October 22, 2011

…Мунхаглал…

Баахан хичээлийн дараа зав гаргаж бичиг тэрлэн, толгойд эргэлдэх хэдхэн бдлоо хэсгийг нь ч гэсэн цэгцлэх-г эрмэлзэн, бяцхан бдролоо хүүрнэн бичэх нь хобби гэхээс дадал блжээ. Улсыг хөгжүүлж, олн-г амиржуулах агуу санааг цаанаа агуулаагүй ч аливаа зүйлд дусал нэмэр, мартсан зүйлийг хөнгөнөөр сануулж магадгүй бдоогүй аливааг бусдад түгээх гэж найдвар тээн бичдэг билээ. Бусдын хийснийг үгүйсгэх гээгүй, буруу зөвийг нь шүүх гээгүй, будаа идсэнийг чинь илчлэхгээгүй байгаа зүйлийг багахан бдолхийлж бичлээ.

Мөнх тэнгэртээ шүтсэн Монгол түмний нэгэн хүү би. Монгол улсаа аваад явчих гэж харь нутагт чадлаа гарган мэрийж байна. Намайг байхгүйд Монгол-г минь битий орилуулаач. Ийм нэгэн бдол зурвас хийлэн хааяа орж ирдгийг энгийн үгээр илэрхийлэн бичих гэж оролдоё.

Бурхан бүгдийг ФУУН гээд гаргаад өгдөг бл гэж даанч ийм үлгэр байдаггүй юм. Өөрийнхөө улсыг хөгжүүлэх бяцхан ч гэсэн энгийн бдол эгэл бидний сэтгэлд бага ч гэсэн бүгдэнд байдаг. Харин манай зарим хүмүүст иймэрхүү бдол байдаггүй гэдэгт бараг би итгээд л байна.

Сүүлийн жилд Монголд нэг ч төрх бариагүй гэнээ харин 3н шорон. 3хан саяуулаа байж бараг бүх хүнээ хэрэгтэн блгох-г ёгөөдсөн мэт, эх орноо ингэж харин ч хөгжүүлдгүй байх. Хэргийг гархаас сэргийлдэг блхоос гарсны дараа нь хүнээ хорих газраа бэлддэг ийм жишээ эл тодоор эх нутагаасаа хараарай. Ядаж байхад барисан хамаг хэрэгтнээ хамаа замбраагүй өршөөдөг байжийж баахан хоосон барилгаар юугаа хийх гэж байгаа ухаантнууд юм бл гэхээс бүүр сонирхол хөдлөөд блохгүй юм. Тийм л хэрэгтэй юм бл нэг дорвинг барихад хангалттай гэхэд хангалттай баймаар. Улсаа хөгжүүлэх ухаалаг хэд гэх нь шинэ нам байгуулах гээд өдөр шөнөгүй толгой гашилгаад унтах нойргүй байхын. Нам байхгүй бл юм хийж блдгүйе.

Хүнсний хэдхээн ногоо нь тэнгэрт хадаад, барилга байшин нь дийлдэхээ байгаад эдийн засгаараа бараг хараат блчихсон мэт байхад өдийг хүртэл өөдөлсөн юм алга. Ээж аавийн минь үед өнөө бидний амьдарч байх үеийг үлгэрийн орноор төсөөлж өдөр шөнөгүй ухуулдаг байсан гэх юм. Удахгүй бидний хойч үе үүний адилаар блог бичиж суухыг би лав үл хүснэ. Яагаад улс чинь дээшлэхгүй гэдэс чинь цүндийгээд байгааг эгээл л тэнэг биш бл зарим хүмүүс бдмоор. Гэхдээ бусад нь шүүмжилж мэднэ, үгүй хөгжиж байна гэж. Буруутгах аргагүй бурхан минь, будлиантай стат нь тэгж харуулаад байгаам чинь. Хамаг байдаг үзүүлэлт нь хамаагүй илүү байгаам чинь бдсоноос. Үзүүлэлт дээшилж блноо, хэдэн тэгшигтэл хэдхэн цаас, ёстой цагаан цаасан дээр хараар бичсэн хэдэн тоог хэн бүхэн бас ойлгохгүй. Хөөрхий тэдний хүсэл нь гэдэс цататгалан, гэрэл гэгээтэй байх. Амьдралд мэдрэгдэхгүй байхад баахан тэгшитгэл бдож өөрийгөө хуурсан амьдрал удахгүй төгсөнө гэж гэхдээ мэдэж байна би.

Г.Дөлгөөн

3 comments:

  1. Буруутгах аргагүй бурхан минь, будлиантай стат нь тэгж харуулаад байгаам чинь. гэдэг нь их таалагдлаа...хичээлтэй хэрнээ зав гарган бичиж бид бүгдэд сануулж байгаад чинь баярлаж байнаа..

    ReplyDelete
  2. Бурхан бүгдийг ФУУН гээд гаргаад өгдөг бл гэж даанч ийм үлгэр байдаггүй юм. гэдэг ч харин үнэн шүү хэтэрхий бэлэнчилээд байх шиг тоон үзүүлэлт нь өндөр өссөн гарсан ч хүмүүсийн амьдрал улам дордоод цөөн хүний амьдрал сайжраад байх шиг харагдана. сайхан бичжээ. Монгол орон чинь чамайг ихийг хийж бүтээхийг хүлээсээр байгаа

    ReplyDelete

Related Posts with Thumbnails