Зун цаг ирчихжээ. Цельсийн градусаар байнг-н өндөр темпаратуртай байх болж. Ийм халуунд хүн бүхний ам нь цангаж байгаа нь гарцаагүй биз.
Черри Кола уух уу? Нар дээрээс халуунаар төөнөж, өмссөн хувцас биенд наалдан хөлс бороо мэт асгаран уруул хуурайшин шингэн дутагдахын цагт үүнээс сайхан асуулт энэ дэлхийд байхгүй л болов уу. Сэтгэл чинь хөдөлж, ядарсан царай нь салхинд хийсэх хамхуул мэт агаарт уусан алга блж ТЭГЬЕ гэж тэнхээ гарган хашгираад бараг өгөөгүй байхад нь шүүрээд авах хүн олон. Гэхдээ хар халуунд Кола уувал ам чинь наалдаад цангаа хэдий түр гарах ч удаж төдөлгүй улам ч дордоод ирэх вийдээ. Үүний оронд нарны малгай цэвэр ус санал болгосон хүнээс л юм авбал харин өөрт чинь тустай блохыг дахиад нэг бдоорой.
Энэ дүр зураг-г арай өөр хэлбэртэйгээр харийлдаа. Зарчим-н ямар ч ялгаагүй блно.
6н сар бараг гарчихжээ. 2012 оны сонгууль блох гээд хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсэж уухай орилоон хадаж нийгмийн градус их блжээ. Ийм их хөдөлгөөн дунд зөв сонголт гаргах гээд бүх хүн л самгардаж байгаа нь гарцаагүй биз. 10н сая авах уу, Алтан хишиг хүртээе!! Нийгмийн амьдрал хэцүү, юмны үнэ тэнгэрт хадан харцын нулимс одоо ч хатаагүй, хүний хэрэгцээ хязгааргүйн учир үүнээс сайхан асуулт энэ дэлхийд байхгүй л болов уу. Сэтгэл чинь хөдөлж, гэдэс чинь баярлан нулимстай царай чинь салхинд хийсэх хамхуул мэт агаарт уусан алга блж ТЭГЬЕ гэж тэнхээ гарган хашгираад бараг өгөөгүй байхад нь шүүрээд авах хүн олон. Гэхдээ мунхаглан дахиан нэг тунгаагаад, эргэн тойрноо эхнээс нь дахиад нэг ажаад үзвэл энэ шидэт асуултыг өмнө нь сонсож байснаа санах байх. Ид шидтэй үнэхээр байснуу гэдгийг эрх биш бүгд одоо ойлгосон гэж найдана. Үүний оронд эх орон,хөх МОНГОЛОО хөгжүүлэе, дэд бүтэц дээрх доорхоо янзлая, иргэн таньд эд хөрөнгө биш энгүй жаргал бэлэглэе гэснийг сонговол харин өөрт чинь тустай блохыг дахиад нэг бдоорой.
Хар халуунд ГАЗТАЙ ундаа хэзээ ч цангаа ГАРГАДАГГҮЙ юм шүү. ЗӨВ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ…
Г.Дөлгөөн
No comments:
Post a Comment