Ойрын хугацаанд, шалгалт шүүлэг гээд зав зай муутай ганц сериал ч тухтай үзэлгүй уджээ. Гэвч, энэ их хичээл номийн хажуугаар яаж ийж байгаад “ЯАЖ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭС МУЛТРАХ ВЭ" гэх сериал үзээд амжчихлаа. Дөнгөж эхний улиралын 9 анги л гарсан байгаа учир хөөж барьж авхад нэг их хэцүү биш болов уу.
DAMN! IT’S SO DAMN GOOD!!!
Нэг бодлоор хуульч эсвэл өмгөөлөгч болоогүйдээ баярлах, гэвч бас дотроос минь маажсан, өөрийгөө өмгөөлөгчөөр төсөөлөх тэр мөч. Ерөнхийдөө сериал маань хуулийн сургуулийн хэсэг бүлэг оюутан болон гайхалтай чадвартай хуулийн проффесор, эрүүгийн хэргийн өмгөөлөгч Анализе Китенг (Annalise Keating)дээр төвлөрөн өрнөх болно. Анализе, өөрийн оюутнууддаа Эрүүгийн хууль буюу өөрийнх нь хэлдэгээр “ЯАЖ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭС МУЛТРАХ ВЭ" гэх хичээл ордог бөгөөд жил бүр хамгийн шилдэг цөөн тооны оюутныг сонгож өөрийн фирмдээ ажилуулдаг ба энэ жил ч энэхүү уламжлалаа баримтлан хэсэг оюутнуудыг сонгосон нь энэхүү сериалын эхлэл байлаа.
СПОЙЛЕР АЛЕРТ
СПОЙЛЕР АЛЕРТ
СПОЙЛЕР АЛЕРТ
Проффесор Анализе, долоо хоног болгон ямар нэгэн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллах бөгөөд тухайн хэрэг бүрд сонгогдсон оюутнуудыг оролцуулах ба хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар шинэ санааг үргэлж шаардана. Бусдын хийснийг өмгөөлж бүхнээ зориулах авч удахгүй өөрөө хэрэгт орооцолдоно гэж төсөөлөөгүй биз. Анализе-н доор ажиллах оюутнууд ч өөрсдийн хэрээс хэтэрсэн том хэрэгт холбогдож, өөрсдөө алуурчид болж хувирна. Одоо л тэд яг юу сурсан бэ гэдгээ харуулах цаг болно.
Энэхүү сериалд өмгөөлөгч хүн гэж байж болох бүх боломжыг хянаж, хэрэглэж болох бүх аргийг хэрэглэж байж л ялалтанд хүрдэг гэдгийг харуулсан байна. Түүнчлэн, гэм хийсэн ч бай мултрах арга байдаг бөгөөд шүүх гэдэг ямар олон цоорхойтой, энэ олон цоорхойгоор хичнээн гэмтэн мултарч шүүх болон хуулийн нэрийг гундааж байгааг харж болно. Эсрэгээрээ, гэмгүй байсан ч торны цаана орчихож болно.
ЖИЧ: Хичээлдээ сайн байх нь бас ямар их хэрэгтэй вэ гэдгийг ч энэхүү сериалаас мэдэрч болно.
No comments:
Post a Comment