February 17, 2017

Нокиа 3310, бидэнд дижитал детокс хэрэгтэй байна?

Магадгүй та Нокио компанийн алдарт 3310 гар утас дахин худалдаанд гарахаар болж байгаа мэдээг олж үзсэн байх. Хэрэв үгүй бол би энэхүү мэдээг танд хүргэж байгаа минь нэр хүндийн хэрэг болж байна. Нокиа 3310 дахин үйлдвэрлэгдэх болно. Гэхдээ яах гэж? Энэ бол жинхэнэ асуулт шүү. Хуучны ухаалаг бус утсыг дахин үйлдвэрлэх нь Нокиа компанид ямар ашигтай гэж? Тэд шинээр үйлдвэрлэсэн 3310-аа борлуулж чадна гэж үү? Хариулт нь миний бодлоор тийм. Тэдэнд энэхүү санаачлагаас хөөрхөн ашиг олох болож их байна.
Хамгийн эхний гол шалтгаан бол САНАГАЛЗАХУЙ. Хэрэв САНАГАЛЗАХУЙН эдийн засаг гэж юу болох талаар мэдэхийг хүсэж байвал миний өмнө нь хийж байсан Санагалзахуйн ЭЗ буюу хуучны дуу гэх нийтлэлийг уншаарай.  Ер нь бол бид хуучны зүйлд дуртай бөгөөд хуучны эдгээр зүйлс бидний сонирхлыг үргэлж татсаар ирсэн. Жишээ нь СЕГА тоглоом, Хуучны дурсамжтай тоглоомууд бол бидний мөнгийг татах урхи байнга болж чаддаг. Түүний нэгэн адил 3310 бол дэлхий дахинд хүн болгоны хувьд сэтгэл зүйн хувьд маш их үнэ цэнэтэй, дурсамжтай утас. Тиймээс л бид шинээр гарах 3310-г худалдаж авах магадлал маш өндөр. Ингээд л тэд биднээс мөнгө салгаж ашиг олж чадна.
Хоёр дахь үндэслэл нь энэхүү 3310-н дахин үйлдвэрлэлт нь цаг үеийг сайн мэдэрсэн шийдэл болж чадаж байна. Цаг үеээ олж байгааг батлах шалтгаан нь ДИЖИТАЛ ДОНТОЛТ. Сүүлийн жилүүдэд дижитал донтолт буюу дэлгэцээс холдож чадахаа байх нь хүн болгоны мэддэг, шийдэл нэхсэн асуудал болж байна. Харин шийдэл нь 3310 байжээ. Магадгүй зуун хувь биш байж магад ч ядаж л тэд бидэнд ямар нэгэн шийдэл өгч байна. Бидэнд ДИЖИТАЛ ДЕТОКС хэрэгтэй байгааг нийгэм хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маш олон хүмүүс дижитал детокс өөртөө хийж эхлээд байна. Дижитал детокс гэдэг нь бүхий л утас, таблет, зурагт, компьютер зэрэг зүйлсийг хэсэг хугацааны туршид унтрааж дэлгэцээс холдохыг хэлдэг бөгөөд хүмүүс 24 цагаас авахуулаад сар хүртэл энэхүү детоксд ороод эхэлжээ. Гэхдээ мэдээж урт хугацаанд ороход бусадтай харилцах шаардлага их гарах тул утасаа таг унтраагаад холбоо тасрах хэцүү. Харин энэ үед 3310 чамайг аврахаар ирж байна. Дээрээс нь жинхэнэ классик снайк тоглох боломж чамд ирж байна. (3310 снайк-с илүү снайк гэж байхгүй хаха)
Ямар ч байсан Нокиа-с гаргаж буй энэ шийдвэр нь эдийн засгийн хувьд компанид ашигтай болж дуусах байх гэсэн хүлээлттэй байна.Хэдийгээр энэхүү шинээр гарч буй 3310-н үзүүлэлт болон загварын талаар мэдээлэл гараагүй байгаа ч гэсэн Iphone шиг мундаг ухаалаг биш байх болов уу гэж таамаглаж байна. Иймээс энэхүү 3310 ажилтанд хүрч бидэнд хуучны сайхан нокиа асахад дуугардаг дууг дахин мэдрүүлэхнээ.

Г.Дөлгөөн

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails