March 22, 2015

Хот төлөвлөлтийн загварууд

 

previewМанай улсын нийслэл болсон Улаанбаатар хотод маань манай улсын нийт хүн амын дийлэнх хувь оршин сууж байна.  Зөвхөн 2011 он гэхэд л нийт хүн амын 68 хувь нь хот суурин газар оршин сууж байгаа гэсэн статистик судалгаа гарч байжээ. Хотжилтын жилийн өсөлтийн хувь нь дунджаар 2.81% байна. Ийнхүү хотжилт нэмэгдэж, суурин хүн амын тоо өсөж байгаа цаг үед хот төлөвлөлтийн стратеги-г сайн бодож тунгааж гаргахгүй бол нэгэнт барьчихсан зам, босгочихсон барилга байгууламж-г нураагаад унагаж болохгүй.

Тиймээс, ер нь дэлхий дахинд ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ямар  ямар загварууд байдаг талаар ерөнхий ойлголт өгөхийг хичээлээ.

1. Нягт хотжилтын загвар (The compact city model)
Энэхүү загварын гол утга санаа нь, үзвэр үйлчилгээ болон бизнесийн томоохон төвүүд хоорондоо ойрхон зайнд байрших ёстой ба хотын нягтралшилыг дэмжих ойлголт юм. Энэ нь нэг талаас, үр ашигтай нийтийн тээврийн тогтолцоог хөгжүүлэх боломжийг олгож, алхах , дугуйгаар явах зэргийг дэмжин эрчим хүчний хэрэглээг бууруулахад чиглэн, агаарын бохирдолтыг багасгахад зорьдог. Үүнээс гадна нийгэмд аюулгүй байдалын итгэлийн илүү ихээр түгээдэг байна. Ажил болон чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд хоорондоо ойрхон тул түлшний хэрэглээ тодорхой түвшинд буурдаг болохыг олон тооны судалгааны ажилууд баталдаг байна.

2. Хотын төвд тулгууралсан загвар (The core city model)

rys6Нягт хотжилтын загварын нэгэн өөр хэлбэр бөгөөд ерөнхийдөө ижил санаатай байдаг. Энэхүү загварыг хэрэгжүүлэх явцад өндөр барилгууд ихээр баригддаг ба хотын төвийн хэсгээр төвлөрсөн цамхагуудын дүүрэг үүсдэг ба хувийн хауснаас илүүтэйгээр олон давхар орон сууц барих чиг хандлагатай байдаг. Тойрог хэлбэрээр тэлсэн энэхүү загварт, хамгийн гадуур тойрог нь хотын төвөөс хэт ялгаатай буюу дэд бүтэц, зам тээвэр муутай байх рисктэй байдаг.

3. Таван хошуу загвар (The star city model)

rys8

Энэхүү загвар нь төвдөө хамгийн гол дүүрэгээ байрлуулсан бөгөөд энэхүү гол төв нь бусад 2догч жижиг төвүүдээр дагалдсан байдаг. Гол төв болон бусад дагалдсан төвүүдийн хооронд нийтийн тээвэр сайн байх бөгөөд энэ нь ХОТ цаашид өргөжин тэлхэд тохиромжтой. Энэ загвар нь хамгийн хувьран өөрчлөх боломжтой буюу уяан хатан загвар юм.

 

4. Дагуул хотын загвар (The Satellite city model)

rys9

Ерөнхий том хот бөгөөд түүнийг дагасан жижиг хотуудын хэлбэрээр энэхүү загвар тодорхойлогдоно. Жишээ нь:Улаанбаатар-г дагасан Багануур-г хот болгох гэх мэтээр. Төв хот болон дагуул хотын хооронд ногоон бүс байх бөгөөд дагуул хот нь өөрийн гэсэн нийтийн тээвэр болон дэд бүтэцтэй байна. Хотын захын дүүргүүд нь ихэвчлэн дэд бүтэц муутай болон ядуучуудийн дүүрэг гэгддэг бөгөөд энэхүү загварын тусламжтайгаар эдгээр дүүргүүдийг устгаж оронд нь хот болгон эдийн засаг болон дэд бүтцийн тал дээр дэвшилт гаргахад төвлөрдөг.

 

5. Шугаман хотын загвар (The linear city model)

rys10

Шугаман хотын загвар нь үргэлжилсэн тээврийн шугамыг буюу шугаман зэрэгцээ паралел шугамыг даган хөгждөг. Энэхүү загвараар төлөвлөгдсөн хот бусад загварын хотуудыг бодход хүмүүсийн хөл хөдөлгөөн маш их байдаг.

Улаанбаатар хот маань шугаман загвартай бөгөөд энэ нь газарзүйн байршилаас нилээдгүй хамаарсан.

Аль загвар нь манай улсын хотуудад тохирох талаар та бүхэн өөрсдийн дүгнэлтээ хийцгээнэ бизээ.

Дөлгөөн.Г

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails