June 2, 2010

...TOP 10 COMICBOOK VILLIANS ...



Би гэдэг хүн BATMAN-ны үнэнч шүтэн бишрэгч...Тэгээд комик ном уншиж эхэлсэн юмалдаа..Тэхээр бидний дуртай супер баатрууд маань өөрсдийн мөнхийн дайснуудтай байдаг...Жишээ нь JOKER..Угаасаа ч тэгээд тэмцэх дайсангүй бол хэн манай нөхдийг супербаатар болгох вэ дээ..Тэгээд хамгийн муу 10н эсрэг талийн дүрийг орууллаа...Та нар хэн нь илүүдсэнийг эсвэл дутуудсанийг өөрсдөө тунгаагаад сэтгэгдэл үлдээгээрэй...
ЖИЧ: MARVEL ба DC-гийн дүрүүд багтсан болно.

1. Galactus... Marvel Comics
Гариг ертөнц идэгч. Нэг үгээр хэлбэл түүний амьдралын гол үндэс буюу LIFE SOURCE нь гариг ертөнцүүд байдаг. Түүнийг заавал ялах ёстой нэг дүр гэж үзсэн байдаг. Эс бөгөөс дэлхийн сүйрэл. Та нар түүнийг Гайхамшигт 4 киноны хоёрдугаар анги дээр нь харсан байх. Нөгөө "Мөнгөн Гулгагчийн" эзэн. Тэгээд сүүлдээ өөрөө Silver Surfer-д алуулдаг нөхөр чинь тэр шүүдээ. Комик дээрээ бол ёстой жинхэнэ түүвэдэг нөхөр бий.






2. Joker... DC Comics
Хөзрийн хүн буюу Жокер. Жинхэнэ галзуу этгээд. Зүгээр л галзуу.Гэхдээ бас л дэндүү гений. Түүний бодол нь бүгд логик хамааралтай, инээмсэглэл нь цэвдэг хүйтэн, өвчин өвдөлтөнд дуртай, мэдрэлийн өвтэй нөхөр. Батманы комиксийн эхний ангиас нь эхлээд гарч ирсэн байдаг. Түүнийг байгаагүй бол БАТМАН бас байхгүй л байх байлаа. Тиймээс хүндэтгэе..Мөн Харанхуйн хөлөг баатар дээрх ЖОКЕР-г гүйцэх нь үгүй л болуудаа....



3. Lex Luthor.... DC Comics
АНУлсын хуучин ерөнхийлөгч, бизнесмэн, гэмт хэрэгийн суутан маягийн залуу. Суперманы хамгийн гол дайсан гэж үзэгддэг. Ер нь бол зүгээр л нэг жирийн хүн. Яг Батман шиг л. Гэхдээ Гений нөхөр. Өөрийнхөө бүтээлээр өөртөө хүч өгч байдаг. Түүний өмсгөл нь нэг үгээр хэлхэд ТӨМӨР ХҮНИЙ өмсгөлтэй нилээн төстэй. Хүчтэй плазман буутай учир Суперманыг хийстэл нь буудна шүүдээ. Бас нисдэг өмсгөл шүү тэр нь.




4. Magneto... Marvel Comics
Магнето бол метал зүйлийг удирдах чадвартай мутант. Профессор Экс-н бүр яг эсрэг дүр. Бодол санаа эсрэг тэсрэг. Тэрээр мутантууд хүн төрөлхтнийг захирах ёстой гэж үздэг бөгөөд мутантуудын болслогын удирдагч нь. Түүнийг Марвел-н хамгийн хүчирхэг муу талийн дүр гэдэг юм билээ. Миний бодлоор ч гэсэн 1т ордог.






5. Dr. Doom... Marvel Comics
Доктор Доом. Та нар бараг сайн мэдэх байхаа. Гайхамшигт 4-н хамгийн аюулт дайсан. Түүний нууцлаг тоног төхөөрөмжийн мэдлэг нь түүнийг зүгээр л аймшигтай хүчээр хангасан. Маш ухаантай, шинжлэх ухааны мэдлэг бол зүгээр л агуу. Гэвч үүнийгээ бусад муу дүрүүдийн адилаар му талаар нь ашиглачихсан. Бас нэгэн төрлийн мутант гэхэд хэлсдэхгүй. Гэхдээ олдмол шинжтэй. Металийг мөн удирдадаг ба цахилгаан өөрөөрөө дамжуулах мөн хуримтлуулах чадвартай гэж байгаа.




6. Venom... Marvel Comics
Веном буюу хор. Солирт нуугдан байсан ямар нэгэн нууцлаг бодис эсвэл организм. Дэлхийд тэр солир нь унаснаар эрх чөтөөтэй болдог. Хэн нэгэн хүнийг бүрхэж түүнийг хар тамих мэт өөртөө шингээдэг. Хүн аалз-н заналт дайсан. Хүчтэй хурдан харгис жолоодлогогүй. А яа яа..Бас л аюултай нөхөр шүү. Киног нь лавтай үзсэн байх.






7. Darkseid... DC Comics
Жаахан хэт хүчтэй нөхдүүдийн нэг. Яг л Галактус нтр шиг. Бүхий л амьд бүхнийг захирахыг хүсдэг. Хүч бас хурд бол дэндүү дэндүү. Нэг ОМЕГА ЦАЦРАГ гээд зүгээр түйвээсэн тусгай чадалтай. Тэрийгээ хийсэн бол тэгээд л КОНЕЦ ФИЛЬМА шдээ.








8. Ra's al Ghul... DC Comics
Батманы гол дайснуудын нэг нь ялтачгүй мөн. Уг нь түүний бодол нь болхоор дэлхийг диваажин шиг болгох юм. Гэхдээ түүний тулд дэлхийг эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Тиймээс л маш олон хүн үхнэ. Ингээд л тэнэгтээд явчиж байгаамдаа. хэхэ. Нэг тийм нууц техниктэй ба түүгээрээ үхлээс хамгаалагдаад байдаг. Маш олон жил зууны турш амьдарч байгаа. Тэгээд тулааны урлагийг төгс эзэмшсэн бас сэлэмээр бол зүгээр эргэлдэнэ. Сэлэм гялс толгой бөндгөс гэдийн.




9. Green Goblin... Marvel Comics
Ногоон гоблинийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй байхоо. Бас л нөгөө ухаантан муу санаатан болсон түүх. Гэхдээ жаахан азгйүтэл болсиймаа. Тэрнээс биш тийм ч бас муу санаатай байгаагүйн. За тэгээд хамгийн сүүлийн үеийн зэвсэгээр тоноглогдсон хүчтэй ухаалаг дайсан. Хүн Аалзын хамгийн эхний хамгийн гол дайснуудын нэг нь.







10. Apocalypse... Marvel Comics
Энэ дүрийг бас нэг их сайн уншиж байгаагүй. Гэхдээ зүгээр харж байснаар хамгийн хүчтэй нэг нь. Мутант ба өөрийгөө эсийн төвшин хүртэл өөрчөлж чаддаг. Үхэшгүй гээд бичцэн байсан.








За тэгээд та нар өөрсдөө нэмэх дайснууд байвал нэмээд ком үлдээгээрэй
.Цаашдаа ярилцах болно.

2 comments:

  1. Orochimaru (Naruto), Col. William Stryker (X-Men)...

    ReplyDelete
  2. aimar aimar. jahanda batman joker-n tulaanig uzej uslu shdee. hamgin aimar n joker mun mun

    ReplyDelete

Related Posts with Thumbnails