэнцвэр зүүн гар тийш шилжиж одоо N* тооны машин тухайн замаар зорчих бөгөөд энэ нийгмийн сайн сайхан байдал сүүдэрлэгдсэн гурвалжины хэмжээгээр нэмэгдэх болно.

 

Онолын үүднээс цухас хархад Нийгмийн сайн сайхан байдал дээшлэх давуу талтай байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ бодит Практик дээр хэрхэн нийцэж бол гэдэг нь бидний дараагийн асуудал болж байна.

Бусад улс орнуудын ижил төстэй татваруудыг харьцуулан үзье.

Лондон – Хотын төв бүсээр зорчиход тухайн өдөртөө хураамжаа төлвөл £10, дараагийн өдөртөө төлвөл £12 буюу сард £300 (Өдөр болгон тухайн замаар зорчино гэж үзвэл) Төгрөгний ханшаар шилжүүлэн бодвол өдөрт 31600₮ буюу сард 948,000₮ (Монгол Банкны 2014.08.09ны зарласан ханшаар тооцоолов)

Нэг хүнд оногдох ДНБ (UK/2012) - 38,649$ (Сард 3220$/ойролцоогоор сарын дундаж орлого гэж барагцаалж болно) бөгөөд сарын £300 нь ойролцоогоор 500$ бөгөөд энэ нь нэг хүнд оногдох ДНБ-н 1.3хувь байгаа юм.

Нью-Йорк – Татварын бүсд орход болон мөн гархад өдөрт $8 буюу сард $240 (Өдөр болгон тухайн замаар зорчино гэж үзвэл) Төгрөгний ханшаар шилжүүлэн бодвол өдөрт 15040₮ буюу сард 451200₮ (Монгол Банкны 2014.08.09ны зарласан ханшаар тооцоолов)

Нэг хүнд оногдох ДНБ (USA/2012) - 51,755$ (Сард 4312$/ойролцоогоор сарын дундаж орлого гэж барагцаалж болно) бөгөөд сарын $240-н энэ нь нэг хүнд оногдох ДНБ-н 0.46хувь юм.

Сингапур –  Өдөрт Сингапур $150 буюу 225150₮ сарын 4500 Сингапур доллар.

Нэг хүнд оногдох ДНБ (SINGAPORE/2012) - 54,007$ (Сард 4500$/ойролцоогоор сарын дундаж орлого гэж барагцаалж болно) бөгөөд сарын 4500 Сингапур доллар нь 3600$ буюу ДНБ-н 6.6 хувь юм.

 

Милан – Татварын бүсээр зорчиход өдөрт 2.00 буюу сард 60 (Өдөр болгон тухайн замаар зорчино гэж үзвэл) Төгрөгний ханшаар шилжүүлэн бодвол өдөрт 5032₮ буюу сард 150600₮ (Монгол Банкны 2014.08.09ны зарласан ханшаар тооцоолов)

Hэг хүнд оногдох ДНБ (ITALY/2012) - 33,814$ (Сард 2817$/ойролцоогоор сарын дундаж орлого гэж барагцаалж болно) бөгөөд сарын 60 евро нь 80 доллар бөгөөд энэ нь ДНБ-н 0.2 хувийг эзэлж байна.

 

Улаанбаатар -  Татварын бүсээр зорчиход өдөрт 1665₮ буюу сард 50000₮ (Сарын хураамж шууд авна.) Долларын ханшаар шилжүүлэн бодвол өдөрт 0.88$ буюу сард 26.6$ (Монгол Банкны 2014.08.09ны зарласан ханшаар тооцоолов)

Hэг хүнд оногдох ДНБ (MONGOLIA/2012) - 3,672$ (Сард 306$) бөгөөд сарын 26.6$ нь ДНБ-н 0.72 хувийг эзэлж байна.

dundaj-tsalin-163109-1567871426

2014 оны эхний улирлын байдлаар Улаанбаатар хот дахь, сарын дундаж цалин нь 834.3 төгрөг байгаа бөгөөд сарын 50.0төгрөг нь цалин-гн 6%-г эзлэж байна. Гэтэл нэг өрхийн дундаж зарлага 881.5төгрөг болож нэмэгдсэн гэсэн мэдээлэл статистик-н албанаас өгсөн байна.

Хэдий сарын 50.0 төгрөг нь нийт цалинг-н хэмжээний 6хувь ч гэсэн угаас зарлага нь орлогоосоо давж буй энэ үеийн нөхцөлд цөөнгүй хүнд том дарамт болох н гарцаагүй байна.

 

 

 

ДҮГНЭЛТ

Дээрх төрлийн татвар-г хэрэгжүүлж буй улс орнууд буюу хотууд нь эдийн засаг бөгөөд оршин суугчидын орлого-н түвшин нь Улаанбаатартай харьцуулхад хамаагүй илүү байгаа нь ойлгомжтой. Мөн бусад том хотууд ийм төрлийн татварыг авч хэрэгжүүлэхгүй байгааг мөн анхаарч үзэх хэрэгтэй. Ямар ч байсан манай хот энэхүү татварыг авч ашиглахад одоогийн нөхцөл байдал-г авч үзвэл шалгуурт тэнцхээргүй байгааг анхаарах нь зүй.

Энэхүү татварын эсрэг хэд хэдэн хүчтэй шүүмжлэл байдаг. Аж ахуй болон бизнесс эрхлэгчдэд энэ нь тодорхой хэмжээний дарамт учруулах бөгөөд бизнесс эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй. Орлого муутай буюу амжиргааны түвшин тааруу хүмүүст илүү хүчтэй эдийн засгийн дарамт хэлбэрээр мэдрэгдэнэ. Улс төрийн амиа хорлолт (нийгэмд улс төрийн ретингээ алдах) болж болох магадлалтай. Татвараас олсон мөнгийг эргүүлэн зам тээвэрт шууд хөрөнгө оруулах хэрэгтэй.

 

За ингээд ИРГЭН та өөрийнхөө оюун ухаанд дахин тунгаан үзээрэй. Таны бодлоор энэ төсөл батлагдах хэрэгтэй юу.

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails