Та нараас би асууя…энэ дэлхий дээрх хамгийн гоё чихэр юу вэ…хархад л хазаад авмаар тийм өнгөлөг сайхан…бдход л аманд амттагддаг тийм мартагдашгүй…түүнийг бусад зүйлстэй жишиж блдоггүй…түүнийг өөр амттантай харьцуулж блмгүй…түүнийг хэвэлсэн хэв нь дахин давтагдашгүй уусан хаальмаар…түүний үзэмж үгээр хэлшгүй ер бусын гайхалтай…байгаагаараа тэр чихэр л дэндүү гоё…тийм чихэрийг та нар мэдхүү??
Түүний амт сайхан бүхний цогц. зөгийн балнаас илүү чихэрлэг, бие ирвэгнэж сэтгэл сэргээх исгэлэн мэт яг л лемон шиг, хайлсан шоколад шиг бас бялуурмаар, хайрын дарс шиг мөн амтлаг. Мянган сарнайн үнэр түүнээс анхилдаг, магадгүй өөрөөр илэрхийлэх үг хомсдлоо. Харах тусам улат татах тэр нэг чихэр, бдох бүрт хайрлан хамгаалах тэр нэг чихэрийг та нар мэдхүү?
Хан хурмастын уудамд ганцхан байдаг тэр чихэр. Сансар огторгуйн хязгааргүйд нэгээр тоологддог тэр чихэр. Тэнгис далайн гүнээс хайгаад хэзээ ч олохгүй. Тив дэлхийн газруудаас сураглаад түүнийг мэдэхгүй. Ганцхан хажууд нь байхад өөр юуг хүсэмгүй, мөнхийн ариун рашаанийг үл тоон зөвхөн түүнийг л сонгомоор тийм гайхалтай чихэрийг та нар мэдхүү.
Хэзээ хэний ч хүсээд олохгүй ариун нандин тэр ганцхан чихэр надад байдаг. Зөвхөн түүний амтаар түнэр харанхуйд гэгээг мэдэрдэг. Дахин хэзээч давтагдашгүй гайхалтай тэр чихэрийг мэдхүү?
chi amid uu sonin saihnaa bicheechee blogtoi ym bol kk
ReplyDelete