March 8, 2010
Охид, бүсгүйчүүд, ээжүүд, эмэгтэйчүүддээ Мартын 8ны мэнд хүргэе!!!!!
Өдөр бүхэн нар мандаж эхэлдэг шиг, Үдэш болгон одод тэнгэрт түгдэг шиг, Амьдралыг анх мэдрэхдээ ачит ээжийнхээ сүүг амалдаг шиг, өөрчилж чадашгүй ганц үнэн, няцааж боломгүй нэг л зүйл,Хүний энэ орчлонг эмэгтэй хүнгүйгээр төсөөлж би үл чадна. Агуу бүхнийг эр хүн хийж бүтээсэн ч эр хүний эд эс болгон нь эмэгтэй хүнийх байдаг юм. Эгээ тэд бурууг хийн бухимдан явхад толгойг нь илэн зөөлхөн үнсээд зөвийг заасан ээжтэй байсан юм. Амьдралын хатууд сөхөрч унахад түшин босгоод хажууд нь хамт байх хостой байсан юм. Бүтэлгүйтэл азгүйтэлд төөрөн урмын үгийг хүсэн явхад "ааваа хайртай шүү" гэх охидтой байсан юм.
Замбуулин хорвоогийн жамаар, цаг хугацааны эргүүлгэн дунд тэд минь нас нэмнэ. Цаг гэдэг хамгийн их ч хамгийн бага зүйл юм шүү. Цаг байгаа дээр ачит ээжээ, хайртай хүнээ, бяцхан охиноо, эмэгтэйчүүдээ баярлуулж байгаарай.
Ертөнцийн тоосыг би хөдөлгөж явна. Алтан дэлхийд амьдралаа зохион явна. Агуу энэ бэлгийг өгсөн ачит ээждээ би хайртай.Нарны цацраг шиг гэрэлтэй,сүү шиг цагаан сэтгэлтэй билээ та минь. Бурууг минь засч, зөвийг минь магтаж, загас барихыг заасан, халуунд та намайг халууцуулаагүй, хүйтэнд та намайг дааруулаагүй, хэзээ ч юмаар дуутаагаагүй, хэдийд ч халамжаа багасгаагүй, хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзганд хүргэсэн. Таньдаа хүү чинь баярлалаа. Таньдаа хүү нь хайртай.
Зулай дээрээ үнсүүлэх би дуртай. Зөөлхөн үнэрлүүлэх би дуртай. Хайрт эмээдээ би үнсүүлэх дуртай. Амьдралын туршлагаасаа надад зөвөлсөн, хамаг мэддэг бүхнээ надад заасан, заримдаа жаахан хүүхэд шиг инээдтэй. Жаахандаа би найзаа гэж боддог байж билээ. Заримдаа надад мөнгө хэрэгтэй, нуун байж надад өгдөг. Хүссэн юмаа би хийдэг тэр мөнгөөр. Цагийг сайхан өнгрөөдөг. Та минь байхгүй бол ач хүү би чинь яаанам бэ? Таньдаа ач нь хайртай.
Аль бага наснаас амьдралд минь нэг бяцхан охин орж ирсэн юм. Хөөрхөн инээсэн, бяцхан хөөрхөн дүү минь. Хэзээд миний талд байсан нэг хүн, үргэлж намайг хамгаалсан ганц дүү минь. Гутарсан үед хажууд суун тайтгаруулсан хайрт дүү минь. Ах нь дүүдээ хайртай.
Зүрхээ би тийм хүчтэй цохилдгийг хэзээ ч мэдээгүй. Зүрх минь хичнээн хурдан цохилж байсан гэж санана. Хажууд чинь суухад миний авах тэр мэдрэмж, чамайгаа тэвэрхэд цаг хугацаа зогсох мэт, чинийхээ үнсэлтэнд,чинийхээ тэврэлтэнд би чинь эрч хүч авч, уусан хайлж зүрх минь үргэлж хүчтэй цохилж байдаг юм шүү. Харанхуй дунд чи минь гэрэл болж, амьдралын харгуйд хамтдаа алхаж байгаад чинь би баярладаг. Халамж хайр чи минь наддаа тавьдаг, хааяа хатуу үг хэлж намайг чи бас ойлгуулдаг. Чи минь байхгүй бол би чинь хэн ч биш. Чамдаа би хайртай.
хамтдаа олон цагийг бид өнгрөөсөн. Үргэлж инээд хөөртэй байсан. Уйтгар гунигийг үлдэн хөөсөн найзууддаа би хайртай. Та нар би хайртай шүү.
Бүх эмэгтэйчүүддээ Март-н 8ны мэндийг хүргэе. Амжилт бүтээлээр дүүрэн, тэнгэрийн алтан гадас од шиг үргэлж гэлэртэж, оргилд нь байгаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
ReplyDeleteБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
WhatsApp: 157444437443