Одоо үед зээл гэдэг нь зөвхөн өр гэсэн утгатай биш харин ч боломж гэсэн утга бас илэрхийлдэг болохыг нийлээдгүй хүмүүс ойлгох болжээ. Гэвч өөрийн хирээс хэтэрсэн зээлэнд дарлагдаж уруудахгүйн тулд зөв шийдвэрээ зөв гаргах нь чухал. Тэгвэл хэрхэн өөрийн хэр хэмжээг тодорхойлж хэр их хэмжээний зээлтэй байхад алзахгүй туулаад гарах вэ гэдгийг судлан үзье. Үүнд гурван ерөнхий хүчин зүйлээс хамаарана.
1. Хэрэв чи авсан зээлээрээ маш чухал буюу чанартай хөрөнгө оруулалт хийж байна байгаа бол авсан зээл чинь зөв гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хийсэн хөрөнгө оруулалтнаас авч буй өгөөж чиний сар болгон төлөх төлбөрийн хэмжээтэй харьцуулахад их бол зээл чинь эерэг шийдэл. Хамгийн түгээмэл хөрөнгө оруулалт бол орон сууц юм. Чиний авч буй орон сууцны зээл чинь одоогийн чинь санхүүгийн байдалд таарсан байж болох хамгийн доод хэмжээгээр байх хэрэгтэй. Зээлийн чинь хүү нь тогтмол буюу цаг хугацааны явцад хувьсах чанаргүй байх ёстой. Ирээдүйд болох аливаа рискийг чи биш зээлдүүлэгч чинь үүрч байх ёстой бөгөөд бидний жишээ дээр Банк болж байна. Мэдээж гарын үсэг зурахаас өмнө зээлтэй холбоотой аливаа гэрээ болон баримт бичгийг нягтлан унших нь аюулгүй баталгаат зээл авхад ихээхэн тус болно.
2. Ирээдүйд хэр хэмжээний орлого олох вэ гэдэг нь дараагийн анхаарах зүйтэй нөхцөл юм. Хэрэв ирээдүйн орлого чинь бага ч юмуу өсөх эсэх нь эргэлзээтэй байгаа бол зээл авахаа түр азнасан нь дээр. Энэхүү шийдвэрт тус болох нэгэн элемент бол “Нийт Өрийн Харьцаа” (The Total Debt Service Ratio) гэх ухагдахуун юм. Зээлдүүлэгч нарийн хувьд энэхүү ухагдахуун нь эрхий хурууны дүрэм буюу хамгийн эхэнд харж үздэг шалгуур байдаг. Үүнээс гадна “Gross Debt Service ratio” гэх төстэй ойлголт байх бөгөөд тус бүрийг тооцолох томъёог доор харгалзуулав.
TDS болон GDS нь харгалзан 40% ба 30%-с доош байхад сайн бөгөөд танийг зээл авах бүрэн потенциалтай байгаа илэрхийлж байна. Иймээс энэхүү харьцааг бодож үзэх нь зээл авахын өмнөх зайлшгүй алхам болгож байна.
3. Ирээдүйн амьжиргаагаа үзэх үзэл чинь чухал эсэх нь эцсийн шалгуур болж байдаг. Хэрэв ганц бие бол энэ тал дээр арай хөнгөн байх авч гэр бүлтэй хүмүүсийн хувьд энэ асуудал маш чухал нөхцөл болдог. Ингээд зээл авахаасаа өмнө эдгээр зүйлсийг тунгаан бодож үзээрэй.
Г.Дөлгөөн