Хүндэтгэсэн,
Г.Дөлгөөн
A link to a larger picture: Here
Яг хэрэг болоод байхад алга болоод байдаг нэг зүйл бол МӨНГӨ. Бидний амьдралд мөнгөний нэн даруй чухал шаардлага гарах үе маш их тохиолддог. Харин энэхүү санхүүгийн асуудал бидэнд тулгархад ЗЭЭЛ гэсэн ойлголт дагаад гараад ирэх нь олонтой. Энэ үед бид найз нөхөд, эцэг эх, банк болон бусад санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэх сонголттой тулгардаг. Эдгээр бүх сонголт чамайг зээлийн бодит дарамтанд оруулж санхүүгийн тогтвортой байдалд чинь аюул учруулах нь элбэг. Түүнчлэн найз нөхөд, эцэг эх чинь яг чиний хүссэн хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй байхад харин банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл хүсэмжлэхэд гутлын улны зардал буюу нааш цааш явах зардлаас авахуулаад бүрдүүлэх бичиг баримт гээд л бөөн төвөг болж болох юм.
Харин эдгээр асуудлыг хялбархан шийдсэн нэгэн санхүүгийн хэрэгсэл бол КРЕДИТ карт. Тэгэхээр кредит карт гэж юу вэ?
Энгийнээр илэрхийлбэл карт эзэмшигч нь хүссэн үедээ картаасаа мөнгө зээлж, худалдан авалтаа хийсний дараа нь тодорхой хугацааны дотор хэрэглэсэн зээлээ төлөх нөхцөлтэй зээлийн карт юм.
За тэгвэл Кредит карт ашигтай юу?
Давуу тал:
Сул тал:
Эндээс хамгийн их аюултай нь хэт их зарцуулалт болж таардаг. Өөрийн орлого буюу нөхөн төлбөр хийх чадвараас давсан хэмжээний зарцуулалт гаргах нь таныг зээлийн нүсэр дарамтанд оруулах болно.
Кредит карт ашигтай эсэх нь хувь хүний санхүүгийн дэг журамаас хамгийн их хамаарна. Кредит карт санхүүгийн илүү чөлөөтэй байдлыг санал болгодог нь үнэн ч санхүүгийн хариуцлагагүй хэн нэгэнд тохирохгүй эд гэдэг нь маргаангүй. Харин хэрэглээгээ сайтар хянадаг бол кредит карт таньд тусаа хүргэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Г.Дөлгөөн