July 17, 2011

…Польш улсад сурах зөвлөгөө…(Хэсэг 1)

poland_mapСайн байцгаана уу? Шинэ хичээлийн шинэ жилд Польш улсад суралцахаар блсонд нэн түрүүн та бүхэнд баяр хүргэе!

Энэ улсад суралцахаар ирсэн эхний жилд нилээдгүй бэрхшээлтэй тулгарч байсан ба мэдээлэл маш дутмаг байсны учир олон зүйлийг яаран сандран хагас дутуу, буруу зөв хийж байсан билээ. Иймийн учир миний араас энэхүү улсад суралцахаар ирж буй та бүхэнд чадах ядахаар тусалж өөрт тохиолдсон зүйлсийг дүгнэн хүргэхээр зорьж буй минь энэ билээ. Энэхүү зөвлөлгөөнүүдээ хэсэгчлэн хүргэх бөгөөд хэсэг бүр тодорхой нэг сэдэв-н талаар байх блно. Харин энэ удаагийн сэдэвээ “Польш дахь амьдрал” хэмээн оршил бичихээр шийдлээ.

Польш улс нь Европын төвд орших Христын шашинт улс бөгөөд газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 69т ордог хэдий ч 39 гаруй сая хүн оршин суудаг хүн ам ихтэй орон билээ. Иймэхрүү мэдээлэлийг Эндээс (Wikipedia) өөрсдөө илүү ихийг уншиж блох юм.

Ерөнхийдөө Европ учир эндээс жинхэнэ эртний хөлөгт баатарын үеийн уур амисгалыг мэдэрч блно.(хэхэ яг та нарын суралцах хотуудад бл нэг их тийм уур амьсгал байхгүй…гэхдээ хуучны цайз энээ тэр энэ улсад их бий) Хуучны байшин барилга сүм хийд нилээдгүй байдаг хэдий ч Дэлхийн 2-р дайны үед ихэнх зүйлс нь БҮРЭН сүйдсэн тул ихэнх барилга нь шинэ ба зарим нь дахин баригдсан, завсарласан гэх мэт байдаг. Эртний түүхийг харвал дарлагдан, бусдын сүүдэрт амьдарч байсан гэх агуулга бүхий зүйлс цөөнгүй гарч ирдэг. Тэр ч бүү хэл 1795 он гэхэд Дэлхийн газрын зурган дээр Польш гэдэг улс байхгүй, ор мөргүй алга блсон байв. Хэдий тиймч одоо тэд Европын холбоог тэргүүлж (энэ жилээс эхлэн) байна. 

Сонирхуулахад Чингис хааны их байлдан дагуулалын үед манай зоригт дайчид Польш улсыг дайлан хэдхэн хоног-н дтр өвдөг сөхрүүлж байжээ. Нэгэн Монгол баатар 300 метрийн холоос сүмийн орой дээрээс дайсан ирж буйг дамжуулж байгаа бүрээчинг хоолойд нь харван унагаж байжээ. Энэ тухай та бүгд түүхийн хичээл дээр дэлгэрэнгүй үзэх блно. Мөн эндээс дэлгэрэнгүйг үзээрэй. Хүмүүсийн хувьд сайхан ааштай ч бий муухай ааштай ч бий. Шууд л ёстой илгэмсэг дулаахан нтр гэж хэлэхгүй. Мэдээж гэхдээ юу юуны духанд хүрэхгүй урдаас чинь хашгирч загнаад байна гэж байхгүй. Ер нь тиймэрхүү муухай ааштай нөхдийг бичиг баримтаа хөөцөлдөж Urząd гэх газраар явхад л таарнадаа. Дэлгүүр гээд л бусад олон нийтийн газраар бл сайхан аашлаад л байна. Бас зарим нөхдүүд НиХао нтр гэж хятадаар мэндэлнэ. Зарим нь тоглоом шоглоом хийж албаар худлаа хятадаар шулагнаж урдуур хойгуур чинь гүйж ч магадгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд Коничива гэдэг юм. Эхэндээ уур хүрдэг ч дасдаг юм бна лээ. За ер нь тэгээд гайгүй бловсон хүмүүс бий. Лав л орой үдэш явхад архичин согтуу гуйвсан элдэв янзын хүн үзэгдэхгүй. (Худлаа ч ярьсан байж магадгүй хэхэ) Юутай ч соёл нь таалагдана гэж бдж байна. Зам гарахдаа зөвхөн ногоон гэрлээр гарахгүй бл торгуулна гэж байгаа. Бас ч үгүй нилээн их хэмжээний мөнгөөр буюу ойролцоогоор 100-300 злот* буюу 45000-130000 мянган төгрөг байдаг. Гэхдээ хэл мэддэггүй жуулчин царайлаад инээгээд зогсоод байвал тэгж байгаад явуулчихдаг юм.

*---(Польш улсын мөнгөн тэмдэгт  ---  Злот гэж нэрлэх ба бутархай зоосон мөнгийг нь Грош гэдэг. 100н Грош 1 злоттой тэнцдэг. Доллартай харьцах ханш нь ойролцоогоор  2,65аас 2,90-н хооронд байдаг ба энэ нь 1доллар 2,65 злоттой тэнцдэг гэсэн үг. Ханш гэхдээ нилээн хэлбэлздэг гэдгийг санах хэрэгтэй. Эндээс дэлгэрэнгүйг)

За тэгээд хүнсний бараа  нтр нь дажгүй нэг их үнэтэй биш эсүл монголтой нэн дөхөх учир сайхан идэж уугаад байж блно. Харин түргэн хоол гэж нэг гай бий. Тэрэнд нилээн мөнгө үрдэг юм.  McDonald’s , KFC, Burger King, PizzaHut гэх мэт гайнууд бий. Гэхдээ авхаас өөр аргагүй байдиймдаа. Хүнс нь гайгүй бломжтой байдаг бл хувцас хунар нь тийм ч хямд биш. Гүйэ яахав авч блхоор лдоо гэхдээ хямдрал блохыг нь хүлээсэн нь дээр байдаг юм. Дараа нь энэ тухай дэлгэрэнгүй бичих блно.

Залуучууд чөлөөт цагаа өнгрөөх газар нилээдгүй бий. Цэцэрлэгт хүрээлэнгүүд, кино театрууд, элдэв Pub, диско клуб, усан парк гээд нилээдгүй бий.

За ер нь Оршил блгон өгүүлхэд нэг иймэрхүү байна. Польш улс та бүхэнд таалагдана гэж итгэж байна.

Дараагийн нийтлэлээр: Та бүгдийн амьдар хот, Польш хэлний талаар бх блно.

1 comment:

  1. ер нь бол дажгүй шүү, тайван амгалан....

    ReplyDelete

Related Posts with Thumbnails