June 17, 2010
...piece of paper...
Жижигхээн цаасны өөдсөөр чи юу хийх вэ. Тэр цаас чамд юуг өгч чадах вэ. Миний бодлоор нэг их том зүйл хийж болохгүй л болов уудаа. Гэхдээ хийдэг нөхдүүд нь хөөрхөн зүйл хийхийг би үгүйсгэхгүй.
Хүн анх төрөхдөө яг л цагаан цаас шиг байдаг юм гэж үздэг. Цагаан тэр цаасан дээр чиний бүхий л зүйлс бичигдэн үлдэнэ. Тэр том цаасны нэгэн жижигхээн хэсэгт чиний хэзээ ч мартахгүй сайхан дурсамж бичигдэж үлддэг. Харин одоо дахиад нэг бодоод үзье. Чиний аз жаргалтай нэгэн бяцхан дурсамж чамд хичнээн их хүч чадал урам зориг өгч чаддаг вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Жижигхэн тэр дурсамж чамд үхлээс өндийгөөд босох хүч өгнө. Зүгээр японы анимед гардаг тэр нөгөө дурсамжаа бодоод босч ирдэг тэр хэсгийн би хэлэх гээгүй юм шүү. Үнэхээр энэ цагаан цаасны жижигхэн өөдөс дээр бичигдэн үлдсэн чиний нэг дурсамж чамд үнэн хүчийг өгч чаддаг. Тиймээс зүгээр нэг цаасыг хог гэж бүү бодоорой чиний бүхий л амьдрал өөрөө цаасан дээр бичигдсэн бдаг юм. Өөрийнхөө гэрэлт түүхийг өөдөс цаасан дээр бичиж үлдээдэгээ битий мартаарай.
Муухай зүйлсийг харин чи битий цаасан дээрээ бичиж байгаарай. Зүгээр л шороон дээр бичээд үлдээчих. Нэг үгээр хэлбэл март. Цагийн аясаар салхины хүчээр тэр шороон дээрх бичээс замхарч иргээд чи дурсахад чамд үргэлж сайхан дурсамжууд л орж ирэх болно шүүдээ. Бүхий л муу муухайгаа март. Хэзээ ч битгий тэмдэглэ....
Төрөл:
Тэмдэглэл,
Эргэцүүлэл
Subscribe to:
Post Comments (Atom)
inspiring^^
ReplyDelete~well said~