May 10, 2010

Челси "Жинхэнэ Аваргууд"


Өчигдөр дэлхийн хамгийн гайхалтай, хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн сонирхолтой Английн Премиер Лиг өндөрлөлөө. Цус хөөргөж сэтгэл догдлуулсан 37 тойргийн дараа аваргийн цомыг Челси эсвэл Ману өргөх нь нэгэнт ойлгомжтой байсан юм. Гэхдээ Челси илүү их боломжтой байсан ба Карло Анчелоти "бид ялах ЁСТОЙ" гэж ярилцлага өгсөн байснаас хархад тэд бүхий хүчээрээ тоглох нь тодорхой байв. Ийнхүү энэ улиралын хамгийн сүүлчийн тойрог эхэлсэн билээ.

Талбай дээрээ Уиган Атлетиког хүлээн авч тоглож байгаа Челсичүүд давамгай байдал өөрсдөд нь байгааг мэдэж байсан бөгөөд тоглолтын эхнээс довтолгоондоо анхаарлаа хандуулж ширүүн дайрч байлаа. Үүний хажуугаар Челсигийн тоглолттой нэгэн зэрэг Ману талбай дээрээ Стоке Сититэй боломжоо алдахгүйн төлөө тоглож байв.

Тоглолтын 7 дахь минутанд Баллакын толгойгоороо хөөргөж өгсөн бөмбөг 16 дотор Францын шигшээ багийн довтлогч Николас Анелка гуядаж анхны гоолыг айлийн хаалганд хийж гоолын бороо шивэрч эхэлсэн юм. Тооны харьцаа 1-0. Тоглолт үргэлжилсээр 37 дахь минутанд Уиганы Гари 16 дотор Франки дээр алдаа гаргаж, бүүр улаан картаах шагнуулсанаар Супер Франки 21 дахь гоолоо хийлээ. Ийнхүү тоглолтын эхний хагас өндөрлөлсөн юм.
Дараагийн хагаст гоолын бороо жинхэнэ аадар мэт орсон. 54 мин-д Калу голдож, түүнээс удалгүй 3мин дараа Анелка дүбл хийж, үргэлжлээд 63, 68, 80 дахь минутанд зааны ясан эргийн довтлогч Дидие Дрогба хиттрик хийн мэргэн буучын жагсаалтыг 29 гоолтойгоор тэргүүллээ. Ингээд ч дууссангүй 90 минутанд Ашли Коли зүүн хөлийн хүчтэй цохилтоор аянга цахилуулан тоглолтонд цэг тавилаа. Тоглолтын харьцаа 8-0.Энэ үед Ману хэдийгээр 4-0 ээр Стокийг буулган авсан тэдний найдвар нэгэнт үгүй болсон.

Английн Премиер Лигийн цомыг Лондонгийн Цэнхэрүүд нэр хүндтэйгээр 4дөх удаагаа гардан авч өргөлөө. Баяр хүргэе!!! Челсичүүд урагшаа!!!!


No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails