Монголчууд бид их махсаг улс. Хоол хүнс элбэг дэлбэг байхад сэтгэл ханаж, ёстой дахин нэмэж, тавга дүүргэн идэх дуртай хүмүүс. Идэж уух юм байваас сэтгэл татан буцах Монгол ховор ч гэж хэлхэд эндүү ташаа зүйл болохгүй л болов уу.
Бууз хуушуур гээд л Монгол үндэстнийхээ сайхан хоолноос авхуулаад Хятад, Солонгос, Япон, Итали, Орос, Украйн гээд л олон ч улс үндэстэний хоол идээнд нугасгүй. Сүүлийн үед пицца, бургер тэргүүтэй түргэн хоол ч хүч түрэн орж ирж байгааг та бид тодоос тод харж бүр амталж байгаа билээ. Өнгөрсөн жилийн хугацаанд Дэлхийд алдартай Yum! брэндийн KFC манайд нээлтээ хийж түүгээр зогсохгүй саяхнаас Pizza Hut хаалгаа нээлээ. Зөвхөн эдгээр алдартай түргэн хоолны мангасуудаар ч зогсохгүй Ноён Пицца, Мистер Пицца гээд л түргэн хоолны газрууд манайд аль эрт хүчээ аваад байсан юм. (Бууз хуушуурны газрууд болон жижиг цайны газруудыг ч түргэн хоол гэсэн ангилалд оруулж болох юм) За ер нь тэгээд, Дэлхий даяар л энэ түргэн хоол гэдэг зүйл маш их байгааг та бүхэн мэдэж байгаа биз. Мэдээж бидний хооронд сошиал ертөнцийн хүрээнд түргэн хоол зөв үү буруу юу гэх зөндөө л хэлэлцүүлгэ маргаан явсан. Яг ямар сул тал бас ямар давуу тал эдгээр түргэн хоол буюу чанар тааруу хоол (JUNK FOOD) агуулж буйг авч үзье.
СУЛ ТАЛ
- Таргалалт – Жишээ нь гэхэд KFC-н нэг твистер нь ойролцоогоор 550кл, зингер бургер нь 430кл ба харин алдарт тахиан мөч маань 170кл (ширхэг) агуулдаг байна. Тэгэхээр нэг бүтэн зингер сет авч идлээ гэж бодход 430кл+430кл(Том шарсан төмс)+250кл=1110кл болж байна. Дундажаар хүн өдөрт 2000-2300 калори авах ёстой байдаг. Тэгвэл нэг удаа KFC авч идхэд өдрийнхөө нормын тал хувийг хангачихлаа гэсэн үг. Мөн түргэн хоол ихээр хэрэглэх нь зөв хооллолтын дэглэмийг алдагдуулж жимс жимсгэнэ гэх мэт амин дэмтэй хүнс хэрэглэх дур хүсэлийг унтараах магадлал их байдаг байна. Нилээдгүй олон тооны судалгаа түргэн хоол ба таргалалтын хооронд харилцан хамаарал байгааг тэмдэглэсэн байдаг. ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ТОМООР ҮЗЭЭРЭЙ
- Стресс – Түргэн хоол нь ихэвчлэн өөх тос их агуулдаг тул зүрхний судасны өвчлөлтийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх ба их өөх тостой хоол идэх нь стресс-д шууд нөлөөлдөг гэх судалгаа мөн хийгдсэн байдаг. Сайн бодоод үзвэл энэ нь оргүй биш бөгөөд наад зах нь гэхэд урт хугацаанд буюу хоцролттойгоор илрэх илүүдэл жин хүнд стресс болж болно.
- Мөнгө – Гэртээ хоол бэлдэх нь эдийн засгийн талаас хамаагүй хэмнэлттэй байх бөгөөд тогтмол түргэх хоолны газраар үйлчлүүлэх нь эдийн засгийн байдалд тань муугаар нөлөөлөх болно.
Гэх мэт бас бус хэд хэдэн сул талууд байх бөгөөд, хүн болгоны хувьд зарим сул талууд өөр өөр байх учир ийнхүү гол гэсэн 3н сул талыг авч үзэв.
2011 онд, Америкт 100000 хүн тутамд 7.52, Канадад 100000 хүн тутамд 7.43 ширхэг түргэн хоолны ресторан оногдож байсан ба тухайн үед Америкт насанд хүрэгчидийн 34.9% нь таргалалттай гэсэн статистик үзүүлэлт гарч байжээ. Харин тухайн үед Япон улсад 100000 хүн тутамд 0.13 ширхэг түргэн хоолны газар оногдож байсан байдаг. (Энэхүү үзүүлэлт тодорхой хэмжээнд нэмэгдсэн нь гарцаагүй)
Улаанбаатар хотын хувьд бяцхан тооцоо хийж үзвэл:
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хүн ам барагцаагаар 1,350,000 гэж үзээд ойрын хэдэн жилдээ энэ тоо 1,450,000 болно гэж тооцоолоё. (2012оны сүүлчээр 1,318.1 мянга байсан байна.) КFC анхны салбараа хотод нээхдээ ойрын 5 жилдээ нийт 15 ресторан нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа заралсан ба одоогийн байдлаар 4 KFC болон нэг Pizza Hut нээгдээд байгаа билээ. Ойрын ирээдүйд McDonalds, Burger King гэх мэт бусад алдартай сүлжээнүүд орж ирэх нь бараг эргэлзээгүй юм. Мөн үүн дээр, Ноён Пицца, Мистер Пицца гэх мэт локал түргэн хоолны сүлжээнүүдийг нэмбэл зөвхөн Улаанбаатарт ойрын хэдэн жилд барагцаагаар 40-50 түргэн хоолны сүлжээ баталгаатай нээгдэх юм. (Үүнээс ч их байж болох юм)
Тэгвэл, Улаанбаатар хотод 100000 хүн болгонд 3,33 ресторан ноогдох ба энэ Японы үзүүлэлтээс даруй 25 дахин их байна. Угийн өөх тос их хэрэглэдэг бидний хувьд энэхүү үзүүлэлт маш их байж болох. Та өөрөө тунгааж үзнэ биз.
ДАВУУ ТАЛ
Түргэн хоол гэх нэрнээсээ шууд ойлгогдож болохоор давуу тал бол цаг хэмнэсэн үйлчилгээ юм. Алт мэт цагаа хэмнэх нь хүн болгоны хүсэл бөгөөд үүнтэй нийцсэн үйлчилгээг түргэн хоолны газрууд санал болгож байгаа юм.
Хэн нэгний гаргасан зардал өөр хэн нэгний орлого болож байдаг. Тиймээс ч ДНБ-г тооцоонд зардал ордог. Тиймээс бид түргэн хоолонд хэдий чинээ мөнгө зарцуулна төдий чинээ эдийн засгийг дэмжинэ гэж ойлгоход нэг их хэлсдэхгүй. Хамгийн их түргэн хоолны газартай 10 орны жагсаалтнаас хархад бүгд эдийн засгийн хувьд хүчирхэг буюу баян орнууд байдаг. Лист-г эндээс үзээрэй.
KFC манайд орж ирэхэд нөлөөлсөн томоохон нөлөөлөл бол Монголын эдийн засаг KFC-н бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хангалттай түвшинд хүрсэн явдал яалтачгүй мөн. Мэдээж YUM! корпораци манай зах зээл дээрээс ашиг олж болно гэсэн үзсэний үүдэн дээрээс манайд Фрайнцайзинг эрх олгосон. (Хэдий Фрайнцайзинг-н төлбөрийг төлсөн байсан ч огт ашиггүй газар тэр болгон эрхээ худалдадгүй)
Ингээд та бүхэн бидний амьдралд нэвтэрч буй энэхүү түргэн хоол гэх зүйл бидэнд хэр их нөлөөтэй байхыг та бүгд бодож үзээрэй.
Г.Дөлгөөн
Goe bichjee
ReplyDeleteVexana
Delete