May 16, 2010

Холбооны Цом Биднийх "ЧЕЛСИ"



Премиер лигийн аварга болоод удаагүй байсан Челсичүүдэд дахин нэг цом авах тоглолт дутуу байсан юм. Энэ бол Холбооны Цом байлаа. Тэд аваргын төлөө Портсмоттой шалгарч үлдээд байсан юм. Премиер лигийн аварга авсан бүрэлдэхүүнээрээ гарсан тэд холбооны цомыг 2жил дараалан авна гэдэгтээ итгэлтэй байсан гэхэд хэлсдэхгүй. Тиймдээ ч тоглолтын эхнээс ширүүн довтолж байлаа. Зааны ясан эргийн довтлогч Саламон Калу, Дидиер Дрогба, английн шигшээ багийн ахлагч Жон Терри нарийн ээлж дараалсан довтолгоо амжилтгүй болж шон, хөндлөвч шон онож байлаа.Портсмотын хаалгийг шон хангалттай аварч байснаас болж Премиер лигийн шилдэг довтлогч Дрогба маань уурандаа Портсмотын хаалгийг цохиж авч байлаа. Гэтэл Портсмот 11-н цохилтоор шагнуулж тоглолтын хэв маяг өөрчлөгдөх боломж гарч ирсэн боловч шилдэг хаалгач Петр Чех цохилтыг хааж тоглолтын баатар болсон юм. Удалгүй хаалттай цохилтноос Дрогба гайхалтай нарийн цохиол хийж 1-0. Тоглолтын төгсгөлд Лампард пеналт цохисон боловч хаалганы хажуугаар хальт цохилоо. Тэгсэн хэдий ч Чехийн гайхалтай хаалт, Дрогбагийн гайхимшигтай цохилтын ачаар Лондонгийн угсаатнууд Холбооны Цомыг 2жил дараалан авч, энэ жилдээ английн хамгийн нэр хүндтэй 2 цомыг авч АНГЛИЙН ШИЛДЭГ БАГ гэдгээ харууллаа.


No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails