Та нар бодоод үзэлдээ. Физик дээр атом молекул гээд бүгд хөдөлшгүй батлагдсан зүйлс бөгөөд ямар ч хувь хүний, намын бодол үүнд хамаагүй. Харин эдийн засгийн бодлого төр солигдох болгонд өөрчлөгддөг-г та бүхэн мэдэж байгаа байх. Улс төр, ёс заншил гээд л маш олон зүйл эдийн засагтай холбоотой бөгөөд үүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэдхэн зуун жилийн өмнө гэхэд л боолчлол эдийн засгийн томоохон хөдөлгүүр байлаа. Одоо харин үгүй. Ингээд л бодоход байнга зөв эдийн засгийн бодлого бас онол гэж байхгүй. Тиймээс л хүн болгон мэдлэгтэй байж байж энэ их хувирал өөрчлөлтөд зөв чигийг барьж ойлгож явах болж байгаа юм.
January 17, 2017
Бүх зүйл сайжирна буюу Яагаад хүн бүр эдийн засгийн мэдлэгтэй байх ёстой вэ?
Та нар бодоод үзэлдээ. Физик дээр атом молекул гээд бүгд хөдөлшгүй батлагдсан зүйлс бөгөөд ямар ч хувь хүний, намын бодол үүнд хамаагүй. Харин эдийн засгийн бодлого төр солигдох болгонд өөрчлөгддөг-г та бүхэн мэдэж байгаа байх. Улс төр, ёс заншил гээд л маш олон зүйл эдийн засагтай холбоотой бөгөөд үүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэдхэн зуун жилийн өмнө гэхэд л боолчлол эдийн засгийн томоохон хөдөлгүүр байлаа. Одоо харин үгүй. Ингээд л бодоход байнга зөв эдийн засгийн бодлого бас онол гэж байхгүй. Тиймээс л хүн болгон мэдлэгтэй байж байж энэ их хувирал өөрчлөлтөд зөв чигийг барьж ойлгож явах болж байгаа юм.
January 6, 2017
Өдөр тутмын эдийн засаг: Хүнсний хорогдол, хаягдлаас эдийн засаг хэрхэн хохирч байна вэ?
Хэдхэн хоногийн өмнө шинэ он гарч, баярын ширээгээ элбэг дэлбэг зассан өдөр өнгөрчээ. Шинэ оны маргааш ер нь хоол бараг хийдэггүй үлдэгдэл хоолоо иддэг гэж манай нэг танилын ах хэлж байж билээ. Магадгүй энэ нь олон хүмүүсийн хувьд үнэн байж болох. Ямар ч байсан ганц зүйлийг дүгнэж болох байгаа бөгөөд энэ бол хоол хүнсний үлдэгдэл ихээр үлддэг байх нь. Ингээд миний толгойд нэг бодол төрлөөлдөө. Ер нь бид хэр их хэмжээний хоол хүнсний хаягдал гаргаж тэр нь эдийн засгийн агуулгаар хэр их хэмжээний алдагдал болж хувирдаг бол.
Эхлээд албан ёсны судалгаануудаас хэдэн тоо статистик мэдээллийг авч сонирхъё.
Нэгдсэн Үндсэн байгууллагын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд жилд нийт 1,3 тэрбум тонн хүнсний хаягдал гардаг бөгөөд энэ нь нийт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийн 3ны 1т хүрдэг гэх гайхалтай гэхдээ сэтгэл түгшим мэдээ байна. Мөнгөөр ярих юм бол $250 тэрбум сая доллар болж байна. Мэдээний эх сурвалж-г эндээс үзэж болно. Ингээд хархаар Монголчууд гэлтгүй дэлхий даяараа их цамаан улс юм байноо. Нэг бүтэн ЦУЙВАН захиалчхаад 3ны нэгийг нь идээд гарах хүн байхуу. Apparently, байдаг юм байна хэхэ. За мэдээж юу гэж ийм жишээ байхав. Гэхдээ л нийт хэмжээгээр аваад үзэхэд маш их хорогдол байгааг хэн бүхэн харж байгаа байх. Энэхүү хүнсний хаягдал маань зарим бүр огт хэрэглэгдээгүй атлаа хаягдах их элбэг бөгөөд, үүний тод жишээ нь хүнсний ногоо байдаг. Бас нэгэн өөр судалгаагаар хүнсний ногооны хаягдал нь эцсийн хэрэглэгчдээ очихоос өмнө буюу хадгалалтын явцдаа муудаж хаягдах нь элбэг байдаг аж. Үүнээс гадна тээвэрлэлтийн явцад хэрэгдэх боломжгүй болох, хадгалалтын хугацаа дууссанаар хаягдалруу шилжих гээд олон янзын шалтгааны улмаас эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд маань эзэндээ ч очиж чадалгүй цэвэр хаягдал болдог байх нь. Үүнээс шалтгаалаад ямар эдийн засгийн хохирол үүсч байна вэ?
· Эцсийн хэрэглэгчдээ очиж чадаагүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан үйлдвэрлэлийн болон бусад нэмэлт зардлууд шууд ашиггүй болно. (ажилчны цалин, түүхий эд гээд л зөндөө)
· Хүнсний хог хаягдал нь хүлэмжийн ногоон хий ялгаруулдаг бөгөөд 135 сая тонн хүлэмжийн хийг жилд ялгаруулдаг байна. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол болон хүлэмжийн хийг багасгах нэмэлт хөтөлбөрт зарцуулах маш их хэмжээний төсөв гарна.
Жишээ болгон Англи улсын хүнсний хаягдлын талаар хэдэн тоо дахиад харчий.
Тавган дээр үлдээсэн хоолны үлдэгдэл (1,225,700 тонн буюу 3.3 тэрбум паунд);
Хугацаа нь хэтэрсэн (808,000 тонн буюу 2.2 тэрбум паунд);
Муухай амтагдсан эсвэл үнэртсэн (750,500 тонн буюу 1.8 тэрбум паунд);
Хөгцөрсөн (465,700 тонн буюу 960 тэрбум паунд);
Хоол хийхэд үлдсэн (360,600 тонн буюу 830 тэрбум паунд).
Огт хэрэглэгдээгүйгээр хаягдсан бүтээгдэхүүнүүд: Усан үзэм , Төмс, Алим, Талх буюу талхны зүсэм, улаан лойл, сүүн сүүн бүтээгдэхүүн тэр дундаа тараг яогурт, хиам сосисок, шоколад чихэр чихрэн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн. Үүнээс хархад манай Монгол улс ч гэсэн ийм төрлийн хаягдлаар их байх магадлал өндөр байгаа юм.
Манай улсын хувьд орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 310 гр, гэр хорооллын нэг иргэн 980 гр хог хаягдал гаргадаг гэсэн мэдээлэл тавигдсан байсан бөгөөд үнэн худлыг шалгаж чадаагүй ч энэхүү мэдээлэл дээр тулгуурлан бяцхаан тооцоо хийе. Мөн дээрх мэдээллээс хог хаягдлын бүтцийг авч ашиглавал хүнсний хог хаягдлын эзлэх хувь нь 36% болж таарав.
Орон сууцанд амьдардаг нэг өрх айл нь өдөрт дунджаар өдөрт: 310гр*0,36*2=223,2 гр хүнсний хог хаягдал гаргадаг байх нь. Нэг өрх айлд 2 хүн байна гээд аль болох багаар авав.
За энэ тоо маань сард 6919,2гр буюу 6,9кг болж байна. Жилд 83кг. Нэг айл жилийн хугацаанд 83 кг хүнсний хог хаягдал гаргадаг юм бол улсын хэмжээд 83кг*800000=66424320кг буюу 66 мянган тонн хүнсний хаягдал жил бүр Монгол улс гаргадаг гэж ёстой бүдэг бадаг тооцоолж болж байна. Нэг кг хүнсний хог хаягдлыг 1төг гэж үнэлбэл жилд 66 сая төгрөгийн алдагдалд орохнээ. Гэхдээ бодит байдал дээр гарах бусад зардлыг тооцож үзвэл үүнээс хамаагүй их мөнгөний алдагдал юм. Зүгээр л энгийнээр бодоод үзэхэд ийм байх нь байна.
Бидний идэхгүй орхидог эсвэл идэж амжилгүй хаядаг бүтээгдэхүүнүүд маань эдийн засагт маань ямар их хохиролтой байгааг та бүхэн маань сайн ойлгосон байх гэж найдая. Хоол хүнсний хаягдал үлдэгдэл чинь хэрэггүй эд биш байхнээ.
Г.Дөлгөөн