June 4, 2010

...Heroes of the Heroes...




За энэ удаа харин Супер баатрууын жагсаалт гаргалаа. Мөн өмнөх жагсаалтын адил ДС ба Марвел-н дүрүүдийг багтаалаа. Тэд бол миний бодлоор баатруудын баатрууд нэг үгээр хэлбэл шилдэгийн шилдэгүүд нь гэж бодож байна. Тэд байхгүй байваас 1000 дэлхий байлаа ч нэг ч үлдэлгүй хумхын тоос болх байлаа. Мэдээж кино хүүхэлдээ комик дээр шүүдээ. хэхэ



10. Thor...Marvel
Thor бол үхэшгүй мөнхийн хутагтай бурхан. Норсын(Скандинав) бурхадын эзэн Одины хүү болсон тэрээр хүчирхэг дайчин төдийгүй шудрага зантай, өөртөө хэт бардам нэгэн. Тэрээр аянгын бурхан гэгддэг ба Мьёлнир гэх алхаар зэвсэглэсэн байдаг. Домогт өгүүлснээр Мьёлнирийг Тороос өөр хэнч өргөж дийлдэггүй гэдэг. Тор дээд тив болох Асгардаас жирийн хүмүүсийн ертөнцөд ирж улмаар дэлхийн хүн төрөлхтөнг хамгаалах хамгаалагч болсон юм. Миний бодлоор Тор бол бас л дэндүү дайчин. Ёр нь 10т биш 8эсвэл 7д байхаар байсан ч байж магадгүй юм.


9. Iron Man...Marvel
Төмөр хүн буюу Тони Старк. Төрөлхийн суутан. Тони Старк хэрхэн Төмөр хүн болон хувирдагийг та нар бүгд мэдэж байгаа байхаа. Тэрээр Комиктоо Өшөө Авагчид гэх Супер Баатруудын холбооны гишүүн. Холбооны гол манлайлагч, найруулагч нэг ёсондоо бүхий төлөвлөгөө тактик боловсруулдаг тактикч юм. Хамгийн ухаантай нь мөн хамгийн хүчирхэг гэж бүрэн хүлээн зөвшөөрөгддөг нэгэн.





8.Captain America...Marvel
Америк Ахмад. Ер бол тэрээр дэлхийн 2р дайны үед америкчүүдийн бүтээсэн төгс цэрэг юм. Зүгээр тусгай ангийн ахмад байсан түүнд хүч чадал нэмдэг бодис тарьж, түүгээр ч зогсохгүй хамгийн сүүлийн үеийн зэвсгээр хангаж өгдөг. За бараг л жирийн хүн юм. Тэр далайн усанд унаж мөстөөд тэгээд одоо үе хүртэл тэс гардаг ч билүүдээ. Ухаалаг бөгөөд хамгийн аюултай нь гэж үзэгддэг.





7.Green Lantern...DC
Ногоон Дэнлүү. Бүх галактикийн хамгаалагчидийн байгууллага буюу Ногоон Дэнлүү байгуулага. Үнэндээ маш олон Ногоон дэнлүүний хамгаалагч байдаг боловч хүн төрөлхтнөөс тодрон гарсан гурван дэнлүүчин байдаг юм. Яг яаж яаж гарж ирээд байгаа нь жаахан толгой эргүүлэм. Ямар ч байсан нууцлаг талст чулуунаас бүхий хүчээ авдаг хүчирхэг бөгжөөр зэвсэглэсэн. Бүхий л төрлийн зүйлийг ургуулан гаргаж ирэх чадвартай энэхүү бөгжийн тусламжтайгаар дэлхий ертөнцөд энх тайванг хамгаалсаар байдаг.


6.Wonder Woman...DC
Гайхамшигт эмэгтэй нь Амазоны домогт эмэгтэйчүүдийн арлаас ирсэн дайчин бүсгүй. Херагийн ивээлийг хүртсэн тэрээр Херагийн шидэт бугуйл, титэм, бугуйвчтай. За тэгээд суперманы шахуу хүчтэй. Эмэгтэй хүн гэхэд зүгээр л бужигнуулна. Сайн мэдэх байлгүйдээ та нар.







5. Flash DC
Флаш бол миний хамгийн дуртай баатруудын нэг. Түүний супер хүч нь хурд юм. Чамайг нэг метр алхах хугацаанд тэр бараг 1000метр мөлхөж чаддаг. Энэ бол зүгээр л агуу биш гэжүү. Мөн маш хөгжилтэй храктертэй нэгэн. Түүний орсон бүхий л комикс хүүхэлдэйнд үргэлж инээд байдаг. Хэрэв Флаш байхгүй бол тэр бүх комикс болон хүүхэлдэй зүгээр цуст тулааныг үзүүлэх байлаа.





4.Fantastic 4...Marvel
Гайхамшигт 4 бол супер баатруудын чуулган. Багаар ажилладаг баатруудын нэгдэл. Жинхэнэ багийн тоглолт үзүүлдэг тэд нэг нэгнийхээ сул талыг нөхөж бараг л төгс бүрэлдэхүүнийг үүсгэдэг. Та нар бүгд л киног нь үзсэн байх. Үл үзэгдэгч эмэгтэй, Зүйл, Хүн Бамбар, Ноён Гайхамшиг гэгдэх тэд өөрсдийн чадвараа хүмүүн төрөлхтөнг хамгаалахад зориулж буй шилдэг баатрууд билээ.






3.The Hulk and Wolverne...Marvel
Энэ байранд ялтачгүй 2 дүрийг хамтад нь оруулахаас өөр аргагүй байлаа. Тэд бол Халк ба Волверн. Халк бол нэг ёсондоо бүхий л ертөнц дэхь хамгийн аймшигтай хүчит мангас. Түүнийг дийлэх боломж бараг үгүй гэхэд хэлсдэхгүй. Тулалдах тусам улам хүч ордог түүнийг буулгаж авах зүйл одоохондоо алга л байна. Даанч жаахан жолоодлоггүй.....Харин Волберн буюу Нохой зээх. Мутант болсон тэрээр өөрийгөө агшин зуур эдгээх чадвартай учир гэмтэнэ гэж огт байхгүй. Толгойг нь тасдаж зүрхийг нь нэвч сүлбэж байж л устгаж болох байх. хэхэ....Мөн түүний биеэр хамгийн хатуу метал гүйж байдаг ба түний гарнаас гарч сэрээ мэт гарч ирдэг. Тэрээр Магнетогийн хорон санаанаас дэлхийг хамгаалж тулалддаг.



2.5 Spiderman...Marvel
За энэ нөхрийг тусгай байр буюу 2.5 дугаарт оруулав. Нэг их тодорхойлолт бараг хэрэггүй биз. Хүн Аалзыг чинь багаасаа л үзэж өслөө. Ганц үздэг хүүхэлдэй байждээ.









2.Superman...DC
Суперман. Криптон гаригаас ирсэн харийн хүн. Нүднээсээ лазерийн туяа цацруулдаг, бие ган төмөр шиг хатуу юу нэвтэрч дийлдэггүй. Түүний төрсөн гариг сүйрнээс болж өөрийн төрлөөсөө цорын ганцаар амьд үлдсэн тэрээр амьдралын утга учираа дэлхийг хамгаалах хэмээн сонгож цусаа урсгаж яваа нэгэн.






1.Batman...DC
Бурхан минь тэр бол агуу. Зүгээр жирийн бие махьбодьтой тэрээр өөрийн оюун ухааныхаа хүчээр жинхэнэ шудрага ёсыг сахиулагч шилдэг баатар болжээ. Нарны гэрэлтэйд тэрбумтан Брюс Уайн, харин нар жаргах тэр үед энхийг сахиулагч ХАРАНХУЙН ХӨЛӨГ БААТАР. Түүний хүч чадал жирийн хүнд байж болох дээд цэгт хүрсэн гэхэд хэлсдэхгүй. Оюун ухаан нь 1000хүн нийлүүлсэнээс ч илүү. Энхийн төлөө өөрийгөө золиосолж байгаа шилдэгийн шилдэг баатар. Мэхийн ёслоё.....





3 comments:

  1. Энд Galactus-ыг алдаг Silver Surfer гэх жинхэнэ баатар байх ёстой юм биш үү? Хэрвээ Silver Surfer байгаагүй бол GG шүүдээ хэх.

    ReplyDelete
  2. харин уг нь Silver Surfer-г оруулая гэж бодсон ч...Мөнгөн гулгагч чинь яг ч баатар гэхэд хэцүү лдээ...ер нь л шал өөр түвшиний зүйл..баатар ч биш дайсан ч биш...зүгээр л болж буй зүйлийг 3дагч этгээдийн байрнаас харж суудаг нөхөр гэхэд хэлсдэхгүй...яг гол зорилго нь хүн төрөлхтнийг хамгаалах биш...бараг ямар зорилготойг нь ч мэдкүү л байна...тэгээд оруулсангүй

    ReplyDelete
  3. naizuuudaaa ene buh marveliin huuheldeign haanaas olj tatah vee nadad heleed ogooch guij bn adminaas bas bolggchiddoosoo

    ReplyDelete

Related Posts with Thumbnails