June 14, 2010
...Analysis of World Cup...
Хөлбөмбөгийн их баяр цэнгэл наадам эхлээд 4 хоночихлоо. Нилээдгүй хэдэн тоглолтууд яваад дуусч байна. Одоо дахин F*G*H гэсэн 3 хэсгийн тоглолтууд дутуу байна. Эхний хэсгүүдийн тоглолтууд санасныг бодход гоол муутай тоглолтууд болж өнгөрлөлөө.
А.ХЭСЭГ
Өмнөд Африк ба Мексик
Энэ тоглолт 1,1 ийн харьцаатайгаар тэнцэж өндөрлөсөн. Бафана Бафана гэгдэх Өмнөд Африкийн шигшээ багийнхан нутаг дээрээ тоглож байгаа тул хэсгээсээ гарна гэсэн таамаглал нилээдгүй хийгдсэн байсан. Мөн энэ хэсгийн нөгөө тоглолт болох Франц Уругвайн тоглолт хөлбөмбөгийн хамгийн уйтгартай оноо болох 0.0 ээр дуусаж энэ хэсгийн бүх баг 1 оноотойгоор хамтдаа жагсаж байна.
Дараагийн тоглолтуудын хувьд Өмнөд Африк болон Мексик аль аль нь Франц, Уругвайтай тоглолт хийнэ. Энэ тоглолтуудаас хархад группын Лидер Франц гарах нь бараг гарцаагүй байх. Харин хэсгийн 2р байрны төлөө 3н баг ширүүн өрсөлдөх нь ойлгомжтой. 16нд Өмнөд Африк Уругвайтай тоглох бөгөөд хэрэв тэд энэ тоглолтонд хожиж чадахгүй бол тэдний найдвар их бүдгэрнэ. Харин хожиж эсвэл дор хаяж тэнцвэл 17нд Мексик Францтай тоглох ба Францууд хожих магадлал өндөр учраас тэдэнд бага зэрэг болж гарч ирэх юм. Гэхдээ Уругвай Мексикт хожигдоосой гэж найдах бас үлдэнэ. Ингээд үзхээр энэ хэсгээс Африк ба Мексик хэсгээс гарах магадлал муу болж байна.
В.ХЭСЭГ
Манай монголчуудын ихэнх нь үздэг савангийн дуурын гол үйлдвэрлэгчид болох Солонгосчууд хүчтэй байгаагаа харуулсан. Тэд хэсгийн эхний тоглолтоо европын аварга Гректэй хийсэн бөгөөд тэднийг 2.0 оор хожиж чадсан юм. Тэдний тоглолтыг ажиглахад хурд сайтайгаас гадна багийн тоглолт маш сайн нягт байсан. Тоглогчид нь хоорондоо маш сайн ойлголцож гайхалтай пассуудыг гаргаж өгч байлаа. Харин эсрэгээрээ Грекийн хувьд хэсгээс гарах магадлал ФҮҮН гээд уначихлаа.
Хэсгийн нөгөө тоглолт Аргентин ба Нигер байлаа. Тэдний тоглолт ГООЛ ихтэй болох болов уу гэсэн найдлага талаар өнгөрч 1.0 ээр юутай ч Аргентин хожсон юм.Нигер энэ жил нилээн хүчтэй байгаа гэж мэргэжилтэнгүд хэлж байгаа бөгөөд хэсгээс гаргахд гайхах зүйлгүй гэлцэж байсан.
Энэ хэсгээс Аргентин бол гарна гэдэг нь ойлгомжтой байх. Харин Нигерийн хувьд дараагийн тоглолтоо 17нд Гректэй хийнэ. Энд Нигер хожих магадлал 33% харин Грек хожих магадлал 36% гэж Фифагийн албан ёсны нэг сйатуудын нэг болох КАСТРОЛ ФҮҮТБАЛЛ хэлж байна. Ингэхээр энэ тоглолт маш чухал. Учир нь Нөгөө тоглолт Аргентин Солонгосын хооронд явагдах учраас Солонгос хожигдох магадлал арай өндөр юм. Тиймээс Нигер болон Грект бололмж олдож магад.
Гэхдээ миний бодлоор болох юм энэ хэсэгт болдгоороо болж Аргентин Солонгос хэсгээс гарах байх.
С.ХЭСЭГ
Англи Америкийн тоглолт нэг нэгээр тэнцэж дууссан нь энэ хэсгээс гарах багуудын магадлалд нэг их өөрчлөлт оруулсангүй. Учир нь Англи Америк энэ хэсгийн Лидерүүд ба тэдний хоорондын тэнцээ бусад багуудад ямарч боломж гаргахгүй юм. Англичууд дараагийн тоглолтоо Алжертай хийх бол Америкчууд Словентай хийнэ. Эндээс ялагчид нь АНУ Англи 2 гэвэл тэд хэсгээ 4н оноотой тэргүүлж эхлэх нь ойлгомжтой. Хэрэв тэд дараагийнхаа тоглолтуудад мөн ялалт байгууллаа гэж үзхэд хэсгийн 1 эсхүл 2оор гарахаа бөмбөг тоолох болно. Харин АНУ ба Словен тэнцэх боломж гарч ирж магадгүй тул АНУ шууд 2дугаар байранд орж болно.
Энэ хэсгээс Англи ба АНУ гарна гэсэн магадлал би өмнө хийсэн болно.
Д.ХЭСЭГ
Өчигдөр шөнө Германчууд хөлбөмбөгийн хичээлийг Австраличуудад зааж өглөө. Тэд 4.0оор Австраличуудыг бут нэргэсэн ба гоолуудыг Подолски, Клозе зэрэг шилдэг тоглогчид хийжээ. Хэсгийн нөгөө тоглолт Гана Сербийн хооронд болсон ба Ганачууд илүү байж 3н оноо авлаа. Гана ба Австрали өмнө нь таван удаа тоглоход 4т нь Австраличууд илүүрхэж байсан бөгөөд тэдний хожих магадлалыг 46% гэжээ. Тэгүүл Гана-г хождог баг Сербийг хожиж болох л юм. Мөн Сербүүдийн дараагийн учраа нь Германчууд тул тэдний хувьд найдвар муу. Энэ үед л Австраличууд хожил авах ёстой эс бөгөөс энэ хэсгээс ГЕРМАН ба ГАНА гарах болно.
Е.ХЭСЭГ
Энэ хэсгээс миний хийсэн таамгаар Голланд, Япон гарна. Голландууд Данийн шигшээг 2.0ээр хожсон. Харин Япон Камерунтай тоглолтоо намайг энэ нийтлэлээ хийж байхтай зэрэгцүүлэн хийж байна. Тэд Камеруныг Хондогийн хийсэн гоолын ачаар тэргүүлж явна. Тоглолтын байдлаас ажхад Япончуудын тоглолт сайн байгаа төдийгүй бүр Камеруны тоглогчидоос хүчний тоглолтон дээр хүртэл илүүрхэж байна. Эндээс дүгнэхэд Япончууд хожих болно.
Хэсгээс Голланд ба Япон гарна.
Бусад хэсгүүдийн тоглолтын анализыг тоглолт явагдсаны дараа хамтатган нийтлэх болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment