5. Үнэ цэнийн Парадокс буюу Алмаз болон Усны Парадокс (Paradox of Value a.k.a Water-Diamond Paradox)
Хүний бие мах бодид алмазнаас илүү ус нэн зайлшгүй хэрэгтэй байдаг байхад алмазны зах зээлийн үнэ илүү өндөр байдаг. Алмаз нь уснаас илүү ховор байдаг тул илүү үнэтэй байх нь зөв гэж маргах хүмүүс гарч магадгүй ч дэлхийн нийт усны 2,5 хувь нь цэвэр ус бөгөөд зөвхөн 1 хувь-г л бид шууд хэрэглэх боломжтой байдаг. Логик ухагдахууны үндсэн дээр ус илүү үнэ цэнэтэй байх мэт боловч бид алмаз эрдэнэ-д илүү их мөнгө зарцуулж байна.
Зарим судлаачид энэхүү Парадокс-г Үнэ цэнийн Субьектив онолоор тайлбарлах нь элбэг байдаг. Энэхүү онолоор бол аливаа зүйлийн үнэ цэнэ нь нийгэмийн хэрэгцээ болон шаардлагийн үндсэн дээр тодорхойлогддог. Олон хүмүүс ус бол тэдэнд зайлшгүй хангагдсан байх зүйл гэж үздэг ба тэдэнд усны гачигдалд орж буй сэтгэгдэл төрдөггүй учир усны үнэ цэнэ бага байдаг байх нь.
4. Хаззуум-Бруукс-н нөхцөл (Khazzoom Brookes Postulate)
Энэхүү нөхцөлийн дагуу үр ашигтай эрчим хүч нэмэгдэх тусам эрчим хүчний зарцуулалт нэмэгддэг байна. Уч чанартаа, ашигт эрчим хүчний гол зорилго нь аливаа бараа үйлчилгээг хүргэх хэрэгцээт эрчим хүчний тоог бууруулах байдаг. Харамсалтай нь:
· Үр ашигт эрчим хүч нь харьцангуй хямд байх тул хүмүүсийг илүү их эрчим хүч хэрэглэхийг дэмждэг.
· Үр ашигт эрчим хүч нь эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг ба эдийн засгийн өсөлт ихсэнэ гэдэг маань илүү их үйлдвэр илүү их цахилгаан бараа гэсэн үг юм. Ийнхүү эрчим хүчний хэрэглээ ихсэнэ.
· Өмнө нь хэт их цахилгаан зарцуулдаг байсан тул хэрэглэгддэггүй буюу цөөн тоогоор хэрэглэгддэг байсан тоног төхөөрөмжүүд илүү ихээр хэрэглэгдэх ба ингэснээр эрчим хүчний хэрэглээ ихсэнэ.
3. Уруулын будагны эффект (The Lipstick effect)
Эдийн засгийн нөхцөл хүнд үед ч, хүмүүс тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн авсаар байдаг. Тэд зөвхөн үнэтэй цүнх, үнэтэй машин, үнэтэй булган дээл авхынхаа оронд үнэтэй уруулын будаг авдаг. Ихэвчлэн, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүс тухайн байдлаа мартахын тулд ямар нэгэн зүйлээр өөрийгөө хуурдаг. Жишээ нь: Гадуур хоолонд орох, үнэтэй уруулын будаг авах, кинонд явах гэх мэт.
2. Кобра эффект (The cobra effect)
Ямарваа нэг асуудалд санал болгосон шийдэл нь асуудлыг илүү дордуулдаг үе гарч байв уу? Кобра эффект нь яг үүний талаар юм. Их Британы Колончлолын үед Энэтхэгт хэт олон тооны кобра могой байдаг байсан ба Британы засгийн газар энэхүү могойны тоо толгойг бууруулахын тулд кобра могой агнах болгонд шан харамж өгөхөөр болжээ. Харамсалтай нь энэхүү шан харамжинд шунасан нутгийн оршин суугчид кобра могойг үржүүлэх болсон байна. Их Британы засгийн газар энэхүү байдалыг олж мэдсэнийхээ дараа шан харамжаа зогсоосон ба нутгийн үржүүлэгчид үржүүлсэн олон тооны могойгоо сул тавьснаар урьд өмнө байснаасаа ч илүү их могойтой болжээ.
1. Нийтийн гамшиг (Tragedy of the Commons)
Хувь хүний үндсэн дээр бусдаас хамааралгүйгээр өөрийн сонирхолын төлөө буй бүлэг хүмүүс нийтийн баялагыг үгүйрүүлж нийтийн сонирхолын эсрэг үр дүнг бий болгодог. Хамгийн тодорхой нэг жишээ бол загасчид юм. Нууран дахь загас нь хэн нэгний өмч биш бөгөөд нийтийн баялаг гэж тооцож болно. Загасчин болгон өөрийн ашиг орлого-г нэмэгдүүлэхийн төлөө аль болох их загас барих сонирхолтой байдаг. Гэхдээ мөн загасчин болгон загасны тоо толгойг цөөрүүлэхгүй байх сонирхолтой тул маш их хэмжээгээр загас барихгүй байх ёстой. Учир нь ирээдүйд тэд загас дуусахыг хүсэхгүй бөгөөд үргэлжлүүлэн загасчилсаар байх хүсэлтэй.
“А” загасчин загасны тоо толгойг хамгаалах зорилгоор бага хэмжээний загас барьхаар шийдсэн гэж үзье. Гэтэл бусад загасчид тийм бодолгүй байвал “А” загасчин бусдаас бага орлого олохоос гадна илүү их орлого олох байсан боломжоо алдаж, бусад загасчид загасны тоо толгойг хамгаалах бодолгүй тул загасны тоо багасна.
Бүх загасчид ийнхүү сэтгэх ба үүнээс болж бүх загасчид их хэмжээгээр загасчилсанаар хэдий хэн ч хүсээгүй ч нийтийн баялаг болсон загасны тоо толгой буурдаг байна.
Гоё юм бэ. Тэр lipstck effect бол гоё ойлгуулж байнадөө
ReplyDeleteДахиад дараагийн цувралыг оруулнаа
Deletebi bas ug ni ediin zasgiin chigleleer suraad tusguj bgan chi heddugeer kursiin oyutan be ? sonirholtoi yum bichsen bn like ... bi bas blog hutulj ehelj bgan ...chi ed nariig orchuulj bichsiimuu ? esvel end tend iim yumtai nom bsiimuu ? esvel zugeer meddeg yumnuudaa huraanguilaad bichsiimuu ?
ReplyDeleteСайн байна уу? Би өөрөө эдийн засгаар мастерт сурч байгаа төгсөх курс юм. Ерөнхийдөө хичээл дээр mention хийж байсан зүйлсийг сонирхон лавшруулан хайж мэдээд та бүхэнтэй хуваалцаж байгаа юм.
Delete