Тоглоомын онол гэх энэ сэдэв зөвхөн их сургуулийн нэг курст судлаад өнгөрөх хичээл биш бөгөөд бид бүгд өдөр болгон ямар нэг байдлаар тоглоомын онолд хамаарах тоглоом буюу шийдвэр гаргаж байдаг. Гэвч бид үүнийгээ огтхон мэддэггүйгээс болоод рациональ бус шийдвэр гаргах үүнээсээ болоод алдагдал хүлээх нь олонтой. Тиймээс энэ удаа тоглоомын онолыг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх болох талаар богинохон нийтлэл хүргэе.
1. Машин худалдан авахдаа мөнгө хэмнэх нь
Өөрийн чинь худалдан авахыг хүсч буй машиныг борлуулж буй бүр дилерүүдийг олж авах нь таны эхний алхам байх болно. Мэдээж эдгээр дилерүүд хоорондоо холгүйхэн байрлах, нэг үгээр өрсөлдөгчид байх ёстой. Таны дараагийн алхам бол дилерлүү утас цохин “би хамгийн хямд үнэ санал болгосон газраас машин шууд авах болно” гэх өгүүлбэрийг дилерт дуулгах юм. Зарим тохиолдолд дилерүүд утасаар наймаа хийхгүй гэж магадгүй ч таны дараагийн сөрөг алхам бол өөр олон газрууд утасаар наймаа тохирсон бөгөөд ингэж наймаа хийдэг гэдгийг би мэднэ гэсэн өөртөө итгэлтэй хариултаар амыг нь таглах юм. Энэхүү тохиолдолд мэдээж өрсөлдөгчдөө орлого оруулж өөрт орох орлогыг алдахгүйн тулд дилерүүд жирийн үеээс хамаагүй бага саналыг таньд тавих болно. Гүрийлээ гэж бодход хажууханд нь байрлах өрсөлдөгч нь машинаа зарчина гэсэн айдас бүх дилерт сууж өгнө. Ингэснээр таньд хямд машин авах боломж олдох юм.
2. Замын түгжрэлээс хурдан мултрах нь
Та замын түгжээнд орчихсон маш тун их яарч байгаа эсвэл ер нь тэвчээртэй бус хандвал эгнээгээ солиж урагшлахыг оролдоно. Замын бөглөөнд зогсох хүн болгон ийнхүү сэтгэх агаад бүгд урагшилж буй эгнээнд орход тухайн эгнээ нь удаан болж харин ч ихээр бөглөрнө. Таны урагшлах үгүй чинь зөвхөн таниас бус бусдын үйл хөдлөлөөс хамаарч байгаа юм. Ийм тохиолдолд хамгийн оновчтой шийдвэр нь санамсаргүйгээр эгнээгээ солих бөгөөд тодорхой минут болгонд (жишээ нь 5мин тутамд) хажуу эгнээгээ хараад тэрхүү эгнээ чинь хөдөлж байвал эгнээгээ солин харин хөдлөхгүй байвал өөрийн байгаа эгнээндээ үлдэх юм. Энэхүү процессоо түгжрэлээс гартал үргэлжлүүлэх хэрэгтэй. Математик болон тоглоомын онолын үндсэн дээр түгжрэлд зогсох бүх жолооч энэхүү стратегийг ашиглавал бүгд тэнцэрт хүрэх бөгөөд 2 эгнээ хоёул ижил хурдаар урагшлах юм.
Г.Дөлгөөн
Үргэлжлэл бий….