April 9, 2018

ААН-н САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ–Цуврал #1

planningАж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааны байдал, үр дүн нь зэрэг нь санхүүгийн байдалтай шууд хамааралтай байдаг. Тиймээс бага зардлаар их үр дүнд хүрэхийн зэрэгцээ, байгаа хөрөнгөө хамгийн сайн эрсдэл багатай аргаар удирдан зохион байгуулж, хөрөнгө мөнгө, орлого зарлагаа зөв уялдуулж, санхүүгийн зөв менежменттэй байх зайлшгүй шаардлагатай болдог. Үүний тулд санхүүгийн шинжилгээ, хяналтыг тогтмол явуулж өөрийн аж ахуй нэгжийн санхүүгийн тулгуур үзүүлэлтүүдийг улам дээшлүүлж, тухайн үзүүлэлтүүдийн мэдээлэл дээр тулгуурлан компанийн стратеги төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөлт зэргийг боловсруулан гаргаж байх нь цаашдын үйл ажиллагааг эрсдэлээс хамгаалж, илүү хөгжиж, өсөж томроход ус агаар мэт хэрэгтэй юм.
Санхүүгийн шинжилгээг улирал, хагас жил болон бүтэн жилээр хийж хэвших цаашдын амжилттай үйл ажиллагааг хангах томоохон хүчин зүйл мөн болно. Мэдээж, маш олон төрлийн шинжилгээний хэрэгсэл, арга барилууд байдаг хэдий ч бүгд л хэдхэн анхдагч, суурь шинжилгээнд тулгуурласан байдаг. Компанийн захирал, удирдах албан тушаалттай хүмүүс тэр бүгдийг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй байвал сайн хэдий заавар шаардлагатай юу гэвэл тийм биш юм. Юуны түрүүнд үндсэн үзүүлэлтүүдийг сайн мэддэг байх нь маш чухал. Явж явж киноны эхний анги л гоё байдаг шд.
Санхүүгийн шинжилгээ нь үндсэндээ гурван төрөлтэй байна. Санхүүгийн зэрэгцүүлсэн шинжилгээ, бүтцийн шинжилгээ болон харьцааны шинжилгээ. Бусад нь эдгээр дээр тулгуурлаж илүү нарийвчилсан, эсвэл хэтэрхий хүнд нүсэр шинжилгээ байдаг. Энэ талаар цаашид дэлгэрүүлэх боловч эхний ээлжид тулгуур шинжилгээнүүдээс эхлэе.
1. Санхүүгийн зэрэгцүүлсэн шинжилгээ
horizontal-arrowsСанхүүгийн зэрэгцүүлсэн шинжилгээ нь тухайн компанийн санхүүгийн үзүүлэлтийн жилийн өсөлт бууралтыг харуулдаг. Нэг үгээр тухайн нэг үзүүлэлт нь он жилийн туршид дээш доош хэрхэн өөрчлөгдсөнийг хардаг байх нь. Санхүүгийн тайланд зайлшгүй хийгддэг энэхүү шинжилгээг хэд хэдэн ерөнхий үзүүлэлтүүдийн харьцангуй өсөлтийг харуулах замаар тооцож үзүүлдэг. Дээрх ерөнхий, суурь үзүүлэлтүүд нь одоогийн үйл ажиллагааны өсөлт уналтын мэдээллийг өгөхөөс гадна дээрх үзүүлэлтүүд дээр үндэслэн цаашдын динамик өөрчлөлтийг таамаглан тооцох боломж олддог.
Жишээ нь: Борлуулалт 2016 онд 100 сая байхад 2017 онд 140 сая болж 40 хувиар өсчээ. Воо энэ бол зэрэгцүүлсэн шинжилгээ. Санхүүгийн тайлангийн чухал гэсэн бүх мэдээлэлд хийж болно. Эндээс янз янзын дүгнэлт хийж болох бөгөөд борлуулалт өссөн байна, ашиг хэвэндээ байна, зардал тэгжээ гэх мэтээр хооронд нь уялдуулж зөв оновчтой дүгнэлт хийх нь шинжилгээ хийж буй танаас хамаарна.
2. Санхүүгийн бүтцийн буюу босоо шинжилгээ
verticalКомпанийн хөрөнгө, түүний эх үүсвэрээр нь буюу бүтцээр нь шинжлэхийг бүтцийн шинжилгээ гэж нэрлэнэ. Хэвтээ шинжилгээгээр динамик хөдөлгөөн ажиглаж авч болох боловч зарим тохиолдолд бодит мэдээлэл өгдөггүй. Тиймээс нийт хэмжээнд эзэлж буй хувь хэмжээг нь буюу босоо шинжилгээг санхүүгийн тайланд хийж хавсаргах шаардлага үүсдэг. Яагаад вэ гэвэл, борлуулалтын орлого хэдий өссөн ч тухайн борлуулалтад эзлэх ашгийн хэмжээ буурсан байх магадлал байдаг.
Жишээ нь: 2016 онд Борлуулалтын 100 сая байсан бөгөөд татварын дараах ашиг 20 сая байв. Харин 2017 онд борлуулалтын орлого 140 сая бөгөөд татварын дараах ашиг 25 сая болжээ. Эндээс хархад 2017 онд борлуулалт ч тэр, ашиг ч тэр өссөн байна. Гэвч энд нэг зүйл мууджээ. 2016 онд борлуулалтын өгөөж буюу ашгийн маржин 20 хувь байсан бол 2017 онд 17,8 болж буурсан байна. Эцсийн дүгнэлт бол тухайн аж ахуй нэгж болон салбарын нөхцөл байдал, эдийн засаг, ханш гээд л олон зүйлсийг харгалзаж байж шинжээч гаргаж ирнэ. Гэхдээ эндээс авах зүйл бол зөвхөн зэрэгцүүлсэн шинжилгээгээр шууд үнэлэх алдаатай байдгийг авч үлдэх хэрэгтэй байхнээ.
3. ХАРЬЦААНЫ ШИНЖИЛГЭЭ
ratioХарьцааны шинжилгээ нь дотроо нэлээн олон салнаа. Гэхдээ эхний ээлжинд дараах шинжилгээ буюу харьцаануудыг чухал хэмээн авч үзье.
    • Ашигт ажиллагааны шинжилгээ
    • Хөрвөх чадварын шинжилгээ
    • Эргэцийн шинжилгээ
    • Өрийн ба тогтвортой байдлын шинжилгээ
3.1. АШИГТ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ
Ашгийн ажиллагааны шинжилгээ нь борлуулалт, хөрөнгө ба өмчийн зэрэгтэй уялдан ашиг олох компанийн чадварыг хэмждэг. Эдгээр харьцаанууд нь компани нь олж буй ашгийг хэрхэн үр дүнтэй удирдаж байгааг илтгэн харуулдаг. Тиймээс, компанийн санхүүгийн шинжилгээ хийхэд ашигт ажиллагааны харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн түгээмэл ашигт ажиллагааны харьцаа нь хөрөнгө (ROA), өмчийн (ROE) өгөөж ба борлуулалтын өгөөж (ROS) юм.
3.1.1. ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖ
Компаниуд ашиг олох зорилгоор эд хөрөнгө худалдан авч хөрөнгө оруулалт хийдэг. Тэд эзэмшиж буй хөрөнгөөсөө байж болох дээд хэмжээгээр өгөөж хүртэхийг эрмэлздэг.
ЯАГААД ЧУХАЛ ВЭ?: Нийт хөрөнгийн өгөөж нь компанийн олж буй ашиг түүний эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад ямар хэмжээнд байгааг харуулж, мөн компани хөрөнгөө хир зэрэг үр ашигтай удирдаж буйг харуулна. Хөрөнгийн өгөөж бага байх нь тухайн компани эзэмшиж буй хөрөнгийн хэмжээтэйгээ харьцуулахад бага орлого олж байгааг илэрхийлнэ. Энэхүү харьцааны үзүүлэлт нь нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй ижил төстэй компаниудыг хооронд нь харьцуулахад тун хэрэгтэй үзүүлэлт юм.
ЯАЖ ХЭМЖИХ ВЭ?: ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖ =clip_image002
3.1.2. ӨМЧИЙН ӨГӨӨЖ
ЯАГААД ЧУХАЛ ВЭ?: Хувьцаат капиталын өгөөж буй өмчийн өгөөж нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгөөр компанийн олж буй өгөөжийг хэмждэг. Энэхүү харьцаа нь хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаардаг мөн менежментийн багийн гүйцэтгэлийг хэмжихэд хамгийн тохиромжтой үзүүлэлт гэж үздэг.
Хэрэв энэ үзүүлэлт өндөр байвал тухайн бизнес нь их хэмжээний капитал шаардлагагүйгээр өсөх боломжтой гэсэн үг. Өр төлбөр багатай бол бүр ч бага капитал шаардана гэсэн үг. Энэ нь мөн компанид зээлээр санхүүжих шаардлага бага байгааг харуулна.
ЯАЖ ХЭМЖИХ ВЭ?: ӨМЧИЙН ӨГӨӨЖ =clip_image002[5]
3.1.3. БОРЛУУЛАЛТЫН ӨГӨӨЖ
Борлуулалтын өгөөж буюу цэвэр ашгийн төвшин (ашгийн маржин) гэх энэхүү үзүүлэлт нь компани хир сайн ажиллаж байгааг, зардлаа хэрхэн сайн удирдаж буйг харуулдаг гол үзүүлэлт юм.
ЯАГААД ЧУХАЛ ВЭ?: Борлуулалтын өгөөж нь тухайн компани борлуулалтаас хир их ашиг хийж байгааг харуулдаг бөгөөд үйл ажиллагааны ашигт байдлыг хэмжихэд ашиглагддаг. Нэг төгрөгийн орлого болгонд хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж байгааг тодорхойлж өгдөг.
ЯАЖ ХЭМЖИХ ВЭ?: БОРЛУУЛАЛТЫН ӨГӨӨЖ =clip_image002[7]
Эхний ээлжид энгээд өндөрлөе. Дараа нь бусад чухал гэсэн харьцаанууд болон түүнийг хэрхэн тооцох, яагаад чухал гэдгийг авч үзэх болно.

Хүндэтгэсэн,
Г.Дөлгөөн

























1 comment:

  1. Тун хэрэгтэй мэдээлэл байлаа. Их баярлалаа.

    ReplyDelete

Related Posts with Thumbnails