Эдийн засгийн хямрал. Мэдээж хямралыг тооцоолон тогтоох тоон баримт, үзүүлэлт судалгаа ихээр байдаг хэдий ч бидний эргэн тойронд хямрал нүүрлээд байгааг хэлээд өгөх нүдэнд үл өртөх энгийн бөгөөд хачирхалтай трендүүд нилээдгүй байдаг ажээ.
Чи ямар нэгэн түргэн хоолны газар юмуу эсвэл кофе шопп-д захиалга өгч байна гэж бодоё. Кассны ажилтан эсвэл бариста эсвэл зөөгч нар дур булаам , царайлаг харагдаж байна уу? Бүр нэг ажилтангаар ч зогсохгүй дийлэнх ажилтнууд нь царайлаг байна уу? Энэ үзэгдэл ганцхан нэг газар ч биш нилээдгүй газар ажиглагдаж байвал эдийн засаг хямралд орсон байх нь. Яагаад ийм дүгнэлт гарах болов гэж үү? хариулт нь маш энгийн. Бидний амьдарч буй нийгэмд царайлаг төрхтэй нэгэн зөөгч хийгээд явах нь тун ховор. Эдийн засаг тогтвортой буюу эерэг байх үед царайлаг байдал ур чадвартай өрсөлдөхүйц буюу маш ихээр үнэлэгддэг. Харин хямралын ажил олгогчид ур чадварыг илүүд үзэх тул царайны сайхан тийм ч хүчтэй байхаа больдог. Тиймээс зөөгч, өөр сонголт байхгүй.
2. Саарал зангиа (Tieconomics)
Хүн өөрөө ч мэдэлгүйгээр өөрийнхөө санхүүгийн байдалаа өөрийн хүзүүнээс унжих зангианы өнгөөр хэлчихдэг ажээ. Хүн өөртөө итгэлтэй эрч хүчтэй байхын хэрээр өнгөлөг хувцаслах дуртай байдаг. Оффисийн ажилчид тод өнгийн элдэв хослол өмсч болохгүй тул тэд зангиагаа л сольдог байна. Санхүүгийн байдал л хүндхэн байгаа нөхөд ийнхүү хар бараан цулгай өнгийн зангиа зүүхийг илүүд үздэг тул үүгээр нь бид хямралыг тодорхойлж болдог байхнээ.
3. Хэмлайн Индекс (The Hemline Index)
Анх 1926 онд гарч ирсэн энэхүү индекс охид бүсгүйчүүдийн өмсөх юбканы уртаар нь эдийн засгийн байдалыг тодорхойлдог. Юбка болон даашинзны хормой уртсах тусам эдийн засаг уналтанд байгааг илэрхийлэх бөгөөд эсрэгээрээ хэрэв богихон байвал эдийн засгийн сайн байгаагийн илэрхийлэл болдог байна.
4. Эрэгтэй дотуур хувцасны худалдаа (The Men’s underwear index)
Уг индексийн дагуу, хямралын үед эрэгтэй дотуур хувцасны худалдан авалт эрс багасдаг бөгөөд эрчүүд маань илүү тооны дотуур хувцас авах нь алдагдал гэж хүлээн авдаг байна. Харин дотуур хувцасны худалдаа сэргэж байвал эдийн засаг хөл дээрээ босож буйн шинж ажээ.
Уг индекс нь ДНБ болон хог хаягдалын хоорондох харилцан холбоог чухалчлан авч үздэг. Хүмүүс их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авахын хэмжээгээр илүү их хэмжээний хог хаягдал түүнээс \үүсэн гарч байдаг. Хог хаягдалын тоо буурах нь эдийн засаг уруудаж байгааг харуулдаг байхнээ.
Г.Дөлгөөн
No comments:
Post a Comment