Аа яа яа…ойрын үед бүх юм миний ертөнц-г үзэх үзлээс зөрөөд утга лугаа алдаж байна аа. Аймар сүртэй ингэж эхэлж байгаа минь бас өөрөө их учир жанцантай хэмээн бдовхийлсэн блно.
Өглөөний наран тэнгэрт хөөрч, хурц туяанд нь нүд гялбан сэрхэд гээд л нэгэн жаргалтай зохиол эхэлдэг шиг гайхалтай сэрэх-г хүсээгүй ч ядаж л аажуу тайван бсх-г хүссэн билээ. Харин өглөөний сайхан нарны оронд, өрөмний хүржигнэх чимээ өшөө бас сигналын дуу, өө заримдаа бүр галын дохиолол гээд урамгүйхэн өглөөг угтаж байгаам. Энд өөр харанхуйлсан бүрхэг тэнгэр хаа сайгүй орилолдох шар царайтнуудыг би дурссангүй. Хамгийн гол нь юу вэ гэхээр, урлагтай гэгч нь хана өрөмдөх өрөмний чимээ. Хөөрхөн бас тэрүүхэн тэндээ хөгжим-н хэмнэл гаргаад , ритм нь харуйгүй л бараг Beatbox хийчэхгээд байгаам шиг. Насаараа энэ нэг засвартай ноцолдохоор шийдсэн гэлтэй миний мэдхээр 2 сар шахуй энэ нэг нойлыг засч байна. Хажууд нь манай муусайн Монголчууд маань 7 хоногт бүхэл бүтэн байшин бсгочихдог овсгоотой золигнууд. Эхэн үедээ ч надаа ажил-г ёстой нямбай хийдэг хүмүүс юм гэдэг бдол төрч байсныг нуух юун. Одоо бл (O_o). Ох май Год (Oh My God)…Шинэ жилийн үеэр шинэ нойлоо бэлгэнд авхыг сэтгэлийн гүнээс үнэхээр хүснэм. Ажлыг нь тулгаж хийдэг залхуу зан Манайд гэлтгүй хаа сайгүй л байна.
За энэ ч яахав энгийн зүйл юм гээд эр хүний уужим зангаар орхий. ЛОЛ
За тэгээд хичээлдээ явхаасаа өмнө эх нутаг минь блсон энхрий Монгол орноо эрхгүй санагалзахын эрхээр ид шидийн гэмээр нэтээ асаагаад эртний муусайн танилууд News.mn, shuud.mn, olloo.mn, factnews.mn гээд нилээн хэдэн нөхдөөс нэг 2-г нь сонгоод эх нутаг-н сонин хачинаас уншиж эхлэнэ шүүдээ. ЭЭЭ түй ЧОРТ, эрээвэр хураавар элдэв-н балай юмнууд их байх-н. Ядаж байхад манай улс нээрээ…нэг сэдэв уншлаа…”Монгол нэгт жагсажээ” өөрийн эрхгүй баярын нулимс тодроод шууд ороод унштал Монгол улс хамгийн их агаарын бхирдолтой улсуудыг тэргүүлжээ гэнэээээ. Аааааш арайчдээ аймар муйруйлчихлаа. За яахав дахиад нэг нийтлэл уншчий. Манай улсын баячууд Англи улсад эдлэн худалдаж авчээ, тийм компаний захирал тийм машин авчээ, тэр гишүүний хүү сонгуульд өрсөлдөнө гэнэ, Ангела Меркел-г үнсчээ ч гэнүү, иргэд өөрсдөө 350 төгрөгөө төлнө ч гэх шиг, замын ачаалал их байна нтр гээл тэнгэр газар шиг мэдээлэлүүд байхын. Хөөрхий тэгсэн манай ерөнхий сайд бас Твиттертэй айн. Одоо сайхан гадуур алханаа, одоо явуухуланг-н цэцэрлэгт байна гээд л…манай сайдын хамар нь битүү юу миний харсан мэдээлэл худлаа юу нөгөө нэг их утаа униар нтр нь байсангүй блолтой. Манай улс орны түшээдүүд маань бас л эндэх засварчид шиг залхуу, эх орноо хөгжүүлэх бус Меркел-г үнсчихээл явжийхийн. Гүйе бас юм хийгээл байгаамлдаа гэхдээ л эх орноо хөгжүүлээд идэж уухаа зогсоогоод эгэл бидэн шигээ түгжрээд, хар утаанд бгдож, харанхуй цахилгаангүйд амьдраад, өлсөж өлбөрөх-г мэдрэх Иргэний Чин Зориг дутаад байгаамдаа. Ааа би яаж мэдхэв арай өөр байдаг байхалдаа тэр дээр оччихоор. За ингээд яахав Монгол маань хөгжих гээд үзэж тарж байгаа хэдэн юм уншиж санаа алдаж толгой сэгсэрсэн шигээ хичээлдээ явж байгаам.
За тэгээд ганц 2 хичээлийг нь бүүр ойлгохгүй байж байгаад иргээд хөлдөж үхэх гэсэн амьтан ирж байгаам. Тэгээд ойлгоогүй юмаа ойлгох гээд хичээлээн давтах гээд суунгуут байрны шоу гээд бүүүр майр шуугиан блно гэж байгаа. За ингээд анхаарлаа төвлөрүүлэх гэж баахан ШИРИ ШИРИ ШАНКАРА-дсаар байтал орой блчиж байгаам. Зугаа цэнгээг 70 хүрсэн ч хийж блно одоо харин залуу байгаа дээрээ юм сур гэж. Шоудах мөрөөдөл агуулсан бүх хүнд ханднам. За ингээд унтаад бсхоор энэ нэг явдал яг давтагдаад яг DejaVu шиг л. Ингээд л миний ертөнцийг үзэх үзэл энэ бүх эргэн тойронтой зөрчилдөөд эгээл галзуурахгүй л байна.
Зүгээр л нэг блохгүй байгаа юмыг магадгүй дахиад марчихсан байж магад гээд сануулсийм.
Г.Дөлгөөн
Chuluut tsag garsaniih ged bugdii ehnee s ni unsij bnlda. Eniig unshaad ih ineelee bas ih uruvdluu manai medee medeellin heregsluud er ni neg iimerhuu medee l beltgediin gerel gegeetei yum ih hovordoo.
ReplyDelete