May 4, 2011

…Хамгийн гоё чихэр…

Та нараас би асууя…энэ дэлхий дээрх хамгийн гоё чихэр юу вэ…хархад л хазаад авмаар тийм өнгөлөг сайхан…бдход л аманд амттагддаг тийм мартагдашгүй…түүнийг бусад зүйлстэй жишиж блдоггүй…түүнийг өөр амттантай харьцуулж блмгүй…түүнийг хэвэлсэн хэв нь дахин давтагдашгүй уусан хаальмаар…түүний үзэмж үгээр хэлшгүй ер бусын гайхалтай…байгаагаараа тэр чихэр л дэндүү гоё…тийм чихэрийг та нар мэдхүү??

Түүний амт сайхан бүхний цогц. зөгийн балнаас илүү чихэрлэг, бие ирвэгнэж сэтгэл сэргээх исгэлэн мэт яг л лемон шиг, хайлсан шоколад шиг бас бялуурмаар, хайрын дарс шиг мөн амтлаг. Мянган сарнайн үнэр түүнээс анхилдаг, магадгүй өөрөөр илэрхийлэх үг хомсдлоо. Харах тусам улат татах тэр нэг чихэр, бдох бүрт хайрлан хамгаалах тэр нэг чихэрийг та нар мэдхүү?

Хан хурмастын уудамд ганцхан байдаг тэр чихэр. Сансар огторгуйн хязгааргүйд нэгээр тоологддог тэр чихэр. Тэнгис далайн гүнээс хайгаад хэзээ ч олохгүй. Тив дэлхийн газруудаас сураглаад түүнийг мэдэхгүй. Ганцхан хажууд нь байхад өөр юуг хүсэмгүй, мөнхийн ариун рашаанийг үл тоон зөвхөн түүнийг л сонгомоор тийм гайхалтай чихэрийг та нар мэдхүү.

Хэзээ хэний ч хүсээд олохгүй ариун нандин тэр ганцхан чихэр надад байдаг. Зөвхөн түүний амтаар түнэр харанхуйд гэгээг мэдэрдэг. Дахин хэзээч давтагдашгүй гайхалтай тэр чихэрийг мэдхүү?

May 3, 2011

…Дотуур байр…

2011-05-02 23.40.37Манай дотуур байр сүнстэй. Ингэж хэлэх блсон нилээдгүй олон шалтгаан байна. Энэ дотуур байранд амьдраад 8 сар бараг блжээ. Уг нь ч зүгээр л дээ энд. Гэхдээ хааяа их зэвүүн эвгүй зүйлс блноо энд чинь.

  1. Энд үнэхээр хаалга нь заримдаа өөрөө хаагдаж бас онгойдог. Мэдээж цонхоо онгойлгосон үед салхинд хаагдах, нугас нь муу учраас жаахан салхинд түлхэгдэж онгойх нтр гээд зүйлс байдаг. Гэхдээ цонх хаалттай, гадаах коридорт байдаг хаалга хаалттай хүн орж ирээгүй байхад хаалга хаагдаж за бүүр онгойж байвал үүнийг энгийн зүйл гэж яахав хэлчий лдаа. Энэ сүнс биш.
  2. Угаалгын өрөөний түлхүүр манайд байж байдаг. (Өөр хүн орох бломжгүй гэсэн үг) Манайх угаах юмаа угаагаад дуусчихсан, угаалгын өрөөний гэрлийг унтраагаад, машинаа унтраагаад, хаалгаа 2 эргүүлж цоожлоод, лацдаж түгжээд, маань мэгзэм бувтанаж арц хүж уйгуулж, сундуйн жүд уншаад, мөрөн дээгүүрээ давс цацаад, цагдаагийн хараа хяналт доор түлхүүрээ өмднийхөө зүүн халаасанд хийгээд, өрөөндөө орж ирээд өрөөнийхөө үүдийг түгжээд унтахаар хэвтэхэд хажуу талд угаалгын машин дугарвал яахуу бас л энгийн шахуу л зүйл шдээ.
  3. Орой шөнийн цагт нойл орхоор бсоод явхад 2давхараас эмэгтэй хүний чанга ярих чимээ гарна. Зүрх гаргаад очоод хархаар чив чимээгүй хэн ч байхгүй байвал энэ мэдкүү энгийндүүрхүү л зүйл.
  4. Эцэст нь бас нэг юм байнаа. Хаалга тогшихоор нь Prosię гээд хэлхээр орж иркүү блхоор нь очоод хаалгаа онгойлгохоор хэн ч байхгүй байна. Буцаагаад хаагаад суунгуут дахиад хаалга тогшивол энэ ёстой энгийн зүйл бишээ.

Юутай ч манай дотуур байр сүнстэй биш юмаа гэхэд…..за ер нь сүнстэй.ХЭХЭ

…Харь гаригийнхантай нүүр тулхад бэлэн үү…

Өчигдөрхөн юмдаа, би Лос Анжелес 2011 гээд кино үзлээ. Хүн төрөлхтөн харийнханы эсрэг. Ойрийн үед нилээдгүй энэ сэдвээр кино хийх блжээ. Харин тэгсэн ер нь үнэхээр харь гаригийнхан хүрээд ирвэл бидний хэдэн улс маань панигтан гацахгүйгээр “Ватс Ап”  гээд сууж байж чадах уу гэж бдогддог байгаа. Хэдхэн сарын өмнөдөө ЯАХУУ гэж хийх юмаа олохгүй сууж байгаад ЯАХОО-гийн нүүр хуудсан дээр манай цэнхэр нүдэн гариг уруу 2 ширхэг харийн нисдэг биет ирж явна гэсэн мэдээ уншсанаа санаж байна. Нэг Америк-н эрдэмтэн бүүүүр харь гаригийнхан оршин буй гэдгийг “Бүх шинжлэх ухааны хаан”-р томъёолоод гаргачихсан байхын. Магадгүй та нар бас хальт уншиж байсан байж блох юм. За тэгээд ер нь миний бдлоор ч гэсэн харийнхан байгаа гэдэг нь ойлгомжтой. Бидний энэ оршин буй дэлхий маань нарны аймагт оршин буй. Нарны аймаг маань нэг ГАЛАКСИ-д тэгээд тэр галакси нь бас нэг зүйлд харьялагдан багтан оршиж байгаа нь ойлгомжтой. “Infinite Monkey Theorem”-оор л гэхэд сармагчины урд бичгийн машин тавхид дурын нэг товч цохино. Тэгвэл хязгааргүй сармагчины урд бичгийн машин тавхид нэг сармагчин нь ГАМЛЕТ гэх агуу зохиолыг бүрэн бичнэ гэж байдаг. (Эндээс илүүг үзнэ үү) Ингээд бдхоор энэ хязгааргүй сансар огторгуй дунд өөр соёл иргэншил байгаа гэдэг нь тодорхой.

За тэгхээр гол сэдэвтээ иргээд орий. Харийнхан ирчихлээ??? Тэд мар нэгэн зорилготой л ирсэн байж таарна. Би тэрийг нь ерөнхий 2 хэсэгт хуваагаад үзчихлээ. Энхийн эсвэл Дайны гэж. За эсвэл хөөрхийс төөрч будилж яваад ирсэн ч байж блно. Зугтаж дүрвэж яваад ирсэн байж ч блно. Аялаж байгаад осолдсон ч байж мэднэ. Тийм байсан ч ямар нэгэн үйлдэл хийж л таараа. Нэг бл гар барина эсвэл “Bring it on” гэнэдээ. Тэгхээр бдож үзэе.

1. Энхийн зорилготой ирсэн байя гэж үзье

За энэ тохиолдолд бл муу санаална шүү. Худлаа хулхидаж байж мэднэ. Ямар ч байсан тэд биднээс түрүүлээд биднийг олоод энд хүрээд ирсэн юм чинь биднийхээс илүү л дэвшилтэт технологтой байж таарна. Ерөөсөө хамаагүй юмаа дэлгэж блохгүй. Хэрэв тэд санаагаа өөрчиллөө гэхэд бид сул талыг нь түрүүлээд мэдчихсэн хүрээд ирхээр нь УЛААН ТОВЧЛУУР дараад ЖЖ блгож чадахаар блох нь нэн түрүүний ажил. Харийнхантай хамтран ажилла бас харийнханаас далдуур ажил.

2. Дайн хийхээр ирсэн байвал?

За ёстой бүүр муу санаална шүүдээ.ХЭХЭ. Дээр дурьдсанчлан биднээс илүү зэр зэвсэгтэй байж л таарна. Их нарийн зэвсэгтэй байх байх.

  1. Дэлхийн хэмжээнд бүх үндэстэн угсаатан нэгдэнэ
  2. Харийнхан бүх улс орон уруу дайрна
  3. Хамтдаа үхнэ эсвэл хамтдаа ялна

Америк, Орос, Х.Солонгос, Хятад, Япон гэх мэт улс бидэн дундаа нилээн зэвсэгт хүчин сайтай. Америк блон Японы зэвсэгүүд нь маш нарийн нарийн чамин зүйлс байдаг ихэвчлэн. Мянган хүн явж байхад яг нэг хүнийг нь товолсон хугацаанд тохирсон газарт нь үл үзэгдэгч, алсаас удирдлага, робот онгоцоор нэгхэн сумаар тархин дунд нь нүдийг нь гэмтээхгүйгээр дуу гаргахгүйгээр буудаж унгаах гэх мэт дэндүү нарийн зүйлсийг хийх чадвартай байна. Ер нь нэг үгээр бл их л роботжсон, ком нтр-г ихээр хэргэлдэг. Харин манай Орос ах нар ба Х.Солонгосчууд чинь хөнөөх чадвартай зэвсэгээр л үзнэ шүүдээ. Нөгөө мянган хүн дундах ганц байг устгахын тулд нэг бөмбөг дунд нь хаяаад гүйцээ олон үггүй, жин тан баталгаатай л хийнэ гэж байгаа.ХЭХЭ.  Иймийн учир манай Америк ах нарын комьпютер дээр суурилсан цэргийн технолог хакердуулах магадлалтай гэж байгаамдаа. Энэ дээр анхаарах нь зүйн асуудал. Нэг кинон дээр улс орон бүүр хоорондоо холбоо барихдаа бүүр МОРЗ-н код ашиглаж байж харийнхан уруу нэгэн зэрэг дайралт өгдөг.

Бдоод байхнээ манай хүмүүн төрөлхтөн хоорондоо байлдсаар байгаад цэрэг зэвсгийн асуудал дээр бас нилээн хөөрхөн блчихсон юм шиг. Хэрэв Battle of LA 2011 дээр гардаг шиг харийнхан ирвэл манайхан бл ер нь л ялчина. Харин SKYLINE дээр гардаг шиг NUCLEAR даад байхад нөхөн төлжөөд байдаг харийнхантай таарвал ч асуудал хурцаар тавигдана шүүдээ. Хамгийн гол нь манай зэвсгүүд хөнөөх чадвар сайтай юу гэвэл тийм, харин нь тэдний сул тал нь энэ мөн үү гэдгийг л мэдэх хэрэгтэй. Ямар ч зүйлд сул тал байдаг. Тэгэхээр бдож үзий. Тэд энд яах гэж ирсэн байж таарах уу? Нэг бл Колончлох гэж эсвэл бүүр Хүйс тэмтрэх гэж. Аль нь ч бай нийтлэг нэг зүйлтэй бидэнд байдаг тэдэнд байхгүй зүйлийг тэд хүсч байна. Тэдэнд тэр нь маш их хэрэгтэй учраас л ийм хол-г туулж энд ирсэн хэрэг. Юу ч байж блно. Гэхдээ миний хамгийн түрүүнд бдож байгаа зүйл бл УС. Манай гаригаас их устай гариг гэж байхгүй л блов уу. Тэр тусмаа газрын гадаргуу дээрээ шүү. За өөр чинь тэгээд зөндөө зүйлс байж блох л юм. Гол нь юу вэ гэхээр тэр хэрэгтэй зүйлийг нь эргүүлээд сул талыг нь блгож ашиглаж блох юм. Сул талыг нь олчихсон бл тэгээд одоо ёстой  NUCLEAR and NUCLEAR шд.

За за юутай ч бид харийнхантай нүүр тулхын тулд Зэвсэгтээ анхаарлаа шидэх хэрэгтэй гэж бджийно. Мөн бусад бүх зүйлсд нтр…хэхэ

Related Posts with Thumbnails