April 23, 2011

...Mиний утаснууд...

За байз...Намайг нэгдүгээр ангид байхад Монголд Скайтел-н нэг хүн цохиод алчихмаар аймар том, бас хөөрхөөн антенн нь сунадаг нэг хар утас гарч байс-н байна. За тэр үеэс авхуулаад ҮҮРЭН СҮЛЖЭЭНИЙ ОПЕРАТОР-ууд ёстой хөгжлөхийнхөө гараанд хөл тавьсандаа. Мэдээлэл технологийн шинэ эрин үед амьдарч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгцээ шаардлага үүссэний улмаас би гэдэг хүн бас л гар утас авах (авхуулах гэвэл уг нь яг утга нь гарна.хэхэ) хэрэг гарсан юм. Өнөөг хүртэл би бас нэг хэдэн утас бариад амжчихсан юм.

1. Хамгийн анх чинь энэ SONY ERICSSON T105 гэдэг утасыг барьж байсан юм. Тухайн үедээ (6р анги ч юмуудаа) дажгүй хөөрхөн утас байсан юм шүү.
Үзүүлэлт: General GSM 900 / 1800
Size Dimensions 99 x 43.5 x 17.7 mm
Weight 75 g
DisplayType Grayscale graphics, 4 shades
Camera No
Browser WAP 1.2.1
Talk time Up to 7 h 30 min
Сольсон шалтгаан: Автобусанд суйлуулсан.(хэхэ)

2.За ингээд эхний утсаа GG блгосны улмаас энэ утасыг авав(авхуулав). NOKIA 6230.Хамгийн гоё утаснуудын нэг. Анх удаа л утсаараа МР3 сонсож байлаа. Хамгийн гол нь өнгөт дэлгэцтэй утас. Гайхалтай гэж тэр үед дуу алдаж байсан биз(нээх тэгж дуу алдаагүй.Хэтрүүлэг).Ер бүх юм байсандоо энэ утсанд. Барьж байсан хүмүүс надтай санал нийлэх байх.
Үзүүлэлт: General GSM 900 / 1800 / 1900
Size Dimensions 103 x 44 x 20 mm, 76 cc
Weight 97 g
DisplaySize 65K colors 128 x 128 pixels
Internal 6 MB
Card slot MMC, 32 MB card included
Bluetooth Yes, v1.1
Camera Primary VGA, 640x480 pixels
Browser WAP 2.0/xHTML
Talk time Up to 3 h - 5 h
Сольсон шалтгаан: Олон жилийн нөхөрлөлийн эцэст МАРАЛ-н элэгдэлд орсон.

3. SONY ERICSSON W580. Энэ утастай нь олон юм үзсэндээ хөөрхий гэж. Одоо хүртэл хадгалаастай байдаг. Энэ утаснаас л анх удаа түүнрүүгээ МСЖ бичиж байлаа гэж. Хэхэ. Ярих юмгүй лайтай утас. Зүгээр тасарцан. Фүүүн гээд л....
Үзүүлэлт:General GSM 850 / 900 / 1800 / 1900
Size Dimensions 99 x 47 x 14 mm
Weight 94 g
Size 240 x 320 pixels, 2.0 inches
Card slot 512MB card included
Bluetooth Yes, v2.0 with A2DP
Camera 2 MP, 1600x1200 pixels
Walkman 2.0 music player
Talk
time Up to 9 h

Сольсон шалтгаан: Шинэ технологи-н дэвшил

4. SONY ERICSSON C902. Би ер нь дандаа SonyEricsson сонгодог байсан. Учир нь маш сайн функцтэй байдаг. Энэ утас-г 007-н утас гэж нэрлэсэн байсан. Учир нь камер нь нуугдсан байдаг буюу эл харагддаггүй. 5МР камертай учир торохгүй хөөрхөн зураг авчина гэж байгаа.
Үзүүлэлт: Эндээс харна уу

Сольсон шалтгаан: Шинэ технологи-н дэвшил

5. Samsung Galaxy S.Хүн гэдэг чинь шуналтай амьтан. Тэгээд энэ утсыг авчихс-н.хэхэ Аймарооо зүгээр аймар. Iphone4 тэй өрсөлдүүлж гаргасан гэх. Андройд утас.
Үзүүлэлт:Эндээс үзнэ үү

Сольсон шалтгаан: (Мэдээлэл олдсонгүй) хэхэхэ.Одоохондоо солиогүйе.

April 20, 2011

...Cola VS Pepsi...or...?


Шууд бичээд явчийдоо. Кола их ууж байна аа. Тэгээд бдлоо лдоо Кола биенд муу учраас уухаа байя гэж. Ингээд Кола уухаа блиод Пепси ууж эхлэв. Хэхэхэ. Утгагүй байнуу? Мэдээж тийм. Хэрэв чамд Кола эсвэл Пепсигын аль нэгийг сонго гэвэл аль-г нь сонгох вэ? Зарим нь аюгүй бл Фанта эсвэл бүүр Жүүс нтр гэж гэнт масслаж магадгүй л юм. Гүй яг Кола эсвэл Пепси гээд байхад. За эсвэл бүүр "өөр" зүйл сонгож блноо. Юутай ч хоолтой хамт (за эсвэл хоолны дараа ямар нэг юм уухгүй бл яг үхэх бх) ямар нэг зүйл уухгүй бл GG блх гээд байна. Ямар ч байсан дотны хүмүүс мааны бль гэсэн учир одохондоо нэг их уухаа блчихсон байгаа. Гэхдээ л ойр-н үед шинэ уух юм олохгүй бл блохгүйнээ. Юу уухвээ? Бүгд хэлээч...хэхэхэ




April 18, 2011

...Хоолондоо...

Уг нь оройны хоолны цаг блчихсон байна. Даанч хийхээс залхуу хүрлээ. Тэгээд хоол нтр гээд бдож суутал ер нь би юу идэж ууж байна гэсэн асуулт гарч ирээд хөрөгчиндөө байгаа зүйлсээ харлаа. За тэгсэн чинь.

Иймэрхүү харагдаж байхын. Эндээс ажигласан ундаа их тэргүүн байранд байна шүү. Бас хиам блон зайдас ихээхэн урдуур жагсаж байна. За тэгээд Кола Спрайт тэргүүтэй хиам зайдас удаатайгаар араас нь: Чипс, тараг, бэлэн хоол, алим, салат, зайрмаг, шоконы крем, сир, пичен, хоолны амтлагч гээд л жагсаж өгч байна.

Үүнээс гадна хагас хэл төмс, сонгино, мах, шууж нтр гээд бас бус зүйлс цөөхөн зүйлс зурганд оролгүй үлдсэн блно. Нэг иймэрхүү л хүнс хэрэглэж байнадаа би гэдэг хүн. Ёоох өлсөж байх чинь хоол хийгээд өгдөг "ХҮН" байдаг ч блоосой. ХЭХЭХЭ

April 17, 2011

...Миний үздэг Сериалууд (Cartoons)...

Ер нь намайг мэддэг хүмүүс намайг БАТМАН-д нугасгүй гэдгийг мэдэж байгаа байх. За тэгээд Батман-д дуртай блхоор Комикс уншдаг бас цуврал хүүхэлдэйн кинонууд үздэг блчихсон юмдаа. Тэгээд би 2 шинэ цуврал үзэж эхлээд нилээдгүй удаж байна. Хэрэв та нар дунд Супербаатруудын тухай цуврал үздэг хүмүүс байвал заавал үзэх хэрэгтэй шүү гэж миний зүгээс зөвлөмөөр байна.

1. The Avengers: Earth's Mightiest Heroes

Марвел-н супер баартуудын цуглаан. ДС-д ШУДРАГА ЁСНЫ ЛИГ гэж байдаг бл харин МАРВЕЛ-д ӨШӨӨ АВАГЧИД байдаг. Одоогийн байдлаар эхний улирал дууссан буюу 26 анги гарсан байгаа.
Дүрүүд:
1.IronMan 3. Wasp 5.Hulk 7.Hawkeye
2.Thor 4. AntMan (GiantMan) 6.Black Panther
Миний зүгээс 10-с 10н оноо өгхөөр. Маш их таалагдсан. Заавал үзээрэй.

2. Young Justice

Юу вэ гэхээр байна шдээ. ДС-н агуу баатрууд блох БАТМАН, СУПЕРМАН, ФЛАШ нарын (SIDEKICKS) шавь нар (шавь нар л гэж орчуулая даа,хэхэ). Дөнгөж эхний улиралын 9н анги цацагдсан байгаа. Тийм блхоор гүйцэж авхад ядах юмгүй. Даанч ангиуд нь аймар удаан хугацаанд хийгддэг. Дараагийн ангийг үзэх гэж удаан л хүлээнэ дээ.
Дүрүүд:
1. Robin (Batman)
2. Agualad (Aguaman)
3. Kid Flash (Flash)
4. Superboy (Superman)
5. Miss Martian (Martian manhunter)
6. Artemis (Green Arrow)
Оноо гэвэл 10-с 9. Учир нь маш удаан хийгддэг цуврал. Муу тал нь зөвхөн энэ. Үзэхгүй өнгөрвөл харамсана шүү.

April 16, 2011

...Уншигчгүй блог-н ажилгүй нийтлэгч...

Уншигчгүй блог-н ажилгүй нийтлэгч...За тиймээ би уншигчгүй блог-н ажилгүй нийтлэгч. Залхуу хүрхээрээ бичхээ блиод, заримдаа бичихдээ дэмийрч өгдөг би ажилгүй нийтлэгч. Тоосонд дарагдсан хөөрхий блогоо аянгат броог хүлээн байж угаадаг, тархинд эргэлдэх замбраагүй бдлоо ядан байж ганц нийтэлдэг тиймээ би ажилгүй нийтлэгч. Олиггүй санаа, ядмагхан үгтэй хэдхэн бичвэртэй, залхуутай нийтлэл ,сонирхолгүй сэдэвтэй цөөхөн посттой аанха миний блог уншигчгүй блог.
Гэхдээ л тоостой ч гэсэн блогоо угаахаа би хэзээч блихгүй, сонирхолгүй ч гэсэн бичхээ огт зогсоохгүй, ажилгүй ч гэсэн огт би алга блохгүй......Уншигчгүй блог-н ажилгүй нийтлэгч бичсээр байх блно......Уншигчгүй блог амьдарсаар л байна....

April 5, 2011

...Batman...Forever...


Гүн харанхуйн дунд сүүмийх нэгэн

Эргэн тойронд хэн ч байхгүй, чихэнд тэдний хөлийн чимээ сонсдож, тэдний гишгэсэн тогтуул уснаас цацарсан дусал хацар дээр минь наалдаж байлаа. Иргэж харж болохгүй, зөвхөн урагшаа гүйгээд л бай, цээжинд цус амтагдаж байна, одоо л зогсож болохгүй шүү. Айж байна.
Харанхуй гудамж дундуур, бүдэгхэн гэрэлтэй гудамжны гэрэл доогуур зогсохоо үл мэдэн зугтана. Гэвч хүч барагдаж байна. Нүд бүрэлзэж, хөл мэдээгүй болж байна. Удахгүй энэ бүгд дуусах бололтой. Баяртай....
Энэ юу вэ? Энэ сүүдэр.

***
-Бурхан минь юу болвоо? Би хаана байна вэ?
-Тайвшир тайвшир. Та одоо эмнэлэгт байна. Усан онгоцны зогсоолын холгүйхэнээс таныг ухаангүй байхад чинь энд авчирсан юм. Та ямар нэгэн зүйл санаж байна уу? Юу тохиолдоо вэ?
-Сүүдэр....
-Юу? Юу гэсэн үг вэ? ямар сүүдэр?
-Би сайн санахгүй байна аа. Хамгийн сүүлд би зугтаж байснаа л санаж байна. Баригдлаа л гэж бодсон. Бахардаад унаж байхад миний өмнүүр харанхуй дундаас ямар нэгэн зүйл гарч ирээд. Би зөвхөн түүний сүүдрийг л харж амжсан. Яг л...сайн хэлж мэдэхгүй юмаа. Аан...аан яг л аварга сарьсан багваахай шиг. Тиймээ сарьсан багваахай!!! Сүүдэр

***
-Альфрэд!!!
-Брюс эзэнтээн? Та намайг дуудсан уу?
-Шинжилгээний хариу гарсан уу?....Комьпютэр! Сумыг шинжил...
-Мэдээж эзэнтээн. Өндөр идэвхэт галлимум сум.
-Яг миний бодож байсан шиг...Энэ сум ч гэсэн мөн адил галлимум сум байна. Энэ энгийн тохиолдол гэж бодохгүй л байна шүү. Хэн нэгэн гудамжны гэмт хэрэглэлийн бүлэглэлүүдэд галлимуман сумтай зэвсэг зарж байна. Харин хэн? Комьпютэр! Сүүлийн 5н цагт гэмт хэрэг гарсан газруудын байрлалуудыг харуул.... Усан онгоцны зогсоол!!! Гэмт хэрэг гарсан газруудтай нэг дүүрэг, мөн хамгийн их бараа таваар усан онгоцны агуулахад хадгалагдаж байдаг. Гэтэл яагаад нэг ч хэрэг энд гараагүй билээ?
-Альфрэд.23р загварыг бэлд.
-Гэхдээ эзэнтээн. Энэ өмсгөлийг огт туршиж үзээгүй шүүдээ.
-Турших цаг нь ирсэн гэж бодохгүй байна уу Альфрэд?
-Ойлголоо. 23р загвар.

***
Алив муусайн малнуудаа хөдлөөд өгөөч. Бидэнд цаг маш бага байна. Үлдсэн бүх барааг онгоц уруу зөө. Бидний араас аль эрт шиншлээд эхэлчихсэн гэдэгт итгэлтэй байна.
- Эрхэмээ үлдсэн галлимумыг яахуу?
- Надад нэг санаа байна. Хүмүүсээ аваад надтай цуг яв.

Энэ зүйл яагаад чиний амьнаас илүү үнэтэй болохыг чи мэдхүү?
-Үгүй. Эрхэмээ.
-Яагаад гэвэл энэ чамаас гадна маш олон хүний амийг авч чадна. Тийм болхоор л чиний амьнаас ч үнэтэй.

Бүх зүйл бэлэн эрхэмээ.
-Сайн байна....Энэ юун чимээ вэ? Алив юундаа хөдөлж яадсийн бариад аваач. Бидний байршилыг хэн ч мэдэх ёсгүй.

***
Алив хурдан гүйгээч. Залуусаа ноёнд алуулахыг хүсээгүй бол наадхаа бариад аваач.
Чи урдуур нь тойр.

Нөгөөдөх чинь унаад өглөө. Хурдан очоод бариад аваач.
АААААААААААААААААА
Юу вэээ???
***
Бүгд галлимум сумтай байна. Эд нар чинь Ноён-н хүмүүс байх шив. Тэхээр Ноён энэ бүхнийг зохион байгуулжээ? Өмсгөл гравитацын хамгаалалтыг эдвэхжүүл.

-Зиа за.Чамайг ирнэ гэж мэдэж байсан юмаа. Миний гарт юу байгааг мэдэж байна уу? Чиний наад гайхалтай өмсгөлийг чинь ч хүртэл хумхын тоос болгож чадах зүйл.
-Тийм гэжүү? Өмсгөл шөнийн дуран!!!!!!

...үргэлжлэл бий....


Related Posts with Thumbnails