November 4, 2017

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

1Улсын хөгжил, ард иргэдийн тайван амьдралд саад болсон маш олон төрлийн асуудал ямар ч улс оронд байдаг. Улам хөгжиж, улам урагшлахын хэрээр шийдэх асуудлууд урсаад л ороод ирдэг. Манай улсын хувьд ч гэсэн шийдэх ёстой маш олон янзын асуудлууд байгаагийн дотроос сүүлийн үед арай дэндээд байгаа нэгэн сэдвийг эдийн засгийн өнцгөөс нь харахаар шийдлээ. Энэ бол хүүхдийн хүчирхийлэл. Тэр хөөрхөн бяцхан амьтдыг хархад хайр хүрж, энхрийлж хайралнуу гэхээс эсрэгээр байна гэдэг үнэхээр гутрам. Ёстой дахиад л нөгөө цөөхөн хүн амаа дурсмаар санагдлаа. Бидний хүн амын тоо хэмжээтэй харьцуулахад хүүхдийн хүчирхийлэл арай дэндэж байгааг дахин дахин сануулъя. Үүний эсрэг үндэсний хөдөлгөөн ч санаачлагдаж эрчийг аваад иржээ. Та хэрэв энэхүү хөдөлгөөнд нэгдэж, өөрийн дуу хоолойг хүргэмээр байвал “Нүдээ Нээ” “Лантуун Дохио” цахим хуудаснуудаас дэлгэрэнгүйг олж уншаарай.

Хүүхдийн хүчирхийллийн бол морал-н хувьд байж боломгүй бөгөөд хэрэв зөвхөн энэ хангалтгүй байгаа бол энэ асуудал эдийн засгийн хувьд ямар үр дагавартайг харцгаая. Үг дуугарч, анхаарал тавьж ажиллахад сэтгэл дутаж байвал ядаж ямар их мөнгө салхинд хийсгэж байгааг нь бас сануулбал арай дээр юм болов уу. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор:

·         Эрүүл мэндийн зардал

·         Шүүх буюу эрүүгийн эрх зүйн зардал

·         Хүүхдийн халамжийн зардал

·         Бүтээмжийн алдагдал

·         Тусгай боловсролын зардал гээд маш олон төрлийн зардал дагаад гардаг.

Хэрэв хүүхдийн хүчирхийлэл бага байсан бол эдгээр зардал хэчнээн бага мөн бараг байхгүй байх боломжтой дурдаад дэмий биз.

Сүүлийн үеийн судалгаагаар гэхэд л Зүүн Ази, Номхон далайн орнуудад жилд 209 тэрбум долларын зардал зөвхөн хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдож гарч байна. 2013 онд Зүүн Ази, Номхон далайн орнуудад хийсэн судалгаанаас харахад тухайн бүс нутгийн хэмжээнд хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдож гарсан зардал 150 тэрбум америк долларын хэмжээнд хүрсэн бөгөөд энэ нь бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1,86 хувьтай тэнцэж байна.  Манай улсын хувьд хэд байгаа бол гээд бодоод үзээрэй.  Хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдож гарч буй зардлуудыг бүхэлд нь тооцох боломж тун бага байдаг. Учир нь сэтгэлзүй болон бэлгийн хүчирхийлэлд авсан хохирогчийн эдийн засгийн зардлыг зөв тооцоолох хүндрэлтэй. Үүнийг мөнгөөр хэмжихэд учир дутагдалтай. Үүнтэй уялдаад ч тэр олон улсын хэмжээнд хийгдсэн дээрх судалгаануудад дээрх гарч байгаа зардлуудыг хамгийн бага гэж тодотгосон байдаг. Эдгээр зардлуудаас хамгийн харамсалтай зардал нь бид ирээдүйг авч явах ирээдүйн боловсон хүчин, бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, манлайлагч нарийн бүтээмжийг алдагдалтай холбогдон гарч байгаа зардал байна.

Манай улсын хувьд Хүчирхийллийн эсрэг нэг л ТББ-н зардал 500 сая гарсан байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ явуулж буй албан газар, байгууллагуудад улсын төсвөөс үйл ажиллагаа явуулахад нь санхүүжилт олгодог. Үүнд: цалингийн зардал, НДШ, бичиг хэрэг, шуудан интернет, эд хогшил, урсгал засвар, үйлчилгээний гээд л тогтмол болон үйл ажиллагааны зардал ихээр гардаг байна. Ингээд харахаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдоод хичнээн их зардал гардаг болохыг та харж байгаа байх.

Түүнчлэн, хүүхэд хамгааллын зардалд 10 тэрбум төгрөг шаардлагатай байтал нэг тэрбумыг төсөвт тусгажээ.

Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд:

  • Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах арга хэмжээний зардалд хүүхдийн тусламж, үйлчилгээний 108 утасны зардал 216.7 сая,
  • Хүүхэд хамгааллын тухай хууль /2016/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016/, Монгол Улсын Их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2016-2020/-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардалд 1,054.4 сая төгрөг,
  • Хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт зориулж 252.0 сая төгрөг тусгасан байна.

Эдгээр зардлуудыг хэмнэмээр байгаа бол хүчирхийлэл болохоос өмнө сэргийлэх хэрэгтэй.

Г.Дөлгөөн

November 3, 2017

Хэрхэн сул ханштай байгаа төгрөгтэй аялах вэ?

travelМонгол төгрөгийн ханш сүүлийн жилүүдэд дэлхийн бусад валютуудын эсрэг нилээдгүй суларлаа. Энэ нь аялж жуулчлах сонирхол бүхий хүмүүсийн хувьд маш муу мэдээ бөгөөд аялалын зардал маш өндөр болж байгаа юм. 2015 оны 12 сард төгрөгийн ам доллартай харьцах ханш 1995 байсан бол 2016 оны эцэс гэхэд 2489 болж өссөн байна.





Хэрхэн сул ханштай байгаа төгрөгтэй аялах вэ?Christmas Flat Labels 1

Ханш сул газарлуу яв. Европоор үнэтэй аялал хийж байхаар, Индонез, Тайланд гэх мэт чиний санхүүд илүү нийцтэй улсуудыг бодоод үзэхэд гэмгүй.  Эсвэл илүү цаашаа явая гэвэл Аргентин-г сонирхоод үзэхэд болох юм.  Аргентины песо Монгол төгрөгийн эсрэг ханш нь 2013 оноос хойш тогтмол унаж байгаа. 2014 онд 1песо 300 гаруй төгрөгтэй тэнцэж байсан бол харин одоо 140 төгрөг байна. Өө бүр эсвэл, Африк явах уу? Өмнөд африк-н 1 ранд 170 төгрөгтэй тэнцэж байна. 2600 төгрөг тухайн улсын нэгж мөнгөн тэмдэгттэй тэнцдэг европ-н улс явж байснаас бас арай дээр сонголт байж болох. Та бодоод үзээрэй.  Мэдээж та нислэгийн зардал гэх мэт зүйлсийг нийт зардалдаа бодож байж эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй биз.

Хямдралтай үед нь нислэгийн тийзээ худалдаж ав. Ихэнх агаарын тээврийн компаниуд аяллын хямдрал болон бонус зэргийг харамгүйгээр санал болгодог.

Нэгэнт Азиар аялах чиг гаргасан учир Азид хамгийн түгээмэл ашиглагддаг AirAsia  -г сонирхоод үзээрэй.  Тухайн нислэгийн компанийн вебсайт-д бүртгүүлсээр танд шинээр зарлаж буй хямдралын талаарх мэдээг цаг алдалгүй ирэх боломжтой. Хэрэв та аливаа нэгэн агаарын тээврийн компаниар тогтмол үйлчлүүлдэг бол тухайн компанийн гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдахаа бүү мартаарай. Ингэснээр та үнэгүй нислэг, нисэх онгоцны буудлын амралтын өрөө, суудлаа сайжруулж бизнес класст шилжих гэх зэрэг гишүүний онцгой эрхийг ашиглах боломжтой болж байдаг. Жишээ нь, AirAsia-н BIG Freedom Flyer хөтөлбөрийн хүрээнд тухайн агаарын тээврээр зорчсон нислэг бүрдээ оноо цуглуулж улмаар үнэгүй нислэг авах эрхтэй болдог. МИАТ ч гэсэн Blue Sky гэх хөтөлбөртэй бөгөөд өөрийн зорчсон нислэгээс миль цуглуулж, МИАТ ХК-ийн шагналын тийз болон суудлын зэрэглэл дээшлүүлэх урамшууллыг авах боломжтой.

Магадгүй эсвэл та орон нутгийн аяллыг бас нэг бодоод үзэхэд илүүдэхгүй юм. Монгол улсын байгалийн тогтоц, онгон дагшин байдал дэлхийд шагшигддаг. Тиймээс яагаад энэ удаа Монголоороо аялж болохгүй гэж.

Ямар ч тохиолдолд, ханшны сулрал чиний аялал хүсэл зоригийг унтраах ёсгүй. Ямар ч тохиолдолд хямдхан зардлаар дэлхийг харах боломж байсаар байдаг.

Г.Дөлгөөн

Related Posts with Thumbnails