January 17, 2017

Бүх зүйл сайжирна буюу Яагаад хүн бүр эдийн засгийн мэдлэгтэй байх ёстой вэ?

 2008 Оны Дэлхийн эдийн засгийн хямралаас хойш нэгэн зүйл ажиглагдсан нь маш олон эдийн засагчид болон бодлого боловсруулагч нар өөрсдийн хийх ажилдаа хөөрхийлөлтэйгөөр бүтэлгүйтсэн ч хүн гэдэг мартамхай бас их уучил хуу юм, нөгөө л нэг эдийн засагчид болон улс төрийнхөн, бодлого боловсруулагч нар л бидэнд юу хийх ёстойг, эдийн засаг ямар байх ёстойг заасаар л. Хэдийгээр дээрх улсууд өмнөх алдаанаасаа ухааран илүү сайнаар, илүү нухацтайгаар бодож бидэнд заасан хэвээр байж магад ч бас үгүй ч байж мэднэ.



Энэ бүгдээс бид юуг илүү ихээр ойлгох ёстой вэ, бидэнд буй хамгийн шилдэг шийдэл бол бид өөрсдөө хүн болгон эдийн засгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй болох нь зөв юм. Бүгд эдийн засгийн харилцаанд байнга ордгоос хойш хийж байгаа юмныхаа цаад учрыг ерөнхий мэдлэгийн түвшинд мэддэг байх нь зайлшгүй хэрэгцээтэй зүйл болж хувираад байна. Бүр зарим тохиолдолд эдийн засгийн онол, статистик, эконометрикс зэрэг бэлтгэгдсэн их сургуулийн бүтээгдэхүүнүүд маань амьдрал дээрх энгийн, өдөр тутмын эдийн засгаас хол хөндий ойлголтгүй байх нь тохиолдох болж. Иймээс заавал онолын төвшний гэлтгүй амьдрах буюу өдөр тутмын эдийн засгийн мэдлэгийг хүн болгон эзэмших нь зүй ёсны хэрэг болжээ.
Эдийн засгийн тухай мэдлэг-н хувьд
1.       Энгийн иргэд үүнд илүү их анхаарлаа хандуулж, санал асуулга ярилцлага, санал шүүмжлэлд оролцож байх хэрэгтэй
2.       Эдийн засгийн тухай мэдлэг нь хүн болгоны боддог шиг тийм ч хэцүү ойлгомжгүй зүйл биш
3.       Эдийн засгийн шинжлэх ухаан нь биологи, физик-н шинжлэх ухаан шиг биш
4.       Эдийн засгийн талаар бодож үзэх олон төрлийн үзэл баримтлал бий

Иргэд эдийн засагт илүү их анхаарлаа хандуулж мэдлэгээ нэмэх  хэрэгтэй
Ардчилсан нийгэмд иргэд нь идэвхтэй мөн тухайн сэдвээр мэдлэгтэй байж сайн бодлого дүрэм  гардагтай эдийн засаг ч гэсэн ялгаагүй нэгэн ижил юм. Эдийн засгаа улсынхаа хэмжээнд сайжруулъя сайн байлгая л гэвэл хүн болгон идэвхтэй мөн мэдлэгтэй байхаас өөр аргагүй.
Эдийн засаг заавал хүнд бас уйтгартай байх албагүй
Олон нийтийн дунд байдаг ерөнхий нэг утгагүй ойлголт байдаг. Эдийн засгийн ухаан бол хүнд хэцүү, зөвхөн математик-даа сайн хүн л сурдаг зэрэг бусдыг айдаст автуулж эдийн засгийн талаар сонсохоос айх, зүрхшээх сэдэл төрүүлсэн буруу ойлголтууд байдаг. Эдийн засгаас айх эмээх энэхүү айдас нь хүмүүсийг эдийн засгийн талаар судалж суралцахаас холдуулдаг бөгөөд үүнээс үүдэж улс орноос авч хэрэгжүүлж байгаа аливаа бодлого дүрэм журам дээр өөрийн дуу хоолойг хүргэж чадахгүй дээрх шийдвэрүүд дээр нөлөөлөх боломжгүй болгож байдаг. Иймээс л хүмүүс толгойгоо угаалгаж өөрийн гэсэн мэдлэг ойлголтгүй учир бусдыг дагаж нэг үгээр өөрсдөө бүүр цаашлаад улсаараа хохирч байна.
Энэхүү олон нийтийн дунд байх үзэл нь маш буруу бөгөөд эдийн засгийн талаар мэдлэгтэй болоход тийм ч хэцүү биш бөгөөд маш энгийнээр тайлбарлах ойлгуулах боломж их бий. Эдийн засгийн зохистой мэдлэг ав гэсэн болохоос эдийн засагч болоодхоо гээгүй шүүдээ.\

Эдийн засгийн шинжлэх ухаан харин ч өөрчлөмтгий
Та нар бодоод үзэлдээ. Физик дээр атом молекул гээд бүгд хөдөлшгүй батлагдсан зүйлс бөгөөд ямар ч хувь хүний, намын бодол үүнд хамаагүй. Харин эдийн засгийн бодлого төр солигдох болгонд өөрчлөгддөг-г та бүхэн мэдэж байгаа байх. Улс төр, ёс заншил гээд л маш олон зүйл эдийн засагтай холбоотой бөгөөд үүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэдхэн зуун жилийн өмнө гэхэд л боолчлол эдийн засгийн томоохон хөдөлгүүр байлаа. Одоо харин үгүй. Ингээд л бодоход байнга зөв эдийн засгийн бодлого бас онол гэж байхгүй. Тиймээс л хүн болгон мэдлэгтэй байж байж энэ их хувирал өөрчлөлтөд зөв чигийг барьж ойлгож явах болж байгаа юм.

Эдийн засгийн талаар бодож үзэх олон төрлийн үзэл баримтлал бий
 Дээр дурдсанчлан эдийн засгийн нэг онол байнга зөв байна гэж байхгүй бөгөөд тухайн үеийн нийгмийн байдал, хөгжил дэвшлийн байдал зэрэг олон зүйлээс хамаарч оновчтой зөв эсвэл шал буруу байж болно. Тиймээс эдийн засгийн онолд олон төрлийн үзэл баримтлал байдаг.  Нийт 9 ерөнхий урсгалаас авахуулаад нэлээн олон үзэл баримтлалууд эдийн засагт байдаг. Тэгээд бодоод үзэхээр тухайн нөхцөл байдлыг дор хаяж 9н янзаар тайлбарлаж 9н янзын өөр шийдлүүдийг гаргаж ирж болох нээ. Тиймээс л та бүхэн энэхүү олон үзэл дунд толгой эргэхгүй зөв цэгнэж сурахгүй бол нөгөө цагаан сараа 2 өөр сард тэмдэглэдэг шиг л алаан болох нээ. 2 янзаар тайлбарлаж байхад хүмүүс ийм байдаг юм чинь 9н янзаар тайлбарлахад хүмүүс толгойгоо угаалгахгүй гээд яах билээ. Иймээс л ерөнхий мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай юм.
Тиймээс одоо бүх нийтээрээ эдийн засаг сурч мэдлэг өөртөө хуримтлуулж идэвхтэй байх хэрэгтэй болжээ. Жирийн нэгэн иргэн заавал гүн гүнзгий эдийн засгийн мэдлэг боловсролтой болох буюу хэрэгцээ шаардлагагүй ч гэлээ ерөнхий мэдлэгтэй байх ёстой бөгөөд энэхүү ерөнхий мэдлэг дээрээ өдөр тутмын эдийн засгийн харилцааны мэдлэгийг нэмсэн байхад улс орны эдийн засагт маш сайнаар нөлөөлж хувь хүнээс эхлүүлээд улсын хэмжээнд эдийн засаг сайжрах болно.

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails