Олон жил ярьж хүлээсэн 3 сая дахь иргэн маань мэндэлж, Монголчууд бид 3н сая-д хүрлээ. Бид бүгд л хүн амын тоо өсөж байгаад баяртай байгаа. Тэгвэл яагаад баяртай байх ёстой гэдгийг эдийн засгийн хүрээнээс товчхон тайлбарлах гэж оролдсоныг минь хүлээн авна уу?
Монгол улсын сэдвийг хөндөхөөс өмнө, эдийн засгийн онолын томоохон төлөөлөгчид хүн ам болон өсөлтөн дээр ямархуу байр суурьтай байсан бэ гэдгийг сөхөн хараад Монголын хувьд ямар байгаа талаар үргэлжлүүлэн ярилцая.
Комунизмын эцэг гэгддэг Карл Маркс, хүн амын өсөлтийн талаар үзэхдээ, Нийгэм нь сайн зохион байгуулалттай байсан цагт хүн амын өсөлт илүү их баялагыг авчирна гэж үзсэн ч, харамсалтай нь капиталист нийгмийн нөлөөн доор хүн амын өсөлт илүү их өлсөглөн, ядуурал, ажилгүйдэлийг бий болгох аюултай хэмээн тодорхойлсон байдаг. Энгийнээр тайлбарлавал, Капиталист нэгэн ашиг олохыг эрхэмлэн ажилчидын оронд илүү боловсронгүй техник технологи нэвтрүүлэх сонирхолтой бөгөөд үүнээс шалтгаалж ажилгүйдэл нэмэгдэнэ. Хэрэв энэ үед хүн амын өсөлт их байваас ажилгүйдэл болон ядуурал улам гаарах талтай. Харин бас нэгэн алдарт төлөөлөгч, Малтусын онолоор хүн ам байгалийн жамаараа угаас өсөх шинжтэй бөгөөд энэ өсөлт нь тухайн хэмжээний хүн амд оногдох нөөцийн хэмжээнээс давах хүртэл үргэлжилдэг байна. Товчоор өгүүлэхэд энэхүү 2 онол дээр бүхий л эдийн засагчид 2 хуваагдаж ирсэн байдаг.
Манай улсын хувьд Капиталист гэж хэлж болно. Олон хүмүүс Капитализм нь манайд огт тохирохгүй байна, капитализмаас болж ийм ийм асуудал үүслээ гэж маргах авч яг үнэндээ капитализм бидэнд олон зүйл авчирсан. Одоо ч бид Капитализмын замаар явж байна. За тэгэхээр, Маркс-н онолоор Капиталист системийн манай улсын хүн ам өсөх нь илүү их ажилгүйдэл үүсгэж магадгүй гэж бодож байвал эндүүрэл болно. Бодит байгаа байдал бол бид “дөнгөж” 3 сая л хүрч байна. 2050 он гэхэд 4 сая хүрнэ гэсэн прогноз байдаг. Одоогийн байгаа байдалд хүн амын өсөлт бидэнд илүү их баялаг бүтээх боломж-г авчирч өгнө. Капитализм-н талаас харсан ч гэсэн, Капиталист нэгэн ашиг олох тусам тухайн ашгаа дахин КАПИТАЛ болгон хуримтлуулж капиталынхаа тоог нэмнэ. Илүү их капитал гэдэг маань илүү их үйлдвэр, илүү их барилга, илүү их ажлын байр гэсэн үг. Тиймээс одоогийн түвшинд дээрх онол дээр гардаг шиг ажилгүйдэл үүсэхгүй бөгөөд харин ч илүү ажлын боломж гарч түүгээрээ дамжуулаад хүмүүсийн хэрэгцээнд зарцуулах зарлага нэмэгдэж ингэснээр ДНБ өсөх талтай. Түүнчлэн, Малтус-н онол шиг, бид нөөцөөсөө давчихсан хүн амтай болчихоогүй байна. Бидэнд илүү их ажилчин анги, илүү их боловсон хүчин хэрэгтэй.
Хүн амын өсөлтийн давуу талууд:1. Нөөц баялаг олон хүнд хуваагдах тул, дахин сэргээх боломжтой байгалийн эрчим хүчүүд ихээр түлхүү хэрэглэгдэх төлөвтэй бөгөөд үүгээрээ байгалийн бохирдолоос сэрэмжлэх давуу талтай
2. Ажилчидын тоо ихсэж, техник технологи болон бусад бүтээгдэхүүний гарцын тоо нэмэгдэнэ
3. Илүү олон хүн=Илүү их хэрэглээ, тиймээс илүү их зарлага буюу илүү их орлого. Ингэснээр ДНБ өснө
4. Илүү олон хүн=Илүү их орон сууц, тиймээс дэд бүтэц илүүтэйгээр хөгжинө
No comments:
Post a Comment