Өчигдөрхөн нэгэн сэдвээр яриа өрнүүлсэн маань нэлээдгүй сонирхлыг маань
татлаа. Энэ бол МЕТАЛ рок хөгжмийн урсгал. Метал рок гэхээр
л заавал муу муухай биш гэх мэт зүйлийн талаар ярилцсанаа хаяад хамгийн
сонирхол татам хэсэгрүүгээ шуудхан орий. Мэдээж миний сонирхлыг татсан
гээд бодохоор ЭДИЙН ЗАСАГТАЙ холбогдсон л байж таараа.
Та нар аль улсад МЕТАЛ хөгжмийн хамтлаг
хамгийн их байдаг вэ мэдэх үү гээд манай ярилцдагийн зочин
асуухад толгойд зурс гээд л шууд ороод ирлээ. Хэдийгээр нэг их Металл сонсдоггүй энээ тэрээг нь
мэдэхгүй ч гэлээ СКАНДИНАВЫН хойг-н орнуудад л хамгийн их металл рок хамтлагтай гэдгийг
мэдэж байв.
Харин СКАНДИНАВын хойгийн орнууд нэг зүйлээрээ дэлхийд алдартай. Тэд
хөгжилийн үзүүлэлтээр үргэлж хамгийн эхний байранд жагсаж байдаг бөгөөд эдийн
засгийн үзүүлэлтүүд маш өндөр. Тэгвэл энэ өндөр хөгжил болон эдийн засгийн
эерэг үзүүлэлтүүд нь метал хамтлагийн тоо хэмжээтэй хамаатай биш юм биш бээз.
Энэхүү газрын зурганаас 100,000 хүнд оногдох Метал хамтлагийн тоогоор
яалтачгүй тухайн орнууд тэргүүлж байгааг харж болж байна.
2014 онд Ситилаб вэбсайтаас гаргасан нийтлэлээс үзэхэд Метал хамтлагийн тоо
эдийн засгийн өсөлттэй эерэг хамааралтай гарсан байдаг. Хүсвэл бүрэн нийтлэлийг
эндээс
уншина уу.
Гэхдээ энэ Метал хамтлагийн тоо хэмжээ нь эдийн
засагтай эерэг хамааралтай байна гэдэг маань заавал шалтгаан болно гэсэн үг биш
гэдгийг хэлмээр байна. Нэг үгээр хэлбэл эдийн засгийн өсөлтийг
дэмжихийн тулд маш ихээр рок метал хамтлаг байгуулна гэвэл үлгэр
болно гэсэн үг. Энэ нь маш энгийнээр тайлбарлахад зүгээр үзүүлэлт болж
харагдаж байгаа юм. Эдийн засаг сайтай өндөр хөгжилтэй улсыг яаж таних вэ гэвэл метал хөгжим
сонирхогч залуус хэр их байгаагаар нь тодорхойлж болох юм.
Эцэст ингээд харахад Метал хөгжим сонирхогчид их байна гэдэг нь
эдийн засаг сайн байгааг илтгэх нэгэн шалгуур болж чадаж байгаа бол метал урсгалын
талаар элдэв стеротайпууд үнэний ор багатай болох нээ.
Г.Дөлгөөн
No comments:
Post a Comment