November 4, 2017

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

1Улсын хөгжил, ард иргэдийн тайван амьдралд саад болсон маш олон төрлийн асуудал ямар ч улс оронд байдаг. Улам хөгжиж, улам урагшлахын хэрээр шийдэх асуудлууд урсаад л ороод ирдэг. Манай улсын хувьд ч гэсэн шийдэх ёстой маш олон янзын асуудлууд байгаагийн дотроос сүүлийн үед арай дэндээд байгаа нэгэн сэдвийг эдийн засгийн өнцгөөс нь харахаар шийдлээ. Энэ бол хүүхдийн хүчирхийлэл. Тэр хөөрхөн бяцхан амьтдыг хархад хайр хүрж, энхрийлж хайралнуу гэхээс эсрэгээр байна гэдэг үнэхээр гутрам. Ёстой дахиад л нөгөө цөөхөн хүн амаа дурсмаар санагдлаа. Бидний хүн амын тоо хэмжээтэй харьцуулахад хүүхдийн хүчирхийлэл арай дэндэж байгааг дахин дахин сануулъя. Үүний эсрэг үндэсний хөдөлгөөн ч санаачлагдаж эрчийг аваад иржээ. Та хэрэв энэхүү хөдөлгөөнд нэгдэж, өөрийн дуу хоолойг хүргэмээр байвал “Нүдээ Нээ” “Лантуун Дохио” цахим хуудаснуудаас дэлгэрэнгүйг олж уншаарай.

Хүүхдийн хүчирхийллийн бол морал-н хувьд байж боломгүй бөгөөд хэрэв зөвхөн энэ хангалтгүй байгаа бол энэ асуудал эдийн засгийн хувьд ямар үр дагавартайг харцгаая. Үг дуугарч, анхаарал тавьж ажиллахад сэтгэл дутаж байвал ядаж ямар их мөнгө салхинд хийсгэж байгааг нь бас сануулбал арай дээр юм болов уу. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор:

·         Эрүүл мэндийн зардал

·         Шүүх буюу эрүүгийн эрх зүйн зардал

·         Хүүхдийн халамжийн зардал

·         Бүтээмжийн алдагдал

·         Тусгай боловсролын зардал гээд маш олон төрлийн зардал дагаад гардаг.

Хэрэв хүүхдийн хүчирхийлэл бага байсан бол эдгээр зардал хэчнээн бага мөн бараг байхгүй байх боломжтой дурдаад дэмий биз.

Сүүлийн үеийн судалгаагаар гэхэд л Зүүн Ази, Номхон далайн орнуудад жилд 209 тэрбум долларын зардал зөвхөн хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдож гарч байна. 2013 онд Зүүн Ази, Номхон далайн орнуудад хийсэн судалгаанаас харахад тухайн бүс нутгийн хэмжээнд хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдож гарсан зардал 150 тэрбум америк долларын хэмжээнд хүрсэн бөгөөд энэ нь бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1,86 хувьтай тэнцэж байна.  Манай улсын хувьд хэд байгаа бол гээд бодоод үзээрэй.  Хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдож гарч буй зардлуудыг бүхэлд нь тооцох боломж тун бага байдаг. Учир нь сэтгэлзүй болон бэлгийн хүчирхийлэлд авсан хохирогчийн эдийн засгийн зардлыг зөв тооцоолох хүндрэлтэй. Үүнийг мөнгөөр хэмжихэд учир дутагдалтай. Үүнтэй уялдаад ч тэр олон улсын хэмжээнд хийгдсэн дээрх судалгаануудад дээрх гарч байгаа зардлуудыг хамгийн бага гэж тодотгосон байдаг. Эдгээр зардлуудаас хамгийн харамсалтай зардал нь бид ирээдүйг авч явах ирээдүйн боловсон хүчин, бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, манлайлагч нарийн бүтээмжийг алдагдалтай холбогдон гарч байгаа зардал байна.

Манай улсын хувьд Хүчирхийллийн эсрэг нэг л ТББ-н зардал 500 сая гарсан байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ явуулж буй албан газар, байгууллагуудад улсын төсвөөс үйл ажиллагаа явуулахад нь санхүүжилт олгодог. Үүнд: цалингийн зардал, НДШ, бичиг хэрэг, шуудан интернет, эд хогшил, урсгал засвар, үйлчилгээний гээд л тогтмол болон үйл ажиллагааны зардал ихээр гардаг байна. Ингээд харахаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбогдоод хичнээн их зардал гардаг болохыг та харж байгаа байх.

Түүнчлэн, хүүхэд хамгааллын зардалд 10 тэрбум төгрөг шаардлагатай байтал нэг тэрбумыг төсөвт тусгажээ.

Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд:

  • Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах арга хэмжээний зардалд хүүхдийн тусламж, үйлчилгээний 108 утасны зардал 216.7 сая,
  • Хүүхэд хамгааллын тухай хууль /2016/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016/, Монгол Улсын Их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2016-2020/-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардалд 1,054.4 сая төгрөг,
  • Хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт зориулж 252.0 сая төгрөг тусгасан байна.

Эдгээр зардлуудыг хэмнэмээр байгаа бол хүчирхийлэл болохоос өмнө сэргийлэх хэрэгтэй.

Г.Дөлгөөн

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails