February 18, 2011

...Варшав хотруу аялсан тэмдэглэл: Хэсэг Төгсгөл...

Варшав хотоор аялсан аялал маань нэг иймэрхүү дууссан юм. Гэхдээ энэ зөвхөн эхлэл байлаа. Биднийг гайхалтай адал явдал хүлээж байлаа. Энэ бл зөвхөн эхлэл........



...Варшав хотруу аялсан тэмдэглэл: Хэсэг3...

Саяхан аялалаас буцаж ирсэн тул бичлэг нэмэлгүй нилээд удлаа. Ингээд аялалынхаа тэмдэглэлээсээ үргэлжлүүлэн хүргэе.



February 11, 2011

...Варшав хотруу аялсан тэмдэглэл: Хэсэг2...


Маш удаан ахлаж байлаа гэж....
P.S: Жаахан харанхуй бичлэг байгаад хүлцэл өчий....

...Варшав хотруу аялсан тэмдэглэл: Хэсэг1...

Товчоор хэлхэд аялал маань жаахан саад тотгортойгоор эхэлсэн гэж хэлж блно доо..ХЭХЭ



February 10, 2011

Аялалын тэмдэглэл №1. Варшав. Оршил



За ингээд хэлж байсан ёсоороо аялалдаа гараад, аялалын эхний хэсэг Варшав хотоор аялаад ирлээ. Ерөнхийдөө аялалын сэтгэгдэл муу ч биш сайн ч биш бнадаа. Хэдийгээр Варшав хот сайхан хот ч гэлээ миний (бидний) очсон өдөр маш хүйтэн, их салхитай байсан учир дурсгалт газруудаар явхад хүндрэлтэй байлаа. Даарсан гэж жигтэйхэн. Хэдий тийм ч нилээн газраар юутай ч явсан юм. Бичлэг ба зураг нилээн авч явсан бөгөөд түүнийгээ удахгүй тавих блно. За тэгээд гол сэтгэгдэл гэвэл. За сэтгэгдэл гэхээ блий. Оноо өгвөл 10 аас 5.5 өгхөөр байлаа. Цаг агаарын байдал үүнд их нөлөөлсөн ба хэрэв цаг агаар сайхан байсан бл оноо 8 хүрэх байсан гэдэгт итгэлтэй байна. Гэвч яахав нэг иймэрхүү. За маргааш дараагийн нийтлэлээ хийнээ. Одо унтаж амрахгүй бл GG шүү дээ. ХЭХЭ

February 8, 2011

Movie, movie, and movies....



Энэ он миний ёстой бүх л дуртай Комик баатруудын талаар кино гарч байнадаа. Зүгээр л лайтай байндаа. Америк ахмадаас авхуулаад л Х хүмүүсийг хүртэл маш олон кино гарах гэээд байнадаа цаана чинь...
Ингээд миний үзэх листэнд энэ бүх кино багтаад байна.

1. Анхны өшөө авагч: Америк Ахмад (The First Avenger: Captain America)
2. Тор (Thor)
3. Ковбойчууд ба Харийнхан (Cowboys and Aliens)
4. Ногоон Дэнлүү (Green Lantern)
5. Сүсэгтэн (Priest)
6. Карибын Тэнгисийн Дээрэмчид (The Pirates of Carribean 3)
7. Х хүмүүс: Анхны анги (X-men: First Class)
8. Харри Поттер: Үхлийн Шүтээнс Хэсэг2 (Harry Potter and the Deathly Hallows Part2)
9. Хувирагчид: Сарны харанхуй (Transformers: Dark of the Moon)
10. Шерлок Холмес 2 (Sherlock Holmes 2)

Хэрэв өөр кино орхисон байвал сэтгэгдэл дээр үлдээж саналаа хуваалцана уу.



Journey Begins


За би гэдэг энэ нэгэн хүн хүний газар эрдэм сурахаар ирсэн билээ. Ийнхүү нилээдгүй хичээлийн дараагаар эхний семистэрээ дуусгаад одоо ингээд амарчихжээ гэж. За тэгээд амралтаараа юм үзэж нүд тайлахаар шийдэн аялахаар шийдлээ. Өнөөдөр 2011 оны 2 сарын 07ны өдөр бөгөөд маргааш буюу 8ны үүрийн 4н цагт Вроцлав хотоос нийслэл Варшав уруу явхаар блоод байна. Энэхүү аялал 3н хоног үргэлжлэх бөгөөд 3н өдөрийн дараагаар буцаж ирэх ба түүний дараагаар Францын Парис уруу явахаар сэтгэл шулуудан замын төлөвлөгөөгөө гарган газар орноо судалжээ. Энэхүү аялал 4н хоног үргэлжлэх блно. Алтай ахийг гүйцэхгүй ч араас н гарч ирэх аялагч блох ч юм билүү? Арай Африк орохгүй ч цаашдын аялалын эхлэл ч юм билүү? Аюул эрсдэл байж магад ч азтай байхын зөгнөл ч юм билүү? Ингээд бүхий л аялалынхаа туршид бичлэг зураг авч явах бөгөөд бүхий л сонирхолтой зүйлийг хальсандаа буулгаж энэхүү блогоороо дамжуулж байх блноо.

Ингээд аян замд минь амжилт хүсээрэй!

Энэхүү аялалааа Хайрт Гэр бүлийнхэндээ мөн Мэдээж Хайрт Babe дээ зориулая!!!!!


February 1, 2011

...Би...

2011.01.31 ны өдөр. Польш улс Вроцлав хот. Одоо шөнийн 11 цаг өнгөрч байна. Намайш энэ нийтлэлээ бичиж дуусах тэр л мөчид цаг 12 өнгөрч, дахиад л нэг шинэ өдөр эхлэсэн байх блно. Уйтгар гэдэг энэ зүйл надад одоо дэндүү их мэдрэгдэж байна. Бүх зүйл сайн явж байгаа мэт санагдах ч яагаад ч юм би гэдэг хүн уйтгарласаар. Ямар нэг зүйл үгүйлэгдсээр л. Нэг л дутуу нэг л хоосон санагдана. Нүүрэн дээр минь инээмсэглэл тодрохгүй нүдэнд минь нулимс үзэгдэнэ. Нүдээ анин нулимсаа нууж, гүнзгий амисгаагаар өөрийгөө тайтгарлуулж суухад цаг хугацаа дэндүү удаан өнгөрч харанхуй дунд гацсан мэт. Нэгэн хүнийг би санаж байна. Дэндүү ихээр санаж байна. Миний мэдэрч байгааг чи бас мэдэрч байгаа блов уу? Санаж байна гэхээс би өөр үг хэлж чадахгүй нь. Чи ч бас намайг санаж байгаа тиймүү? Тийм гэж чи минь хэлээч. Өөрийгөө хэдий ингэж аргацаах ч чи минь алга. Хайрлан чамайг үнсэхийг хүссэн ч чи минь алга. Намайг хүлээн суугааг чинь мэдэх ч ...
Хашгирч дуудаад чи минь ирэхгүй. Хайртай гэж хичнээн орилоод чи минь сонсохгүй. Хажуудаа байна хэмээн төсөөлөх авч нүдээ нээх тэр үед чи замхран одох юм. Өглөө сэрэх үед чи дахиад л алга блно.
Надад хайртай гээд дахиад нэг хэлээч. Хайрт минь чамайгаа ямар их санаж байнаа гээд надад нэг хэлээч. Чамаас минь илүү байхгүй гэж надад нэг шивнээч. Хурдан ирээч чи минь, үгүйлж байна чамайгаа гэхийг чинь сонсмоор.
Хажуугаар өнгрөх хос бүхнийг би хараад атаархана. Дургүй хүрч орилмоор, гараа зангидаж, шүдээ зууна. Жаргалтай байгаа тэднийг би үзэн ядна. Өөрөө ийм байж чадахгүй байгаадаа гутармаар.
Надруу хараад инээхийг чинь хармаар. Тэр л нэг инээдийг би санана. Хэний ч өмнө хараагүй тэр л нэг харцийг би ширтмээр. Булбарай тэр биеийг дахиад энхрийлмээр. Зөөлөн тэр л уруулийг ахин амталмаар байна. Бяцхан тэр хурууг чинь би санаж байна. Чамайгаа дэндүү их санаж байна.
Увидас гэж байдагийг би ойлгосон. Хэзээ ч гарч чадахгүй ШИД доор би орсон. Хэзээ ч мэдрээгүй тэр зүйлийг би чамаас л мэдэрсэн. Чамайг юугаар ч би солихгүй.
Хамтдаа өнгрүүлсэн мөч бүхнээ чи минь санаж байна уу? Бидний нүүрэнд инээмсэглэл тодорч байсныг чи минь санаж байна уу? Жаргалтай бүх мөчөө чи минь санаж байна уу? Энгэрт минь тэврүүлээд тайтгарч байснаа чи минь бддог уу? Миний хажууд чи тайвширч байснаа бдож байна уу? гараас минь атгаад инээж байснаа, энгэрт минь налаад уйлж байснаа санаж байна уу?

Чамайгаа тэврээд уйламаар. Бүхий л сэтгэлээ чамдаа дэлгэн үзүүлмээр.

Чи минь намайгаа хүлээж байгаараа... Удахгүй...Удахгүйеээээ.... Чамдаа нисээд очнооо...

Хайрт минь. Чамдаа би Хайртай.







Related Posts with Thumbnails