March 16, 2010

Логорама (MUST SEE FILM)


Логорама. Энэ жилийн тодруулбал 2010 оны Оскарын шилдэг богино хэмжээний анимешнээр шалгарсан бүтээл. Эхлээд нэрийг нь сонирхоё л доо. ЛОГОрама энд бүгд "Лого" гэдэг үгийг харж мөн уншиж байгаа байх. Анхандаа би үүнийг нээх сүртэй хүлээн аваагүй юм. Гэтэл яг анимешн эхлээд ганц минут өнгрөхөд миний толгойд яагаад заавал Логорама гэж нэрэлсэн нь ойлгодсон билээ.


Маш их утга учиртай шүү.Хэхэ
Энэ бол нэгэн агуу том ертөнц. Бүхий л зүйлс нь бидний амьдралд нэгэнт хэвийн зүйл болсон, энгийн ба тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн брэндийн ЛОГОны ертөнц. Та эндээс Pringles, McDonalds, KFC, EA games, SonyEricson гээд л ер нь бүхий л брэндийн логог олж харж болно.


Маш хөгжилтэйгөөр тэдний амидралыг харуулсан байна. Үнэхээр оскар авах нь зүй ёсны хэрэг байжээ. За ер нь та өөрөө үзвэл илүү их амттай байх гэж бодож байна. Заавал үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна.


ТАТАХ(letitbit)



ТАТАХ(vip-file)


March 9, 2010

82 Дахь Акaдемийн шагнал REVIEW


Өчигдөрхөн дэлхийн кино урлагын хамгийн том шагнал гардуулах ёслол буюу 82 дахь Академийн шагнал гардуулах ёслол болж алтан цом эзэддээ очлоо. Мэдээж OSCAR яаж болдог тийм хэмжээнд л явагдлаа. Улаан хивс, одод, энд тэнд анивчих флаш гэрлүүд (зураг авхад асдаг).

За тэхээр эхлээд оскарын шагнал болон ялагчийг яаж сонгодогийг танилцуулая. Академийн шангал гардуулах ёслолд нийт 25 алтан цомыг гардуулдаг бөгөөд мөн тусгай 6н шагнал зохих ёсны эзэддээ очдог байна. Академийн нийт гишүүдийн өгсөн саналаар тухайн номинацын ялагчийг зарладаг ба харин редакторууд зөвхөн "шилдэг кино редактор" номинацад санал өгөх эрхтэй байдаг байна. Ерөнхийдөө бол ийм дүрэм журмаар оскарын наадам болдог билээ. Харин одоо 82 дахь удаагийн Оскарын шагналын эздийг сонирхое.


Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин(Actor in a Leading Role)
Энэхүү номинацад бидний сайн мэдэх таван жүжигчин нэр дэвшсэн.


* Жефф Бриджис(Jeff Bridges) “Crazy Heart” кинонд бүтээсэн Bad Blake ийн дүрээр




* Жеорж Клууни(George Clooney)“Up in the Air” кинонд бүтээсэн Ryan Bingham ийн дүрээр




* Колин Фирт(Colin Firth) “A Single Man” кинонд бүтээсэн George ийн дүрээр




* Морган Фрееман(Morgan Freeman) “Invictus” кинонд бүтээсэн Nelson Mandela гийн дүрээр



* Жереми Реннэр(Jeremy Renner) “The Hurt Locker” кинонд бүтээсэн William James ийн дүрээр
тус тус нэр дэвшсэн байна.



Харин шагналын эзний нэрийг бичсэн дугтуйг задлахад Жефф Бриджисийн нэр гарч ирлээ. Ийнхүү тэрээр Crazy Heart кинонд бүтээсэн country дуучны дүрээрээ алтан Оскар авч шагналын тавчандаа нэг алтан цомыг тавилаа. Та бид бүгд түүнийг Iron man киноны эхний анги дээр бүтээсэн эсрэг талын дүрээр илүү сайн таних болуу гэж бодож байна. Мэдээж өөр олон гайхалтай кинонд дүр бүтээсэн ба тэдгээрийг цухас дурьдвал The big lebowski, The man who stare at goats гэх мэт. Миний бодлоор бол энэхүү шагнал ёстой эзэндээ таарсан шагнал юм. Yahoo site дээрх яахоочидын саналаар тэрээр 38%тай тэргүүлжээ.





Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин(Best Actor in a Supporting Role)
Ямарч киног туслах дүрийн жүжигчингүйгээр яаж төсөөлөх вэ? Гол дүрийн баатар маань хэнтэйгээ өрсөлдөж, түүнд хэн тусалж, хэн түүнийг чимэж өгөх вэ? Мэдээж туслах дүрийн жүжигчин. Заримдаа бүр туслах дүрд тоголсон жүжигчин бидэнд илүү ихээр таалагддаг, биднийг илүү ихээр инээлгэдэг, биднийг илүү ихээр бахдуулдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа билээ. Энэхүү номинацид:



* Матт Дамон(Matt Damon) “Invictus” кинонд бүтээсэн François Pienaar ийн дүрээр




* Вооду Харилсон(Woody Harrelson) “The Messenger” кинонд бүтээсэн Ахмад Tony Stone ийн дүрээр




* Кристофер Пламмэр(Christopher Plummer) “The Last Station” кинонд бүтээсэн Leo Tolstoy ийн дүрээр




* Стэнли Тусси(Stanley Tucci) “The Lovely Bones” кинонд бүтээсэн George Harvey гийн дүрээр




* Кристоф Валтц(Christoph Waltz) “Inglourious Basterds” кинонд бүтээсэн Hans Landa гийн дүрээр тус тус шангалд нэр дэвшчээ.



Сэтгэл догдлуулсан мөчийн дараагаар шагналын тавцан дээр Кристоф Валтц зогсож байлаа. Миний хувьд бол энэхүү номинацад дэвшсэн зарим киног үзээгүй болхоор эдгээр дүрүүдийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ “Invictus”,“Inglourious Basterds” гэх 2киног үзсэн ба Матт болон Кристоф 2ийн бүтээсэн дүрийг үзсэн. Өөрийн бодлоо хэлхэд Кристоф Валтц шагналыг авсанд би огт гайхахгүй байна. Энэ бол хамгийн оновчой сонголт болсон гэж үзэж байна. Матт-н бүтээсэн дүр нь Өмнөд Африкийн Рагбигийн багийн ахлагч-н дүр бөгөөд үлгэр дууриалал бусдадаа болж буй эрч хүчтэй дүр байдаг. Түүнийг дэмжиж байгаа хүн нь Нелсон Мандела. Мандела түүнийг өөртэй их адилхангэж үзэж байдаг. Харин “Inglourious Basterds”д бүтээсэн Кристоф Валтц-н дүр нь Еврейчүүдийн нууц байрыг хайж олон агнадаг германы шилдэг оффицерын дүр. Франц даяар нуугдсан еврейчүүдийг хайж олдог тэрээр маш ухаалаг, царайлаг, балмад, харгис хэрцгий дүр байлаа. Харгис хэрцгий гэхдээ ухаалаг, дөлгөөн харагдах дүрийг бүтээх үнэхээр жүжигчиний ур чадварыг гаргана гэж бодож байна. Тиймээс би ч гэсэн түүнд шагналыг олгох байлаа. Түүнчлэн яахоочдын саналаар 49%ийн санал авсан байлаг.


Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин(Best Actress in a Leading Role)
Энэ шагналын эзэн үнэхээр нь амьдралд эсрэг тэсрэг хосолдгийг баталсан юм.




* Сандра Буллок(Sandra Bullock)“The Blind Side” кинонд бүтээсэн Leigh Anne Tuohy гийн дүрээр






* Хэлен Миррен(Helen Mirren)“The Last Station” кинонд бүтээсэн Sofya Tolstaya гийн дүрээр






* Кари Муллиган(Carey Mulligan)“An Education” кинонд бүтээсэн Jenny гийн дүрээр






* Кабурэе Сидибэ(Gabourey Sidibe)“Precious: Based on the Novel ‘Push’ by Sapphire” кинонд бүтээсэн Precious ийн дүрээр






* Мерил Стриип(Meryl Streep)“Julie & Julia” кинонд бүтээсэн Julia Child ийн дүрээр
шилдэг эмэгтэй жүжигчиний төлөө өрсөлдөцгөөсөн билээ.


Дээр дурьдсанчлан шагналын эзэн маань сонирхолтой түүхийг бичсэн билээ. Тэрээр хамгийн шилдэг эмэгтэй жүжигчинээр шалгарч Алтан Оскарыг атгасан ба мөн хамгийн муу жүжигчингийн Алтан Бөөрөлзгөнө шагналыг бас авчихсан байна. Тэр хүн бол Сандра Буллок. Тэрээр "The Blind Side" аар шилдгийг "It's all about Steve" ээр мууг нь гардчихлаа. "The Blind Side"д бүтээсэн түүний дүр нь нэгэн том биетэй, өөрийн насныхнаасаа гадуурхагдсан, өнчин нэгэн хар хүүг өргөн авч мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болгож гэрэлт ирээдүйг бэлэглэж байгаа сайн ээжийн дүрийг бүтээн гаргасан бол "It's all about Steve"д Steve гэх нэвтрүүлэгч залуугын хойноос үхэн хатан гүйж түүнд бид бол заяаны хосууд гэж итгүүлэхийг оролдож буй нэгэн бүтэлгүй тэнэгдүү эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Та яагаад ингээд одоо эсрэг тэсрэгийг авчихсаныг ойлгосон байх гэж бодож байна. Энэрэлт ээж VS Тэнэг хүүхэн. Мэдээж байх гэж бодож байна. Хэхэ гэхдээ наргисан юм шүү. Дээр нэр дэвшсэн бусад жүжигчидийн хувьд би үнэхээр сайн мэдэхгүй юм. Кинонуудыг нь ч үзээгүй болхоор мэргэжлийнхний зөв байх гэж бодоод орхилоо.



Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин(Best Actress in a Supporting Role)

Нэр дэвшигчид:



* Пинэлопа Круз(Penélope Cruz)“Nine” кинонд бүтээсэн Carla гийн дүрээр





* Вера Фармига(Vera Farmiga)“Up in the Air” кинонд бүтээсэн Alex Goran гийн дүрээр







* Магги Гуллэнхал(Maggie Gyllenhaal)“Crazy Heart” кинонд бүтээсэн Jean Craddock гийн дүрээр





* Анна Кендрик(Anna Kendrick)“Up in the Air” кинонд бүтээсэн Natalie Keener гийн дүрээр






* Мо'Никэ(Mo’Nique)“Precious: Based on the Novel ‘Push’ by Sapphire” кинонд бүтээсэн Mary гийн дүрээр тус тус шалгаран өсрөлджээ.




Ялагч нь Мо'Никэ Mary гийн дүрээрээ оны шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин болж анхныхаа алтан цомын гартаа барьлаа. Түүнийг шилдэг туслах дүр авах нь бараг ойлгомжтой байсан гэж хэлхэд нэг их буруудахгүй болов уу. Тэрээр энэхүү "Precious" кинонд бүтээсэн Mary гийн дүрээрээ 19н кино урлагын фестивал наадамд түрүүлж 19н шангал аль түрүүн аваад байлаа. Тэрээр ёстой энэ дүрээрээ бужигнуулаад тэр ирчээрээ Академийн Шангалын эзэн боллоо. Түүний энэхүү киног үзээгүй хэдий ч заавал үзэх киноныхоо жагсаалтанд аль эрт нэмчихсэн байгаа.





Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино(Best Animated Feature)
За тэгэхлээр би хүүхэлдэйн кинонд бас их дуртай. Миний хамгийн их сонирхож байсан номинацуудын нэг нь яах аргагүй мөн билээ. Мэдээж гайхалтай бүтээлүүд нэр дэвшиж шилдгийн төлөө хүчтэй өрсөлдсөн. Гэхдээ миний бодлоор ямар хүүхэлдэйн кино түрүүлэх нь бас л ойлгомжтой байсан гэж хэлхэд болно. Шүүмжлэгчидийн зүгээс с ч бас мөн тэрхүү хүүхэлдэйн киног илүү ихээр нэрлэж байсан. Үзэгчид ч түүнийг ялна хэмээн саналаа өгч байлаа. Яаоочид ч түүнийг 76% аар дэмжсэн юм.
Нэр дэвшигчид:

* Коралайн “Coraline” Henry Selick

* Ноён Гайхамшигт Үнэг “Fantastic Mr. Fox” Wes Anderson

* Гүнж ба мэлхий “The Princess and the Frog” John Musker and Ron Clements






* Кэллсийн нууц “The Secret of Kells” Tomm Moore






* Дээшээ “Up” Pete Docter






Та нар юу гэж бодож байна. Тиймээ мэдээж ДЭЭШЭЭ буюу "UP" энэ жилийн шилдгийн нэг байлаа. Азгүй боловч хөөрхөн эгдүйтээ мөн зоригтой үнэнч бяцхан скаут хүү, хахир муухай ааштай ч дотроо яг л хүүхэд шиг аялагч өвгөн. Тэдний гайхалтай, хөгжилтэй, адал явдалтай бас аюултай аялалын талаарх гайхалтай хүүхэлдэйн кино. Бусдын хувьд гэвэл арай л бараадахгүй байсан юм шиг санагдаж байна. Королайн бол нэг тийм аймшигийн маягтай хүүхэлдэйн кино. Насанд хүрсэн хүмүүс үзхэд ч аймар. Юун хүүхэлдэйн кино. Гэхдээ мэдээж анимешн зэрэг нь бол сайн сайн. Гүнж ба Мэлхий бол байдаг нэг үлгэрийн хүүхэлдэйн кино. Мэдээж дүрүүдийг нь нилээн өөрчилж мэлхий ханхүү гэх үлгэр дээр сэдэвлэн хийсэн. Бас л нэг жаахан хар ид шид зэргийг ихээр үзүүлсэн кино. Сүүдэр эзэгнэгч гээд л. Гэхдээ бас ч гэж хөөрхөн санаатай нилээдгүй эффект ашигласан ямартай ч үзхэд нэг их илүүдэхгүй анимешн юм. Харин Ноён үнэгний хувьд бол зүгээр хүмүүсийг л үнэгээр төлөөлүүлчихсэн юм шиг санагдсан. Ийм төрлийн хүүхэлдэй кино нэлээдгүй байдаг. Гэр бүлээ хамгаалахын тулд муусайн азгүйчүүдийг чадаж буй тухай л юмдаа. Кэллсийн нууц харин их хөөрхөн санагдсан. Нэгэн барбариан хүү нууц кэллсийн номыг олсноор үйл явдал өрнөдөг. Тэрээр муу санааг ялан гархаар аюултай нууцлаг ой руу аялдаг. Жинхэнэ үлгэрийн хүүхэлдэйн кино. Гэхдээ "UP" ийн хажууд жулдсан бололтой.


Шилдэг гадаад хэл дээрх кино(Best Foreign Language Film)
Энд эхлээд тайлбар өгөх нь зүйтэй болов уу. Америкийн кино академиас оскарыг өгдөг. Тиймээс англи хэлээс бусад хэл дээр тавигдсан болон цацагдсан киног гадаад хэл дээрх кино гэж нэрлэдэг байна. Нэр дэвшигчид:

* Ажами “Ajami” Israel

* Гунигийн сүү “The Milk of Sorrow (La Teta Asustada)” Peru

* Зөнч “A Prophet (Un Prophète)” France








* Тэдний нүдэн дэхь нууц “The Secret in Their Eyes (El Secreto de Sus Ojos)” Argentina



* Цагаан тууз “The White Ribbon (Das Weisse Band)” Germany

Тэдний нүдэн дэхь нууц гэх Аргентина хэл дээрх кино шалгарч энэхүү номинацын эзэн болж алтан индэр дээрээс шагналаа гардаж авсан юм. За миний мэдэж байгаагаар би цагаан тууз кинонг л хальт харж байсан болхоор үнэхээр ямар ч тайлбар өгч чадахгүй нь. Мэдээж EXPERT үүд алдаагүй байлгүй дээ.




Дараагийн 2 шагнал бол миний хамгийн их хүлээж байсан 2 ГОЛ номинац юм. Энэ бол Шилдэг Кино ба Шилдэг Найруулагч.


Шилдэг кино найруулагч(Best Director)



* “Avatar” киногоороо James Cameron



* “The Hurt Locker” киногоороо Kathryn Bigelow







* “Inglourious Basterds” киногоороо Quentin Tarantino




* “Precious: Based on the Novel ‘Push’ by Sapphire” киногоороо Lee Daniels






* “Up in the Air” киногоороо Jason Reitman




Анх би нэр дэвшсэн найруулагчидийг сонсоод алтны дэргэдэх гууль шарладаг гэж үнэн юмдаа л гэж бодсон. Учир нь “The Hurt Locker” киногоороо нэр дэвшсэн Kathryn Bigelow нь алдарт James Cameron ны хуучин эхнэр юм. Аргагүй л хүчтэй хүний хажууд байсан болхоор түүнээс суралцаж мөн мэдээж өөрийн ур чадвартайгаа хослуулан одоо нэгэнт James Cameron той өрсөлдөх болжээ.
Мэдээж би James Cameron-г энэхүү номинацад тэргүүлэх байх хэмээн бодож байлаа. Гэвч харин Kathryn Bigelow оскарыг гардан авах нь тэр. Түүний найруулсан киног би сайн мэдэхгүй. Тэгээд жаахан WIKIPEDIA болон GOOGLE дэж үзлээ. Найруулсан кино тун цөөхөн бололтой. Бас сайн мэдэх кино ч миний хувьд алга. Яаж тэрээр кино ертөнцийн акулууд боло James Cameron, Quintin Tarantino нарийг өвдөг сөхрүүлж чадсанийг сайн ойлгохгүй байна. Түүний найруулсан “The Hurt Locker” гэх киног би одоохондоо үзээгүй байна. Гэхдээ заавал үзэх киноны жагсаалтандаа хийчэхсэн байгаа. Тэгээд үзсэнийхээ дараа би энэ асуултандаа хариулт олно гэж найдаж байна.


Шилдэг кино(Best Picture)
Энэ номинацад тэргүүлсэн кино хамгийн гайхалтай нэр хүндийг авч түүнийг найруулсан түүнд тоголсон бүхнийг хамгийн эрэлт хэрэгцээтэй нэгэн болгодог билээ. Холливууд гэх энэ их агуу том ертөнцөд долоо хоног тутам хэдэн кино хийгдэж та бидэнд хүрдэгийг бодоод үзхэд нэг жилийн хугацаанд хичнээн их байдаг нь ойлгомжтой. Энэ олон бүтээл дундаас, энэ их нөр хөдөлмөр дундаас, энэ агуу хичээл зүтгэл дундаас шилдгийн шилдэг цолыг авч цойлон гархаар өрсөлдөж буй кинонууд нь:




* Аватар “Avatar” James Cameron and Jon Landau, Producers







* 9дүгээр дүүрэг “District 9” Peter Jackson and Carolynne Cunningham, Producers






* Сохор тал “The Blind Side” Gil Netter, Andrew A. Kosove and Broderick Johnson, Producers





* Боловсрол “An Education” Finola Dwyer and Amanda Posey, Producers








* Өвдөлт цоожлогч “The Hurt Locker” Kathryn Bigelow, Mark Boal, Nicolas Chartier and Greg Shapiro, Producers





* Адгийн новшнууд “Inglourious Basterds” Lawrence Bender, Producer








* Нандин “Precious: Based on the Novel ‘Push’ by Sapphire” Lee Daniels, Sarah Siegel-Magness and Gary Magness, Producers





* Cүрхий залуу “A Serious Man” Joel Coen and Ethan Coen, Producers







* Дээшээ “Up” Jonas Rivera, Producer








* Агаарт “Up in the Air” Daniel Dubiecki, Ivan Reitman and Jason Reitman, Producer гэсэн нийт 10н дэлгэцийн шилдэг бүтээлүүд шилдгийн шилдэгийн төлөө өрсөлдлөө.


Энэ дундаас Аватар, Өвдөлт цоожлогч(the hurt locker 'буруу орчуулсан байж магадгүй'), Сохор тал, Агаарт гэх зэрэг кинонууд бол энэ жилийн жинхэнэ шилдэгүүд нь байлаа. Мэдээж маш хүчтэй өрсөлдөөн энэ дунд явагдах нь ойлгомжтой байсан ч олон нийт АВАТАР киног ялагчаар хүлээж байсан билээ. Миний бие ч мөн адил Аватарыг авах байх хэмээн найдаж байв. Хүн болгон нам гүм болж дугтуйг задлах тэр мөч маш удаан үргэлжилж байлаа. Эцэст нь дугтуйг нээн шагналын эзний нэрийг уншлаа. Гэтэл Аватарын оронд THE HURT LOCKER (өвдөлт цоожлогч, ерөнхийдөө өвдөлт өвчин намдаах гэсэн утгатай) гэх кино энэ өрсөлдөөн тулаан дундаас гарч ирсэн юм.

Ерөнхийдөө энэхүү кино нь Иракийн дайны талаар харуулдаг юм байна. Дайны аюултай бүсэд, тэр тусмаа галын шугаман дээр бөмбөг салгана гэдэг бол маш хэцүү бөгөөд туйлын аюултай ажил билээ. Бүхий л зүйл нам гүм байж өөрийнхөө бодол санааг төвлөрүүлэн байж салгах ёстой энэхүү ажилыг суман мөндөр доор, бууны ов хараанд, дэлбэрэлт тэсрэлтийн хажууд гүйцэтгэнэ гэдэг бол дээд зэргийн бэтлгэл сургуулалт, чин эр зориог, авхаалж самбаа, өөртөө итгэлтэй байдалын үндсэн дээр л хийнэ. Нэг иймэрхүү үйл явдал өрнөдөг дайны үеийн тэр ширүүн байдалд дайтаж яваа эр цэргүүдийн тухай үнэн түүхийг өгүүлсэн гайхалтай кино бололтой. Харин миний бодож байсан аватар бол үнэхээр гайхалтай кино. Заавал үзэх ёстой юм шүү гэж хэлье.

За ингээд ерөнхийдөө бол хамгийн гол 8н шагналыг танилцууллаа. Үлдсэн шагналуудыг эндээс үзэж болно.










Related Posts with Thumbnails