May 9, 2010

Validation (Баталгаажуулалт) Short Movie


За энэ бол үнэхээр үзэх ёстой богино хэмжээний кино. Үзсэн нь надтай санал нийлнэ гэдэгт би итгэлтэй байна. Инээдтэй, гунигтай, ихийг бодуулсан, хайр дурлал, улс төр, бизнес гээд л ёстой бараг бүх сэдвийг хамарсандаа. 16 минут үргэлжилдэг гэхэд амьдралыг тэр чигээр нь харуулна. Үг гэдэг хичнээн хүчтэй болохыг, инээмсэглэл хичнээн агуу болохыг энэ богино хэмжээний гайхалтай киноноос та мэдрэнэ. Ёстой 10 аас 10 оноо өгөх нь зүйтэй болуу.

Мэдээж тэгээд ялалт байгуулсан наадмууд бол зөндөө зөндөө. Жишээ нь
Winner - Best Narrative Short, Cleveland Int'l Film Festival, Winner - Jury Award, Gen Art Chicago Film Festival, Winner - Audience Award, Hawaii Int'l Film Festival, Winner - Best Short Comedy гээд цаашаа бүүр зөндөө байна өө.

Ёр нь тэгээд инээмсэглэл гэдэг үнэхээр гайхалтай зүйл шүүдээ. Би хүн инээлгэх инээж байхыг нь харах дуртай. Та ч гэсэн тийм байх гэж бодож байна. Хайртай хүмүүсийн маань инээмсэглэл надад аз жаргал бэлэглэдэг.

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails