Өнөөдөр NEWS.MN дээрээс “МАН-ынхан Сүхбаатарын талбайн төлөө шүүхдэнэ" гэсэн гарчигтай нийтлэлийг гарчиглангаа доор нь бичсэн хэсэгхэн сэтгэгдэлүүдийг уншлаа. За яахав, NEWS.MN ийм намын сайт, тийм хүний мэдэлд байдаг гээд элдэв зүйл байдаг-г мэдэх ч гэсэн за бас арай л юм хэмээн дуу алдав. Хэн нэгэн буюу ашиг сонирхолыг хамгаалж 2 хуваагдан хэл амаа билүүдэн бичсэн тэдгээр сэтгэгдэлүүдийг хархад хэдий намын өнгө аяс харагдаж байсан ч гэсэн МОНГОЛ хүн яаж ингэж бичиж чадаж байнаа гэсэн бодол төрлөө.
Сүхбаатарын талбайн нэрийг хоёр жилийн өмнө Чингисийн болгож өөрчилсөн. Үүнийг эсэргүүцэн МАН шүүхдэх гэж байгаа юм гэнээ. Чингис үү эсвэл Сүхбаатар уу, аль нь зөв бэ гэдэг дээр ярьж хүн амьтныг дахин 2 хуваах-г хүссэнгүй. Энэ нийтлэл дээр үлдээсэн хэдэн сэтгэгдэлийг жич татан авч ярилцах гэсэн юм.
Сэтгэгдэлүүдээс иш татая.
1. Харц гаралтай Д.Сүхийн хөшөөг, их эзэн Чингисийн талбайгаас зайлуулъяа.
хэмээн 49.173.8.* IP хаягтай уншигч хэлжээ. Энэ чинь хамгийн энгийнээр буюу зөөлнөөр хэлвэл РАЦИСМ. Цаашлуулаад хэлвэл мунхаглал. За ёстой ХАРЦЫН ХҮҮХЭД ТҮРҮҮЛЖ БОЛДОГГҮЙ НААДАМ уу л гэдэг үг тохирох. Хэн ямар гаралтай нь үл хамааран хийж бүтээх эрх хүн бүхэнд байдаг бөгөөд Сүхбаатар ч гэсэн Харцын хүү гэлгүй “чи биднээс” илүүг бүтээсэн хүн.
2.Дамдины Сүхбаатар чинь өвөрмонгол хүн гээ биз дээ.
182.160.43.* IP хаягтай уншигчын сэтгэгдэл нэг ийм байх. Дахиад л РАЦИСМ. За ёстой нөгөө цуу яриаг түгээж хүний тархийг угаах ганцхан үг чинь энэ шүүдээ. Энийг уншсан хичнээн хүн, нээрээ хө Сүхбаатар чинь Өвөрмонгол гэсэн гээд л авч өгөх бол. Хэрэв тийм л их улсынхаа төлөө байгаа юм бол харин Өвөрмонгол байна уу, Хятад байна уу…Манайх манайх л гээд байх хэрэгтэй бус уу. Хятадууд чинь ЧИНГИСИЙГ манайх л гээд гүрийх гээд байдаг байхад манайхан болхоор хүмүүсээ өөрсдөө түлхээд байх улс юм.
3. Та нар, Их Монгол улсыг үндэслэгч, их Эзэн Чингис хааныг минь, харц гаралттай Д.Сүхтэй харьцуулаад байх юм бол, Чингисийн талбайд дахь харц Д.Сүхийн хөшөөг чинь нураагаад, МАН намын байрыг чинь....хохь чинь шүү.....
49.173.8.*. За нөгөө л нэг эхний сэтгэгдэлийн уншигч. Энэ бол СҮРДҮҮЛЭГ, ЗАНАЛХИЙЛЭЛ бас тэгээд нөгөө л нэг тэнэг РАЦИСМ. Цагдаа нар шалгамаар юм. Хэхэ. Эзэн Чингис хааны хийсэн бүтээсэн зүйлийг, эх орны баатарлаг жанжины хийсэн зүйлээс илүү гэж хооронд нь харьцуулах ер нь ямар хэрэгтэйг мэдэх юм алга. Ямар хийсэн гавьяаны лист бүртгэх гэж байгаа бишдээ. Бид бүгд л аль алинд нь талархах ёстой.
4. Коммунист МАН-ынхан та нар, их эзэн Чингис хаантай маань барьцаад юу ч долоохгүй, эзэн Чингис хаан бол их Монгол улсыг байгуулсан гавъятай хүн, харин коминтерний зулбасга МАН -ынхан та нар бол Оросуудын бөгсийг долоохоос өөр юм юу ч мэдэдггүй гэдгийг бүх дэлхий мэднэ.
49.173.8.* Энэ ёстой идэвхтэй нөхөрөө. Мань хүн дахин дээрх сэтгэгдэлийг үлдээсэн бөгөөд ингээд хархад итгэж болмоор, ухаалаг хүн мөн үү гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Та нар өөрсдөө дүгнэнэ биз.
5.Chingis Suhbaatar2iin heniig delhii iluu medeh ve, MAN tuilshraad hereggui, delhiid mongol ulsiin niisleliin tuv talbaig Chingisiin gedgeer n iluu sain medeh estoi. Medeej Chingis n hamaagui deer
122.201.31.*. Энэ сэтгэгдэл Манай Монголчуудын туйлширалын нэг тод жишээ. Аль ч улсын түүхэнд алдар цуутай олон хүн байдаг. Тиймээс улс бүрийн алдар цуутай хүмүүсийг дэлхий дахины бусад хүмүүс бүгдийг нь таньж мэднэ гэж байхгүй. Тиймээс дэлхийн улс орнууд, танигдаагүй бусад алдартнаа таниулахын тулд ТАЛБАЙГАА түүний нэрээр нэрлэдэг. Солонгос улсын хамаг хаад, жанжидуудыг бид аягүй л бол их сайн мэднэ шүү. Энгийнээр хэлхэд, ганцхан Чингис биш, Сүхбаатар, Өгөдэй, Цогт Тайж, Мандухай, Зориг гээд бүх хүмүүсийг л ижил тэгш таниулан мэдүүлж байх хэрэгтэй. Дэлхий дахин бид зөвхөн ганц Чингисийн хүчээр оршин байгаагүй, бид гайхалтай ГЕН-тэй улс гэдгээ харуулах ёстой биш гэжүү.
6.Чингисээс илүү гарах Монгол хүн түүхэнд үгүй юм даа МАНгаруудаа
112.72.13.*. Энэ их Хошин шог-н мэдрэмжтэй нөхөр өө. МАНгаруудаа гэж ирээд л хөөрхөн хошигносон. Гэвч, ялгавар үзэл гаргасан бас нэгэн. Төв талбайг хамгийн мундаг Чингис хааныхаа нэрээр, Ялалтын талбай-г дараах мундаг Хубилайн нэрээр, тэгээд өөр бас нэгэн газрыг Өгөдэй, Өүлэн гэж ирээд нэг мөсөн ангилан ялгаад, алдар хүндээр нь ялган хуваагаад байх нь лдээ.
Яг үнэндээ, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломж хүн болгонд байдаг ба хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг учир хүн юу ч гэж хэлж болно. Гэсэн хэдий ч, бид нэгэн НИЙГЭМ-г бүрэлдүүлэн амьдарч байгаа бөгөөд хүссэн бүхнээ хийгээд байвал хэзээ нь бүтэхгүй. Болохгүй зүйл гэж байдаг бөгөөд хэдийгээр дээрх сэтгэгдэлүүд ямар нэгэн хууль зөрчөөгүй ч гэсэн ЁС СУРТАХУУН, ЁС ЗАНШИЛ, ЗАН СУРТАХУУНЫ байдлаас нийцэмгүй санагдаж байна. Эдгээр зүйлс л яг үнэндээ бидний бүтэхгүй байгаан үндэс юм.
Дөлгөөн.Г